“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдод зориулан хийсэн шинэ загварын Contemporary- контемпорари бялуу сошиалд олны анхаарлыг татаж байна. “Sweet Kitchen” фэйсбүүк группийн үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн хийсэн бялууныхаа тухай тайлбарлахдаа “ Амтат бялууны оройг тусгайлан хэлбэрт оруулсан шоколадаар чимэглэсэн ба нарийн гар ажиллагаагаар өө сэвгүй хурц ирмэгийг гаргаж өгсөн. Энэхүү бялуу нь нимгэн кремтэй минимал өнгө төрхийг илтгэсэн гэдгээрээ онцлог” гэв. Авьяаслаг Б.Тэмүлүн бүсгүй …
Monthly Archives: April 2019
April, 2019
-
2 April
Гиннесийн дээд амжилт тогтоох загварын шоунд Монголын таван загвар өмсөгч оролцоно
Дэлхийн загварын салбарын түүхэн дээд Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоохоор “Хамгийн олон орны”, “Хамгийн олон мэргэжлийн загвар өмсөгчид” оролцсон загварын шоу болох гэж байна. Дэлхийн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгч оролцож, дээд амжилт тогтоох уг шоу энэ сарын 5, 6-нд Испанийн Мадрид хотноо болох юм. Энэхүү загварын шоунд Монголоос оролцох “Uilen Couture” брэндийн дизайнер Б.Золзаяа болон топ модель …
-
2 April
Төмөр замын засварчин ачааны гал тэргэнд мөргүүлж ,амь насаа алджээ
Төмөр замын салбарт дахиад л осол гарчээ. Тодруулбал, өнөө өглөө 10.30 цагт Хонхор өртөөний ТЗМ 426 дугаар замын 2 дахь километрт төмөр замын зам засварчингаар ажилладаг 25 настай эрэгтэй ачааны галт тэргэнд мөргүүлж амь насаа алджээ. Одоогоор хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар Төмөр замын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн очин хэргийн газар үзлэг, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
-
2 April
Багшийн ур чадварыг 100 саяар үнэлнэ
Монголын багш нарын VII их хурлын босгон дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Боловсрол” телевиз хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, урамшуулах, сурагч, эцэг, эхчүүдэд ерөнхий боловсролын мэдлэг өгөх, залуу багш нарт туршлага хуримтлуулах зорилгоор дээрх байгууллагууд хамтран багш нарын дунд ур чадвар, заах аргын уралдаант контент бэлтгэх болсноо зарлав. Санамж бичиг …
-
2 April
Улсын Драмын Эрдмийн театр жүжгийн зохиолын уралдаан зарлалаа
Улсын драмын эрдмийн театр эх орон, үндэсний өв соёл, зан заншил түүхэн уламжлалаа бахархан дээдлэх үзлийг хойч үедээ төлөвшүүлэх, монгол агуулга бүхий үндэсний шилдэг бүтээлээр мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөхиүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох зорилготой “Эртний түүх, ойрхи болон нэн шинэ түүх, орчин үеийн, уран зөгнөлт, домог бэлгэдэл”-ийн сэдэвтэй драм, мюзикл, …
-
2 April
Р.Амаржаргал: АН-ын дотоод ардчилал муу, үүнийг нуух шаардлага байхгүй
Ардчилсан нам /АН/-ын дэд дарга Р.Амаржаргал, АН-ын Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, Элчин сайд Ц.Сүхбаатар, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Элчин сайд Я.Батсуурь нар мэдээлэл хийлээ. Р.Амаржаргал “1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголд анхны ардчилсан цуглаан болж байсан. Тиймээс энэ хугацааг ардчиллын эхлэл болгон авч үздэг. Түүнээс хойш 30 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бидний хүсч, зорьж байсан зарим …
-
2 April
Д.Ганцэцэг: Уран бүтээл гэдэг бол тухайн хүний эмзэглэл дээр бий болдог
“Халуун зүрх” хэмээх анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод буй “Аримун” продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Д.Ганцэцэгтэй ярилцлаа. -Хувьсал продакшнаас “өрх тусгаарласан” хоёр Ганаа “Аримун” продакшн байгууллаа гэх сенсаци намжаагүй байхад анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож байна. Харин яагаад анхны бүтээл тань “Халуун зүрх” байх болов? -Маш олон сонголтын үр дүнд “Халуун зүрх” киноны зохиол бичигдэж эхэлсэн. Уран бүтээл гэдэг бол аливаа уран …
-
2 April
ДАШТ-ээс гурван Алтан медаль хүртсэн Ц.Раднаа эх орондоо ирлээ
Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож гурван алтан медалийн эзэн болсон 85 настай Ц.Раднаа өнөөдөр /2019.04.02/ өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардлаа. Ц.Раднаагийн хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтууд: -Тэмцээний эхний өдөр 400 метрийн зайд Япон, Герман, Их Британи, …
-
2 April
Налайх дүүргийн Засаг даргын явуулын өрөөгөөр дамжуулан 170 гаруй иргэдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн ЗДТГ-аас “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, үйл ажиллагаагаа сурталчилах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор “Засаг даргын явуулын өрөө” -г хороодод зохион байгууллаа. Засаг даргын явуулын өрөө …
-
2 April
Энэ сард 4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар татвар төлнө
Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, E-TAX.MTA.MN цахим …
-
2 April
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ний хамт олон Өмнөговь аймгийн онцгой байдлын газарт 5 сая төгрөг хандивлалаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажиллагсад, уурхайчид өөрсдийн санаачлагаар хандивын аян өрнүүлжээ. Ааяны хүрээнд цугларсан 5 сая төгрөгөө Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт гардууллаа. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Б.Дэнзэн хамт олноо төлөөлж, хандивын мөнгөө хүлээж авч компанийн нийт ажилчдад талархсанаа илэрхийлж, үр дүнтэй зарцуулна гэдгээ хэлжээ. Аймгийн …
-
2 April
Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсооно
Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. Энэхүү сургууль нь 1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа томоохон сургууль гэдгээрээ онцлог юм. Сургуулийн хүрээнд сүүлийн үед нийслэл хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан газар хөдлөлтийн дараах нүүн шилжих дадлага сургуулийг Улаанбаатар хотын бүх иргэдийг …
-
2 April
Ё.Баатарбилэг: Багш нарт ачаалал үүсгэдэг нэмэлт ажлуудыг хязгаарлах шийдвэр гаргана
Монголын багш нарын VII их хурал дөрөвдүгээр сарын 11-нд болохоор зарлагджээ. 1996 оноос хойш 23 жилийн дараа Монголын багш нар чуулах гэж байна. Ээлжит их хурлын босгон дээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё. Баатарбилэгтэй ярилцлаа. -Өнгөрөгч долоо хоногт таны ажлын нэг сар дууслаа. Бодож, төлөвлөсөн ажлуудаа хөдөлгөж чадав уу? -Өнөөдөр явагдаж буй салбарынхаа үйл ажиллагаанд өөрийнхөөрөө дүгнэлт …
-
2 April
Монгол найрал дуучид Ялалтын баярын хүндэтгэлийн тоглолтод оролцоно
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан “Болор одод” найрал дууны уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн байранд боллоо. Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдсан “Болор одод” хүүхдийн найрал дууны уралдаанд нийслэл болон орон нутгийн найрал дууны 13 баг хамт олон оролцсон. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 50 …
-
2 April
Хатгалгааны вакцин хийнэ
Монголд Улс пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос Сонгинохайрхан, Сүхбаатар, 2017 оноос Баянзүрх, 2018 оноос нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2 сартайгаас 2 хүртлэх насны хүүхдүүдийг үе шаттайгаар амжилттай дархлаажуулж эхэлсэн юм. Нийслэл хотод бүрэн нэвтэрсэн энэ вакциныг одоо улсын хэмжээнд нэвтрүүлэхээр боллоо. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/119 тоот тушаалын дагуу энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл