Monthly Archives: April 2019

April, 2019

  • 29 April

    МАН-ын бүлэг АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг дэмжлээ

    Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2019.04.29/ ээлжит хуралдаанаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, түүний оронд АТГ-ын даргад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа, …

  • 29 April

    Сүхбаатарын талбайн авто зогсоолыг албадан буулгана

    Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан. Уг талбайд байгуулсан автомашины зогсоолыг өнөөдөр /2019.04.29/ албадан буулгахаар болжээ. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээрх 2.5 га газрын эрхийг хүчингүй болгож, Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна. Гурав хоногийн дотор газраа чөлөөлөөгүй тохиолдолд …

  • 29 April

    Сураггүй алга болсон 9 настай охиныг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ

    Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт энэ сарын 14-ны өдөр  гэрийнхээ ойролцоох гудамжинд тоглож байсан есөн настай охин сураггүй алга болсон юм.   Охин  18.00-19.00 цагийн хооронд гудамжинд тоглож байгаад гэртээ орж ирэхгүй байсан учраас  ар гэрийнхэн нь ойролцоох газраар  хайжээ. Олдоогүй тул хуулийн байгууллага хийгээд Онцгойд хандсан байдаг. Улмаар ар гэрийнхэн нь энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт …

  • 29 April

    МАН-ын бүлэг АТГ-ын удирдлагад нэр дэвшигчдийг хэлэлцэж байна

    УИХ дахь МАН-ын намын бүлэг АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна.Тодруулбал, АТГ-ын удирдлагыг чөлөөлөх бичгийг Ерөнхийлөгчөөс ирүүлжээ. Албан бичигт тус газрын удирдлагуудын хугацаа дуусгавар болсон тухай дурдсан байна. Иймд Авлигын эсрэг хуулийн 21.21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлжээ. Мөн уг асуудлыг ажлын долоо хоногийн дотор …

  • 29 April

    Амралтын өдрүүдэд 24 хүн, зам тээврийн ослын улмаас бэртжээ

    Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 512 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 зөрчлийг шалгажээ. Ослын улмаас нийслэлд 24 хүн бэртсэн байна. Нийт ослын 110-ыг даатгалын байгууллагаар шийдвэрлэжээ. Онц ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 27-ны 17.30 цагт Хан-Уул дүүргийн нутаг, Сонсголонгийн гүүрний замд “Sinotruk” маркын автомашины жолооч нь “H.Starex”, “T.Pruis”, “T.Ractis” зэрэг маркын 5 автомашинтай мөргөлдөж …

  • 29 April

    Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдана

    МАН-ын Бага хурал өнөөдөр /2019.04.29/ хуралдаж, Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэнэ. Тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Бага хурлаа товлосон юм. Хуулийн дагуу намууд тавдугаар сарын 1-ээс өмнө нөхөн сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн намыг нөхөн сонгуульд оролцох эсэхийг ажлын тав хоногийн дотор …

  • 29 April

    Монголбанкны 95 жилийн ойд зориулан дурсгалын мөнгөн зоос гаргажээ

    Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдолтой тэмдэглэлт ой, онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан дурсгалын зоос үйлдвэрлүүлдэг билээ. Тухайлбал, анх 1974 онд банкны салбар үүсч, хөгжсөний 50 жилийг ойг угтан дурсгалын зоос гаргасан бөгөөд үргэлжлүүлэн банкны салбарын 60, 70, 80, 90 жилийн ойд зориулсан үнэт металл бүхий дурсгалын зооснуудыг худалдаан гаргаж байсан. 2019 …

  • 29 April

    Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Уг хурал нийтдээ дөрвөн удаа ямар нэгэн шалтгаанаар хойшилсон байдаг. Тухайлбал, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч хянаад шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, шүүх хурлыг хохирогчийн өмгөөлөгчийн …

  • 29 April

    Хотын захирагч тохижилтын ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлэв

    Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Хотын захирагч С.Амарсайхан энэ сарын 27-ны өдөр  Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай буюу Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, засвар үйлчилгээний ажлыг хариуцан хийж байгаа Хот тохижилтын компанийн ажилчидтай уулзаж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг нь сонсож, өдрийн цайгаар  дайллаа. Хариуд нь хот тохижилтын ажилтнууд Хотын захирагчийг боорцог, цайгаар дайлж, хамтдаа ажил хэрэгч яриа өрнүүллээ. …

  • 29 April

    Алт худалдан авалт 48 хувиар буурчээ

    Он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 1.6 тонн болоод байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 тонноор бага буюу 48 хувиар буурсан үзүүлэлт аж. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор /АМНАТ 5% болсоноос хойш/ буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд 837 кг алт худалдан …

  • 29 April

    Өнөөдөр гурван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 29-ний  Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 18-р хороо 13-р хорооллын 1, 2, 4, 5, 5, 6, 7, 8, 8А, 8Б, 9, 9А, 10, 11, 11А, 12, Зүмбэрийн 13, Рокмоны 23, Бурмаа ХОС-ын 44, Эм Си Эс-ийн 16, Энхтайваны 43, 69, …

  • 29 April

    ОУХМ М.Анхцэцэг ААШТ-ээс мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

    БНХАУ-ын Ниньбо хотноо Эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн Ази тивийн хүндийг өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-ноос 28-ны өдрүүдэд болсон. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүчээ үзэж, хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртсэн. Энэ удаагийн ААШТ-д 28 орны 220 гаруй туйванч хүчээ сорьж байгаа бөгөөд “Токио-2020” олимпын эрхийн оноог тус тэмцээнээс олгох юм. Монголын шигшээ …

  • 29 April

    Ерөнхийлөгч Х.Баттулгад Хэбэй мужийн намын хорооны Нарийн бичгийн дарга Ван Дуфен бараалхав

    БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-ын Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод хүрэлцэн очсон. Энэ үеэр Хэбэй мужийн намын хорооны Нарийн бичгийн дарга Ван Дуфен Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Хэбэй мужийн нийт 75 сая ард түмний өмнөөс …

  • 29 April

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Говь болон болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. …

  • 29 April

    Бэр гуйхад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 25. Сумъяа гараг.  Чөдөр одтой, Найман цагаан мэнгэтэй, улаан бич өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Ус Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл …