Өчигдөр 16.50 цагийн үед Баянхошуунаас Зүүнсалаа эргэх уулзварт байрладаг “Синчи-Ойл” шатахуун түгээх станцаас хий алдагдаж, аюултай нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байрладаг “Синчи-Ойл” шатахуун түгээх станцаас хий алдагдсан талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын газарт Онцгой байдлын ерөнхий газрын Гал унтраах 29-р ангийн алба хаагчид болон цагдаагийн бие бүрэлдэхүүн орчныг аюулгүй болгохоор ажиллажээ. Мөн тус дүүргийн цагдаагийн …
Monthly Archives: April 2019
April, 2019
-
3 April
Нийслэлчүүдийн гэр бүлийн өдрийг сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагт тэмдэглэн өнгөрүүлнэ
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 02-р сарын 08-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолоор сар бүрийн сүүлийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсонтой холбогдуулан 3 дугаар сарын Нийслэлчүүдийн гэр бүлийн өдрийг “Гэр бүлийн бахархал” сэдвийн дор 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр И-Март худалдааны төвийн 5 давхар болон Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгууллаа. Өдөрлөгт …
-
3 April
Нэн ховор, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдах, худалдан авахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн Байгаль орчны газар, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран Чингэлтэй дүүргийн 6, Хан-Уул дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, Баянгол дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 1, Сүхбаатар дүүргийн 6 дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулж буй эсэхэд хяналт шалгалт зохион …
-
3 April
Үр өгөөжтэй үйлдвэрлэлийг дэмжиж ажиллахаа Хотын захирагч илэрхийллээ
“Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнд оролцож байгаа 150 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдийн ур ухаан шингэсэн бараа бүтээгдэхүүнтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан санал бодлоо солилцлоо. Гутал, цүнх арьсан эдлэлийн үйлдвэрлэл худалдаа эрхлэгч “Бэст шүес” компанийн захирал Б.Түвдэнням ажлын гутлаа Хотын захиарагчид тайлбарлан, үйлдвэрийн үйл ажиллагааны талаараа танилцууллаа. Эднийх импортыг орлох гутлын үйлдвэрлэл …
-
3 April
Бүс нутгийн парламентын чуулганыг Улаанбаатарт хамтран зохион байгуулах санал дэвшүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа. Ноён Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намын мэндчилгээг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилж, УИХ-ын даргаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр 2018 онд БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны …
-
3 April
Хотын захиргаа экоавтомашины дараагийн захиалагч болно гэв
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.04.02/ “Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн үеэр агаарт хорт утаа гаргадаггүй цахилгаан хөдөлгүүр бүхий эко автомашинтай танилцлаа. Монгол инженерүүдийн гараар бүтсэн цахилгаан хөдөлгүүрт машин худалдаанд гараад удаагүй билээ. Эхний машиныг туршилт судалгаанд ашиглаж байгаа бөгөөд хоёр дахийг нь MNC телевиз захиалгаар хийлгэжээ. “Энэ машин бол олон компанийн хамтын бүтээл. Машин бол явдаг байшинтай …
-
3 April
Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
Өнөөдөр дараах байршлуулад засвар хийх хуваарийг УБЦТС ТӨХК-аас гаргасан байна. Иймээс доорх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Замын цагдаагийн 36 айл, Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэнд хөгжлийн төв, Өгөөж чихэр боов, Соёолж, Улаанбаатар буян ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-15:00 цагт: 10-р хороо Автобус компани, 87-р сургууль, …
-
3 April
Долоон улаан мэнгэтэй, цагаан морь өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 28. Буд гараг. Шувуун хушуут одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан морь өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Төмөр Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ …
-
3 April
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын …
-
2 April
“Эрдэнэс-Тавантолгой” ХК оюутнуудын дунд уралдаан зарлалаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд анх удаа улсын хэмжээнд оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бүтээл шалгаруулах уралдаан зохион байгуулахаар болсон байна. Энэхүү уралдаанд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулиудын Геологи, уул уурхай болон Бизнес, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй хоёр болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулна. Уг уралдаан 2 үе шаттай явагдана. Нэгдүгээр шатанд: Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хөгжил,”Эрдэнэс-Тавантолгой” …
-
2 April
Монгол хэл бичгийн дахин шалгалтаар босго оноонд хүрэхгүй бол Их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй
Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтыг гуравдугаар сарын 23-нд улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж, шалгалтын дүн өчигдөр гарсан билээ. Монгол хэл бичгийн шалгалтад хүндэтгэх шалтгаанаар орж чадаагүй болон босго оноогоо давж чадаагүй шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болох Монгол хэл бичгийн хоёр дахь удаагийн шалгалтад оролцох боломжтой. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 1-15-ны хооронд үргэлжлэх бүртгэлд заавал бүртгүүлсэн байх шаардлагатай. Тодруулбал, Монгол хэл …
-
2 April
Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэ дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас /Даваа гараг/ дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн байдаг. Харин зуны бүсчлэлд шилжихээр 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл …
-
2 April
Ирэх жилээс түрээсийн сурах бичгийг нэвтрүүлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичиггүй, хүрэлцээгүй, ном худалдаж авах гэсэн ч үнэтэй бас олдохгүй байна гэсэн асуудал эцэг эх, сурагчдын дунд байсаар байна. Бага ангийн сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хүртэлх хувийг төрөөс хангадаг. Харин үлдсэн хувь нь өөрсдөө худалдан авч хэрэглэж байгаа. Улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 600 мянган сурагчийг 170 гаруй төрлийн …
-
2 April
116 дугаар сургуулийнхан дөрвөн төрлийн брайл газрын зураг хүлээлгэж өгчээ
Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дөрвөн төрлийн брайл газрын зургийг Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай дунд сургуульд өнөөдөр хүлээлгэн өгчээ. Уг газрын зургийг 2018 онд зохион, хэвлүүлээд тус сургуулийн сурагчдын газар зүйн хичээлийн сургалтын хэрэгцээнд зориулан тус бүр 150 ширхгийг хүлээлгэн өгсөн байна. Дөрвөн төрлийн брайл газрын зурагт: Дэлхийн газрын зураг Монгол …
-
2 April
Ивана Чаббакийн “Дүр бүтээх увидас” номын нээлт болно
“Хануй Филм” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах, Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл