Орон сууц худалдаж авсан болон сургалтын төлбөр төлсөн татвар төлөгчид хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг билээ. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66,772 иргэн 38.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар байна. Үүнээс орон сууцны чөлөөлөлтөөр 34,868 иргэн 29.1 тэрбум, 31,904 татвар төлөгч нийт 9.6 тэрбумын буцаан олголт авахаар …
Monthly Archives: April 2019
April, 2019
-
3 April
Хугацаа нь дууссан эмийг хэрэглэхээр хадгалж байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/77 тоот удирдамжийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг хийж байна. Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ану булган” ХХК-ийн эмнэлэгт дөрвөн нэрийн таван цувралын хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эмийг хэрэглэхээр яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байсан зөрчлийг таслан зогсоожээ. Тус эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулан …
-
3 April
Шүдээ эрүүл байлгахын тулд ямар хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх вэ?
Хамгийн хялбар зөв хоолны сонголт: Үр тариа агуулсан хүнс хэрэглэх (бор будаа, улаан буудайн талх нь үр тариа агуулна харин боловсруулсан үр тариа нь цагаан будаа, талханд агуулагдана.) Хүнсний ногоо идэх (хар ногоон, шар өнгийн ногоо) Олон төрлийн жимс Загас ,шош, самар нь уураг агуулсан байдаг Бэлтгэж буй хоолондоо давс бага хийх Хэрэв алкоголь хэрэглэвэл бага зэрэг зөөлөнг нь сонгоорой. …
-
3 April
АН-ынхан жагсаалдаа 100-аас дээш хүн хамруулсан үүртээ 1 сая төгрөг амлаж байна
Ардчилсан намынхан энэ сарын 5-ны өдөр Сүхбаатарын талбайд түмэн олныг мөнгөөр даллаж сүр дуулиантай жагсаал хийнэ гэнэ. Жагсаалын нэр нь “ОНЦ ИХ ХУРАЛДАЙ”. Жинхэнэ төлбөрт жагсаал гэдгийн утга агуулгыг ил цагаан зарлан тэд жагсах зорилгоо Их хурлын төлөөлөгчдийнхөө улс төрийн идэвхийг нөгөө талаараа хийморь, лундааг нь сэргээх гэж төв талбайдаа түмэн олныг мөнгөөр даллаж байгаа бололтой. Жагсаалд АН-ын 32 үүр тус бүрээс 100-аас дээш хүнийг хамруулах үүрэг даалгавар өгөгдсөн юм …
-
3 April
С.Чинзориг: Цалингийн доод хэмжээг 2020 онд нэмнэ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн холбоо /АОЭХ/-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар гарын үсэг зурсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийг үндэслэн 1999 онд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог байгуулсан бөгөөд хоёр жил тутамд улсын хэлэлцээрийг байгуулж, хэрэгжүүлэх ажлыг хамтран …
-
3 April
Төгөлдөр хуурч С.Саянцэцэг “Боловсролын тэргүүний ажилтан” боллоо
Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн 80 насны ойд зориулсан “Өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар наадам” Монгол Улсын консерватори буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежид болж Гран при шагналын эзэд өчигдөр тодорлоо. МУГЗ Ч.Сангидорж агсан “Ардын дууны 33 найруулга” бүтээл гаргасан нь хаан хөгжим гэгдэх төгөлдөр хуураар дамжуулан ардын дууны сайхан аялгууг дэлхий дахинд түгээх, сурталчлах боломж олгосноос гадна төгөлдөр …
-
3 April
Жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас хэвлэлтэд өгнө
Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийн материал хүлээгдэж буйг албаныхан хэлж байсан. Цагдаагийн ерөнхий газар тендер авсан компанитай гэрээ байгуулж дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн жолооны үнэмлэхийг хэвлэлтэд оруулахаар төлөвлөсөн байна. Одоо үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр “Монгол шуудан” компаний захиалгын утас руу …
-
3 April
С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар Ц.Нямдорж, Г.Эрдэнэбат нар мэтгэлцэнэ
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудал олны анхааралд ороод байна. Тэгвэл уг хэргийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц. Нямдорж нарыг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй мэтгэлцээн” нэвтрүүлэгт оролцохыг өнөөдөр урьжээ. Энэ талаар сэтгүүлч Л. Мөнхбаясгалан“С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн …
