Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд өчигдөр осол гарчээ. Энэ тухай дуудлага тус дүүргийн онцгой байдлын хэлтэст дөрөвдүгээр сарын 20-ны 20:40 цагт ирсэн байна. Энэ талаар Налайн дүүргийн онцгой байдлын хэлтсээс тодруулахад “Дуудлагын дагуу очиход уурхайд нурал үүсэж, дөрвөн иргэн 377 метрийн гүнд дарагдсан байв. Эдгээр иргэнийг авран хамгаалахаар онцгой байдлын 44 алба хаагч түүнчлэн эмч, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнууд нийт 76 хүн долоо …
Monthly Archives: April 2019
April, 2019
-
22 April
Улаанбаатарт 11 градус дулаан байна
Маргааш өдөр Хэнтийн өмнөд, Дорнодын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, бороо орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур …
-
22 April
Үс засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 4 сарын 22, Сумъяа гараг. Билгийн тооллын 18, Онгоц одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 51 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, …
-
20 April
Зэрлэг нэрсний залуужуулах чадал
Эрүүлжүүлэх, залуужуулах, урт наслуулах үйлдэлтэй биологийн идэвхит бодис нэрс жимсгэнэд агуулагддаг. I. НЭРС – ЗАЛУУЖУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ Байгалийн хүчтэй антиоксидант Хүнийг биеийг ойролцоогоор 37.2 триллион эс үүсгэж байдаг. Эдгээр эсүүд өөр өөрийн гэсэн амьдрах хугацаатай. Эсүүд өөрийн үүргээ гүйцэтгэж дуусаад үхдэг. Хамгийн сайхан нь тэр үүргийг нь гүйцэтгэх залуу эсүүд шинээр үүсч байдаг. Гэхдээ мэдрэлийн эсээс бусад нь. Хүнд 100 тэрбум …
-
20 April
АНУ-ын иргэний амь насыг аварсан монгол хүүхдүүдийг шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Б.Жаргалмаа, Б. Ариун-Учрал, Б.Лхагвадорж нарыг Шударга журам медалиар шагнажээ. Тодруулбал,тэд АНУ-ын Калифорни мужийн Аламеда хотод болсон золгүй явдлын үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө иргэнийхээ үүргээ нэр төртэй биелүүлснийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 42 дугаар тоот Төрийн одон медалиар шагнасан байна. …
-
20 April
У.Хүрэлсүх: Байгалийн түүхийн музейн энэ газарт өөр музей байгуулахаар судалж байгаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны үеэр үндэсний хэмжээний театр, музейтэй болох шийдвэр гаргасан юм. Тэрээр өчигдөр Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллаж, удирдлага, уран бүтээлчид, ажилтнуудтай нь уулзав. Байгалийн түүхийн музей 2013 онд хаалгаа барьснаас хойш өнөөг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед “Музейн …
-
20 April
УДЭТ-ын хамт олон “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо Дорнод аймгаас эхэлнэ
Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон 2019 оны “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан 4 сарын 24-ны өдрөөс Дорнод аймгаас эхлэн тоглохоор бэлтгэл ажлаа хангаад байна. Энэхүү тоглолтын арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор өчигдөр /2019.04.19/ Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт Хэвлэлийн бага хурал зохион …
-
20 April
Налайх дүүрэгт “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” бүх нийтийн цэвэрлэгээ боллоо
Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал,“Хоггүй Налайх” аяны хүрээнд өнөөдөр Налайхчууд “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг дүүрэгтээ амжилттай зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн ИТХ, ЗДТГ болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идэвх санаачилгатай оролцож нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай …
-
20 April
Б.Сувд:Хүүхэд номонд дуртай болдог үе бол 6 хүртэлх насанд байдаг
Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчид, ном бүтээгчдийн өдөрлөг Оросын Шинжлэх ухаан, Соёлын төв /РЦНК/-д энэ сарын 22, 23-нд болох талаар зохион байгуулагчид МОНЦАМЭ агентлагийн төвд мэдээлэл хийв. Өдөрлөгийг БСШУСЯ, ЗГХА Соёл, урлагийн газар, Хүүхдийн төв номын сан, МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын үндэсний төв, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн илтгэл, зөвлөгөөн, номын үзэсгэлэн, уулзалт, …
-
20 April
Шинэ клип: Димаш Кудайбергенийн “Любовь уставших лебедей”
Казахстаны залуу од Димаш Кудайберген шинэ клипээ танилцууллаа. “Любовь уставших лебедей” хэмээх дууны үгийг Оросын яруу найрагч Михаил Гуцериев бичиж, аяыг нь хөгжмийн зохиолч Игорь Крутой зохиожээ. Клипийг Украины найруулагч, “Орел и решка” нэвтрүүлгийн хөтлөгч асан Алан Бадоев бүтээсэн байна. Клипийн гол утга санааг хосоороо л нисдэг, ганц далавчтай сахиусан тэнгэрүүдийн тухай эртний домгоос сэдэвлэжээ. Зураг авалтыг Испани, Украинд хийсэн бөгөөд 70 уран бүтээлч оролцсон байна.
-
20 April
МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр тохиож байна
Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр жил бүрийн төрсөн өдрөө фэнүүдийнхээ хамт тэмдэглэдэг бөгөөд энэ жил ч мөн адил үзэгч фэнүүдтэйгээ төрсөн өдрийн баярыг хуваалцах гэж байна. Түүний 11 дахь удаагийн төрсөн өдрийн “Амьдрал” тоглолт өнөөдөр орой 17 цагт …
-
20 April
Нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээ 90 минут үргэлжилнэ
Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Нээлтийн нэгдсэн арга хэмжээ өнөөдөр 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер …
-
19 April
Баригдаж буй барилгаас блок унаж нэг хүн гэмтлээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Баянгол” зочид буудлын эсрэг талд баригдаж буй барилгаас замын хөдөлгөөнд оролцож байсан автомашин дээр блок унасан ноцтой осол өнөөдөр /2019.04.19/ 13.30 цагийн орчимд гарлаа. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй боловч машин дотор гурван иргэн зорчиж явсны нэг нь хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал, машиныг барьж явсан жолоочийн хөл гэмтсэн тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр ГССҮТ-рүү хүргэжээ.
-
19 April
Гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоолоо
Нийслэлд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болох гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд архи согтууруулах ундааг худалдах ,түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
19 April
Дуулиант 23 хэргийг шалгуулахаар гишүүд ерөнхий прокурорт ханджээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан нар Монгол Улсын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хандан албан тоот илгээжээ. Албан тоотод дурьдаснаар, “Иргэд, албан байгууллагаас өндөр дамтамжтайгаар гишүүд бидэнд ирүүлсээр байгаа асуудлуудыг нэг мөр хянан шийдвэрлүүлэхээр УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.15, 7.1.17-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Танд хандаж байна” гэжээ. -С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл