УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээддээ болон өөрийнхөө эзэмшдэг аж ахуйн нэгждээ зээл авсан асуудлыг АТГ шалгаж буй. Хамгийн сүүлд УИХ-ын нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн боловч авч үлдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан. Тэднийг өөрийн хамаарал бүхий этгээддээ …
Monthly Archives: April 2019
April, 2019
-
8 April
Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгогдсон газарт барилга барих эрх олгохгүй байх үүрэг өгөв
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “Нийслэл хотын хэмжээнд 2019 оны нэгдүгээр улиралд нийт 111,330 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12,430 нэгж буюу 10 хувиар …
-
8 April
Капитал банкийг татан буулгах шийдвэр гарлаа
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн өнөөдрийн /2019.04.08/ А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо. Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын …
-
8 April
Хотын дарга асан Су.Батболдыг АТГ-т шалгуулна
Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдтой холбоотой хууль бус гэх асуудлаар “Ардын заргын товчоо” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. “Ардын заргын товчоо” ТББ-ын УЗ-ийн дарга С.Зоригтбаатар ” Хотын захирагч асан С.Батболд нь 2017 оны наймдугаар сарын 21-ний өдөр А-609 тоот захирамж гаргасан байдаг. Захирамжийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын 96 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тухайн үедээ байгаль орчинд ээлтэй сайн зүйл боллоо гэж бодсон. Гэтэл тусгай зөвшөөрлүүдийг нь цуцлахад хоёр хууль бус үйлдэл …
-
8 April
УЕП-ын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилох асуудлыг УИХ-ын даргад хүргүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Зөвшилцөх тухай” албан бичиг илгээжээ. “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын …
-
8 April
Э.Бэхбаяр, О.Насанбурмаа нар “Монголиа опен”-д тав дахь удаагаа түрүүллээ
Чөлөөт бөхийн “Монголиа опен” олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Ес дэх удаагаа явагдаж байгаа тус тэмцээнд БНХАУ, ОХУ-ын Якут, Буриад, Беларусь, Монгол, Казахстан улсуудын шигшээ баг өрсөлдлөө. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 гэсэн 10 жингийн барилдаан болсон. Э.Бэхбаяр, О.Насанбурмаа нар “Монголиа опен” тэмцээнд тав дахь удаагаа …
-
8 April
Ил задгай авто худалдаа эрхлэгчдэд шаардах хуудас хүргүүллээ
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 31, Сонгинохайрхан дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 3 нийт 49 иргэн, аж ахуйн нэгж байгууллага ил задгай авто машиныхудалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх газруудад хугацаатай шаардах хуудсыг өгөөд байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэх ажлыг …
-
8 April
Хэнтий, Дорнод аймгийн нутагт гарсан түймрийг цурманд оруулжээ
Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн “Цэгээний тал” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 7 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр хээрий түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 71 иргэн, нийт 83 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийг дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 00:03 цагт цурманд оруулан дөрөвдүгээр …
-
8 April
Монголын “The Hu” хамтлаг Queen хамтлагийг ардаа орхин тэргүүллээ
Монголын “Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл “The Hu” хамтлагийн “Wolf totem” дуу АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигджээ. Харин Английн “Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” дуу хоёрдугаар бичигдсэнээр Монголын “The Hu” хамтлаг Queen хамтлагийг ардаа орхин тэргүүллээ Дэлхийд Монгол өв соёл, үндэсний урлагаа сурталчилж …
-
8 April
М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар мөнгөн медаль хүртжээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит Гран-При тэмцээн Туркийн Анталия хотод өнгөрөгч долоо хоногт боллоо. Энэ удаагийн Гран-при тэмцээнд 75 орны 485 жүдоч өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Манай улсаас Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Г.Одбаяр тэргүүтэй 19 жүдоч барилдсанаас нэг мөнгө хүртэж, гурван тамирчин шагналт байранд оров. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг Финланд, Унгар, Азербайжан, Бразилын бөхчүүдийг ялж, мөнгөн …
-
8 April
Элсэлтийн босго оноог өнгөрсөн оныхоор нь байлгахыг БСШУС-ын сайдаас хүсэв
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хувийн их, дээд сургуулиудын холбоо (ХИДСХ)-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзжээ. Монгол Улсын хэмжээнд төрийн бус өмчийн 72 их, дээд сургууль байдгаас 40 гаруй нь ХИДСХ-ны гишүүн юм. Өнгөрөгч сарын сүүлээр төрийн бус өмчийн 39 их, дээд сургуулийн удирдлагыг хүлээн авч уулзах үеэрээ сайд Ё.Баатарбилэг “Зөвхөн өөрийн сургуулийн бэрхшээлийг ярихгүйгээр Монгол Улсын дээд боловсролын …
-
8 April
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын хөрөнгө орлогын мэдүүлэг
Төрийн өндөр албан тушаалтан болон тэдгээртэй адилтгах 282 албан тушаалтны 2018 оны ХАСХОМ-ийг Авлигатай Тэмцэх газрын цахим хуудасд өнгөрсөн баасан гарагт байршуулсан. Төрийн өндөр албан тушаалтнууд болох УИХ гишүүд, Засгийн газрын гишүүн, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Дэд сайд, Засгийн газар УИХ-аас томилогдсон албан тушаалтнууд АТГ-т мэдүүлгээ гаргаж мэдүүлэх үүрэгтэй. Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг цувралаар хүргэж байна. …
-
8 April
Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 11-р хороо 90-р сургууль, Ногоон зоорины 1, 6, 12, Баянзүрхийн 7, 8, 9-р гудамжууд, Ургах наран хороолол, Нью сервер, Харганат, Сүйхэнт, Жимс трейд, Траст трейд, Актив хийц, Гор газ, Чуанфан жин, Азийн …
-
8 April
Орчин үеийн стандартын усан спортын бассейныг ирэх онд ашиглалтад оруулна
Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын наадмын захиргааны дарга Д.Жаргалсайхан, Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгч П.Батсайхан нар гурван талын хамтран ажиллах санамж бичигт энэ сарын 6-ны өдөр гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт Улаанбаатар хотноо 2020 оны наймдугаар сарын 14-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” Олон улсын спортын VII их наадам, 2023 онд болох Зүүн Азийн …
-
8 April
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 08. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг шар луу сарын 3. Сумьяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Хоёр хар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл