Monthly Archives: April 2019

April, 2019

  • 27 April

    Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Аргын тооллын 4 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 23, 2Гоё хүүхэн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил …

  • 27 April

    Үс, хумс, арьсанд гайхалтай нөлөө үзүүлэх нимбэгний ач тус

    Нимбэгийг хоол хүнснээс гадна ахуйн хэрэглээнд хэрэглэж болдог гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Ялангуяа эрүүл мэнд, гоо сайханд ашиглах боломжтой. Энэхүү жимс нь байгалаасаа ариутгах, цайруулах үйлчилгээтэй бөгөөд урин дулаан цаг ирж буй энэ үед та үс, арьс, хумс болон биеийн харласан хэсгээ арчлахад нэн тохиромжтой. 1. Нимбэг уруул чийгшүүлнэ. Ихэнх бүтээгдэхүүн уруулыг хуурайшуулах гээд байдаг бол нимбэгний багахан …

  • 26 April

    Г.Занданшатар хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийг хувийн хэвшлийнхэнд уриаллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний хөгжлийн газар, Конрад Аденауэрийн сан, “Блүүмберг ТВ Монголиа”-гаас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” үндэсний чуулганд оролцож үг хэлэв. Тус чуулганыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, “ОШМИ групп” ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бизнесийн …

  • 26 April

    Дондогдулам хатны дурсгалт газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Монголын сүүлчийн хатан Улсын эх дагина Ц.Дондогдулам хатны музейг, түүний шарил оршсон газарт байгуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зураг төслийн ажлыг эхлүүлжээ. Улаанбаатар хотын музейн ажилтан Г.Очбаярын хэлснээр дурсгалт газрыг цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн жилээс уулын аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж, газрын маргааныг шийдвэрлэсэн байна. Амралт зугаалгын ногоон бүс байгуулах эхний зураг төслөөр Ц.Дондогдулам хатны шарил оршсон …

  • 26 April

    “Монголын кино фестиваль” болж байна

    Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, кино сонирхогч монгол, чех иргэдтэй хамтран Прага хотын “Пилот” кино театрийн дэлгэцнээ 4 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд “Монголын кино фестиваль” арга хэмжээг зохион байгуулж байна. Чех Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний үеэр монголын орчин үеийн кино урлагийн эхэн үеийн шилдэг бүтээлүүд болох “Аман хуур”, “Гарын таван хуруу”, “Мартагдашгүй намар” зэрэг уран …

  • 26 April

    Монгол охин “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний Тэргүүн дээд шагналыг хүртлээ

    Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээн Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван настай Гансүхийн Сарангоо охин “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”шагналыг хүртэж, “Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн …

  • 26 April

    Ипотекийн зээлд банкууд энэ сард 43.2 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ

    Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.4.26/ боллоо. Монголбанкнаас өгсөн мэдээллээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт, хадгаламж, зээлийн хэмжээ, хүү дараах байдалтай байна. Мөнгөний жилийн өсөлт 16.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 0.6 хувиар буюу 117.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Хадгаламжийн хэмжээ 14 их наяд төгрөгт хүрснээс 79.5 хувийг иргэдийн хадгаламж, …

  • 26 April

    Генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсад генерал цол олгож эхэлсэн түүхт 75 жилийн ой өнөөдөр тохиож, алтан мөрдөст генералууд төв талбайд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Энэ жил генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Батлан хамгаалах яам хариуцаж зохион байгууллаа. Цэргийн дээд цол болох генерал цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд олгосон байдаг. …

  • 26 April

    Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг буулгажээ

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө буюу МҮЭСТО-ы зүүн хойно байрлуулсан сурталчилгааны самбар, Чингисийн өргөн чөлөө буюу Энхтайваны гүүрийн зүүн болон баруун хойно байрлуулсан самбар, Энгелсийн гудамж буюу  “Алтай” хотхоны зүүн талын, “Нарны …

  • 26 April

    Зарим журмыг хүчингүй болголоо

    Нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар зарим тогтоолыг хүчингүй болгох, “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн ИТХ-аас баталсан таван тогтоолыг хүчингүй болгох үндэслэл, төслийг төлөөлөгчдөд танилцууллаа. Тухайлбал, нийслэлийн ИТХ-аас 1995 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт садар самуун үйлдлийг хориглох тухай” 02 дугаар …

  • 26 April

    “Хөх тавилан” киноны дууг Д.Отгонжаргал дуулжээ

    Найруулагч Т.Алтантуяа, В. Агар нар хамтран Төрийн шагналт, зохиолч Д.Норовын туужаас сэдэвлэн “Хөх тавилан” уран сайхны кино бүтээжээ.“Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрд мисс, жүжигчин А.Баярцэцэг тогложээ. Тэрбээр тус кинонд Бадамцэцэг бүсгүйн эгэл амьдралын сонирхолтой түүхийг өгүүлэх аж. “Хөх тавилан” уран сайхны киноны “Гоолингоо” дууг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д. Отгонжаргал дуулжээ. “Хөх тавилан” киноны гол дүр мисс, …

  • 26 April

    Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэхийг зургадугаар сарын дундуур гэхэд хэвлэж дуусгаад хэвийн горимондоо орчихно

    Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийг энэ сарын 15-наас эхлэн хэвлэж эхэлжээ. Багагүй хугацаанд бэлдэц байхгүй гэх шалтгаанаар саатсан байсан үнэмлэх хэвлэх ажил хэдэн хувьтай явагдаж байгаа талаар  Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа. Тэрээр “Өнгөрсөн жил тендерт шалгарсан байгууллага графикийнхаа дагуу …

  • 26 April

    “Хуульчийн про боно өдөр”-ийг орон даяар тэмдэглэнэ

    Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах,  хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний …

  • 26 April

    У.Хүрэлсүх: Осол гэмтлээс сэргийлэхэд сэтгэл гаргаж ажиллах ёстой

    “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт-2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд болж байна. Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Тэрээр осол, гэмтлийн тохиолдол, түүнийг бууруулах чиглэлээр нухацтай хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авах нь чухал байгааг тэмдэглэв. Өнгөрсөн онд осол, гэмтлийн улмаас 142 мянга 600 гаруй хүн гэмтэж, 2920 хүн …

  • 26 April

    “Хүй долоон худаг”-т хээрийн эмнэлгийн сургуулилалт болов

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг өчигдөр Хүй долоон хутагт дэлгэгдсэн хээрийн эмнэлэгтэй танилцсан юм. Түргэн тусламжийн машин дуут дохиогоо хангинуулан ирж зогсоход нүүрнээсээ цус гоожуулсан, гараа эвхсэн, орь дуу тавьсан олон хүн бууж ирлээ. Осолд өртсөн иргэдэд эмнэлгийн болон улаан загалмайн ажилтнууд яаралтай тусламж үзүүлэн, багийг ахалж буй …