Monthly Archives: April 2019

April, 2019

  • 19 April

    Үндэсний уран бүтээлүүд үнэт өв болон хадгалагдана

    Монгол үндэсний уран бүтээлүүдийг олон нийтийн хүртээл болгох, урын сан хөмрөгт хадгалан үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий хамтын ажиллагааны гэрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц нар өчигдөр /2019.04.18/ гарын үсэг зурлаа. УИХ-аас баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д Үндэсний түүх, хэл соёл, шашин, зан заншил, уламжлалаа таниулах, эх оронч …

  • 19 April

    Фото: “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа

    Монгол Улсын төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу” киноны бяцхан жүжигчид 37 жилийн дараа уулзжээ. Өдгөө тэд сайхан гэр бүлийн түшиг тулгуур, халамжит хань, энхрий үрсийн аав ээж болцгоосон юм. Уг кино нь 1983 онд анх үзэгчдийн хүртээл болж байв. Гэхдээ зураг авалтыг 1981 оны сүүлчээр Дархан-Уул аймагт хийгдэж, жилийн дөрвөн улирал үргэлжилжээ. “Гарын таван хуруу” уран сайхны …

  • 19 April

    “Монгол тулгатны 100 эрхэм”-д Халимагийн туульч О.Цагаанзам оролцож байна

    “Херо энтертэйнмент” студийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг шинэ дугаарын зураг авалтаа  ОХУ-ын Халимагт хийж эхлээд байна. Энэ удаагийн дугаарт Халимагийн алдарт туульч, “Ардын жангарч” Охийн Цагаанзам оролцож байгаа аж. Алдарт туульчаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан нар ярилцлага авсан байна.  

  • 19 April

    “Их сургуулийн ном” уралдааны шилдгүүд шалгарлаа

    ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол Монгол Улсын Их Сургуулийн Номын санд өчигдөр  (2018.04.18) боллоо. “Их сургуулийн ном” уралдаант шалгаруулалтын арга хэмжээ 20 жилийн түүхтэй бөгөөд ОХУ-ын дотоодод зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээ энэ онд …

  • 19 April

    Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 19-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 19, 22-р хороо 16-р хороолол, Грийн аппарт 39/А, 39/Б, 39/В, Нью таун 43/А, 43/Б, Тамирчин 1-7-р гудамжууд, 1-5 байрууд, Газар шилтгээн, Хонгор унага, Цагаан хаш, Асио, ТБТЭ, Суман гүн трейд, Идэр авэйшн …

  • 19 April

    Богд ууланд гарсан түймрийг цурманд оруулжээ

    Богд  ууланд өчигдөр   дахин түймэр гарсан . Шуурхай удирдлагын төвд Богд уулын Хийморийн овоо орчимд гал гарч байна гэсэн дуудлага 15:17 цагт  иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 14, 18 дүгээр анги болон нийслэлийн “Аврах анги-105”-ын нийт 30 гаруй алба хаагч, 8 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна. Одоогийн байдлаар түймрийг цурманд оруулсан бөгөөд бүрэн …

  • 19 April

    Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглолоо

    Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Амарсайхан  ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны  04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар …

  • 19 April

    М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилов

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2019.04.19/ болж,  Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Иймд  Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалд томилох тухай” хоёр зарлиг гаргаж, Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг …

  • 19 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 15. Сугар гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй, улаан нохой өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Төмөр Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай …

  • 19 April

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр, төв болон зүүн аймгуудын ихэнх …

  • 18 April

    Сүхбаатарын талбайн 2.5 га газрыг 22.5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд тавьжээ

    Улаанбаатар хотын зүрхэн хэсэг Сүхбаа­тарын талбай. Аль ч орны Төрийн тэргүүний айлчлалаас эхлээд аймаг, сумаас ирсэн иргэд жанжны талбайд зочилдог. Тиймийн учир зүрх гээд байгаа юм. Харин одоо Сүхбаатарын талбайн урд хэсэгт авто машины зогсоол байгуулчихсан байгаа. Сүхийн талбай орчин цагийн усан оргилуур­тай, газар доорх үйлчилгээний төвтэй байна гээд төсөөл дөө. Гоё байгаа биз. 2006 онд яг ийм орчныг бий …

  • 18 April

    М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчоор томилохыг дэмжлээ

    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, 86.2 хувиар М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилохыг дэмжлээ. Максимын Чинбат нь Сүхбаатар аймагт төрсөн, 46 настай эрэгтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1989 онд Сүхбаатар аймаг, Наран сумын 8 жилийн сургууль, 1991 онд Сүхбаатар аймаг, …

  • 18 April

    Богд ууланд дахин түймэр гарлаа

    Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Богд ууланд гал гарч нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраасан билээ. Тэгвэл  өнөөдөр Богд  ууланд дахин түймэр гарсан байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлаас “Богд уулын оройд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө. Өнгөрсөн Бямба гарагт Богд ууланд түймэр гарч таван га талбай өртсөн. Хаврын хуурайшилтын үед …

  • 18 April

    Дуучин Г.Анхмаагийн “Тэнгэрийн шигтгээ” дууны клип цацагдаж эхэллээ

    “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа өөрийн бие даасан анхны цомгийн ажилдаа оржээ. Тэрбээр 2019 оны шинэхэн цомгийнхоо хоёр дахь уран бүтээл болох “Тэнгэрийн шигтгээ” дуугаа клипжүүлж өнөөдөр /2019.04.18/ сонсогчдын хүртээл болголоо. Энэхүү дууны видео клипний зураг авалтыг On’n Off продакшн хариуцан ажилласан бөгөөд  аяыг / МУУГЗ /Б.Батчулуун зохиож, үгийг X.Соёмбо, Т.Нансалмаа нар бичиж дууг Г.Анхмаа, / МУУГЗ /Б.Батчулуун нар хамтран дуулжээ. …

  • 18 April

    НЗДТГ-ын Цэргийн штаб Дуурсах он жилүүд ТББ-тай хамтран ажиллана

    Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн түүх, уламжлалыг таниулах, эх оронч, баатарлаг дайчдын гавьяат үйлсийг мөнхжүүлэх, иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран ажиллах санамж бичиг байгуулж байна. Санамж бичигт НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, “Дуурсах он жилүүд” …