-
3 April
ЗГ:“Эрдэнэт”-тэй холбоотой эрүүгийн асуудлыг мухарлаж байж хэлэлцээ хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.04.03/ боллоо. “Монголын зэс” корпорациас 3-р сарын 11-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлыг хэрхэх талаар хэлэлцээрийн ширээнд суух саналыг Засгийн газарт хүргүүлсэн билээ. Тус хуралдаанаар “Монголын зэс” корпорациас ирүүлсэн саналыг хэлэлцсэн байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодорхойгүй асуудлуудыг шийдвэрлэсний дараа хэлэлцээр хийнэ гэсэн тайлбарыг өглөө. Тэрбээр “Худалдаа хөгжлийн банкнаас Эрдэнэттэй холбоотойгоор …
-
3 April
Бага ангийн сурагчдын дунд уралдаан, олимпиад зохион байгуулахыг хориглолоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж буй асуудлын талаар Боловсролын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд тушаал гаргаж, бага ангийн сурагчдын дунд олимпиад явуулахыг хориглосон байна. Тэрбээр энэ тухай ярихдаа “Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй орон бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Хүүхдүүдийг их стресстүүлдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, …
-
3 April
Б.Жаргалсайханы охин Ж.Мандхай дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр нэрлэгдлээ
Дэлхийг хэн удирдаж байна вэ? Тheculturetrip.com-ын гаргасан 2019 онд дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр монгол дизайнер Ж.Мандхайг нэрлэгджээ. Дэлхийг өөрчилж долоон эмэгтэйн бүсгүйчүүдийн нэг Ж.Мандхайн “Мандхай кашмер” брэндийг үүсгэн байгуулагч юм. Тэрбээр “Буян” компанийн үүсгэн байгуулагч, улс төрч Б.Жаргалсайханы охин юм. Ж.Мандхайн Английн Лондон хотноо хувцас загварын чиглэлээр суралцаж төгсөж, 2014 онд Лондонд өөрийн нэрийн “Mandkhai cashmere” ноолууран хувцасны брэндийг үүсгэн байгуулжээ. …
-
3 April
1350 кг дэрэвгэр жиргэрүүг нууцаар хил давуулахаар завджээ
Дэрэвгэр жиргэрүү хэмээх өвсийг их хэмжээгээр түүж хил гаргахыг завджээ. Тодруулбал, энэ сарын 01-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор тус бүр нь 30 кг-аар боосон 45 боодол буюу нийт 1350 кг дэрэвгэр жиргэрүүг нүүрсэн дор нууж, улсын хилээр давуулахыг завдсан байна. Энэ ургамлыг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг …
-
3 April
Төрийн удирдах албан тушаалтнууд казино тоглосон нь тогтоогдвол хариуцлага тооцно
Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар 23 асуудал хэлэлцэхээс хоёр дахь асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэлцүүлж шийдүүлжээ. Тодруулбал, бүх шатны төрийн албан хаагчид, төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд хэрвээ ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газар тоглосон нь баримтаар нотлогдох, бичлэг нь задарвал ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцох аж. Энэ …
-
3 April
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орууллаа
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдээс ирүүлсэн санал хүсэлт зорчих эрэлтэд үндэслэн дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулаад байна. Үүнд: Хан-Уул дүүргийн 10-р хороо Чингэлтэй дүүргийн19-р хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Зунжин-7 буудал-Нисэх” чиглэлийг 2 чиглэл болгон хувааж иргэдэд үйлчлэх хүлээгдлийн хугацааг багасгалаа. Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10-р хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн Ч:43 “Баянхошуу-Ард …
-
3 April
У.Хүрэлсүх: Дотоодын үйлдвэрүүдээ дэмжих нь эдийн засгийн хүндрэлээс гарах, ажлын байр нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр болно
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг “Мишээл экспо” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл