Monthly Archives: April 2019

April, 2019

  • 18 April

    Цагдаагийн шалгалтаас бултаж, шороон замаар явж байгаад осол гаргажээ

    Босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж эхэлжээ. Энэ үеэр Дорноговь аймагт өчигдөр /2019.04.17/ том оврын ачааны автомашин ачаагаа хэтрүүлэн ачиж, улмаар цагдаагийн шалгалтаас бултан, цагдаагийн хяналтын постыг тойрч, шороон замаар явж байгаад осол гаргажээ. Ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Иймд ЖОЛООЧ та бүхэн замын …

  • 18 April

    Э.Макрон: Эх дагинын сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана

    Францын нийслэл Парис хотын  алдарт Нотр Дам сүмд энэ сарын 15-ний өдөр гал гарч сүмийн байгууламжийн дээд хэсэг тэр чигтээ шатсан харамсалтай явдал болсон билээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Мягмар гаригт  ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ”Зөвхөн Францын төдийгүй дэлхийн шашин, соёл урлаг, түүхийн томоохон өв, уран барилгын гайхалтай бүтээлүүдийн нэг болсон сүмийг таван жилийн дотор сэргээн засварлана” хэмээн мэдэгджээ. Тэгвэл Парисын …

  • 18 April

    Д.Цогтбаатар: Эх Дагинын сүмийг сэргээн босгож хойч үедээ өвлүүлнэ гэдэгт итгэж байна

    Эртний түүх, соёл иргэншлийн өлгий үзэсгэлэнт Парис хотын Эх Дагинын сүмд гал гарч, Францын ард түмэнд төдийгүй дэлхийн соёлын үнэт өвд нөхөж баршгүй хохирол учирсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайд ноён Жан-Ив Лө Дрианд захидал илгээв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар захидалдаа түүхийн нугачаанд түүх, соёлын үнэт өвөөсөө хагацаж байсан …

  • 18 April

    ЕБС-ийн сурагчдын Улсын шалгалтын хуваарь гарчээ

    Боловсролын үнэлгээний төвөөс 2019 оны бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах улсын шалгалтын хуваарийг гаргажээ. Улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд  дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой юм. Улсын шалгалтыг 2019 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий …

  • 18 April

    Япон сувилагч Улсын Гуравдугаар төв эмнэлэгт ажиллахаар ирлээ

    Улсын Гуравдугаар төв эмнэлэг гадаад хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жилээс анх удаа Япон, Тайвань зэрэг гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуулиудын эмнэлгийн мэргэжсэн сувилахуйн мэргэжилтнийг 1-6 сарын хугацаатай урьж ирүүлэн, туршлага солилцон, хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Япон улсын Гүнма их сургуулийн сувилахуйн тэнхимийн нийгмийн эрүүл мэндийн сувилагч, сувилахуйн ухааны доктор Огава Шоота гурван сарын хугацаатай ажиллахаар хүрэлцэн ирлээ. …

  • 18 April

    Капитал банкаар тэтгэвэр авагчдын мөнгийг ХААН банкаар дамжуулж олгоно

    Капитал банкны үйлчлүүлэгч өндөр настнуудад цаашид ХААН банкаар дамжуулан тэтгэвэр олгох болсныг НДЕГ-аас мэдээллээ. ТЭТГЭВЭР АВАГЧДЫН АНХААРАЛД Капитал банк татан буугдсан тул тус банкаар үйлчлүүлж байсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 дугаар сараас эхлэн ХААН банкаар дамжуулан олгох болсныг мэдэгдье. Өмнөх саруудын тэтгэврээ аваагүй тэтгэвэр авагчид 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ХААН банкинд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авна …

  • 18 April

    Ноён бондгор сайн үйлсийн аян эхлүүллээ

    Эх үрсийн элч дуучин гэгддэг Ноён бондгор буюу Ц.Амарбаяр нийслэлийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн цонхонд тоосонцроос хамгаалах ухаалаг тор суурилуулах сайн үйлсийн аян эхлүүлжээ. Энэ аяныг эхлүүлснээр хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг өвлийн улиралд агаарын бохирдол, хаврын улиралд тоосонцроос хамгаалах юм. Аяны хүрээнд эхний удаад нийслэлийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлэгт уг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

  • 18 April

    Энэ сарын 25-нд зам хаах тул Нисэх явах иргэд цагаа тооцоолохыг анхаарууллаа

    Дөрөвдүгээр сарын 25-нд зам хаах тул нисэх явах иргэд цагаа тооцоолохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Учир нь энэ өдөр “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулах бөгөөд өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм. Иймд энэ өдөр өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулжээ.

  • 18 April

    Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгов

    Монгол Улсын Засгийн газраас Хууль сахиулахын их сургуулийг Дотоод хэргийн их сургууль болгов. Их сургуулийг цогц байдлаар, эрчимтэй хөгжүүлэх нөхцлийг хангах, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг баталгаажуулах, улс төрөөс хараат бус байх боломж олгох, үйл ажиллагааг нь өргөжүүлж улс орны дотоод аюулгүй байдлын асуудалд төвлөрүүлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ. Үүнээс гадна Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдал, Хил, Эрх …

  • 18 April

    Ким Жон Ун тактикийн зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ

    БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тактикийн шинэ зэвсгийн туршилтад оролцсон тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ. “ Ким Жон Ун дөрөвдүгээр сарын 17-нд алсаас удирддаг, тактикийн шинэ зэвсгийн туршилтыг ажиглаж, биечлэн удирдан явууллаа” гэж тус агентлаг мэдээлэв. Мэдээнд зэвсгийн туршилт амжилттай болсныг зарласан ч яг ямар төрлийн зэвсэг болохыг дурдаагүй байна. Ким Жон Ун, Дональд Трамп нар хоёрдугаар сарын …

  • 18 April

    Улаанбаатарт 16 градус дулаан байна

    Маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Мөн баруун аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны 20 цагаас 04 дүгээр сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг …

  • 18 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Аргын тооллын 4 сарын 18, Бархасвадь гараг. Билгийн тооллын 14, Тугчин одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 58 минутад мандан, 19 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн …

  • 17 April

    Монгол хэлбичгийн дахин шалгалт энэ сарын 20-нд болно

    БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Энэ жилийн монгол хэлбичгийн эхний шалгалтыг улс даяар гуравдугаар сарын 23-нд зохион байгуулсан. Уг шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь …

  • 17 April

    Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлав. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ч.Улаанд даалгав. Хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаас гаргах юм байна. Хөтөлбөрийг 2019-2022 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэрүүд техник, технологийн шинэчлэл …

  • 17 April

    “Тээвэрчдийн хотхон”-д төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болгохыг үүрэг болгов

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх хугацаатай Албан даалгавар гаргав. Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гаргалаа. Юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургаадугаар сарын …