Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бага насны хүүхдэд хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн хэргийг шийдвэрлэсэн байна. Архангай аймгийн харьяат, урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан Д нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд …
Monthly Archives: May 2019
May, 2019
-
20 May
НӨАТ-ын сугалааны 80 сая төгрөгийг хоёр азтанд хувааж өгнө
5 дугаар сарын 19-ний өдөр буюу өчигдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдсан. Энэ удаагийн тохирлын супер шагнал 80 сая төгрөг байсан юм. Супер шагналын азтанаар хоёр хүн шалгараад байгаа. Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан журмын дагуу 80 сая төгрөгийг хоёр азтанд тэнцүү хувааж өгөх аж. Журамд “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 7.10-д “Сугалааны тохиролоор …
-
20 May
Н.Номтойбаяр: Миний өрөөнөөс гарахдаа “Ахыг нь хүн хүлээж байна” гээд яараад гарсан
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаач Г.Батхүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тавдугаар сарын 17-ны орой талийгаач бид хоёр хамтдаа алхаад явж байсан. Бид хоёр хоёулаа авто спорт сонирхдог. Тэгээд дүүгийн өрөө аль вэ хэмээн надаас асууж, манай өрөөгөөр орж хэдэн минут саатсан. Буцаж гараад би 19:18 цагт байхад бүлгийн хуралд оролцсон. Энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Өчигдөр цагдаагийн байгууллага намайг …
-
20 May
Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлийн замыг нээлээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар хүндэрсэн тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлэн зарим чиглэлийн замыг хаасан байгаа. Тодруулбал, Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замыг тавдугаар сарын 18-ны 20.00 цагаас тавдугаар сарын 19-ний 11.00 цаг хүртэл, Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг тавдугаар сарын 19-ний 8.00 цагаас 20-ны 11.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоох тушаалыг Зам тээврийн хөгжлийн сайд гаргасан. …
-
20 May
“Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиг, хөрөнгийн хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийн хоёрдугаарт дахин эрэмбэлэгдэж, өргөмжлөлийг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Төрийн ордноо гардан авлаа. Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй уг шалгаруулалт нь Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн ААН-үүдийн жилийн орлого, ашиг, улсын төсөвт оруулсан татвар, ажиллагсдын …
-
20 May
Зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө татвараа төлөөрэй
Тээврийн хэрэгслийн эзэмшигч та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлж байгаа. Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 0 болон 5-аар төгссөн бол та тавдугаар сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн …
-
20 May
Монголын бөхчүүд “Байгаль Опен”-оос 23 медаль хүртэв
Буриадын Ерөнхийлөгчийн цом буюу “Байгаль Опен” олон улсын тэмцээн тавдугаар сарын 17-19-нд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын спорт цогцолборт боллоо. 24 дэх удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан, Украин, Беларусь, Турк, Кыргызстан, Азербайжан, БНХАУ гэсэн 13 орны 257 (эрэгтэй 185 эмэгтэй 74) тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдөв. Манай улсаас тус 100-аад тамирчин Улаан-Үдийн дэвжээнд зодоглосноос таван …
-
20 May
АН:Талийгаачийг өндрөөс унаж амиа алдсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан
Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2019.05.20/ Ардчилсан намын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Баасан гаригт Төрийн ордонд зуурдаар нас барсантай холбоотой мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:Тавдугаар сарын 17-нд 19:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан цочирдом хэрэг боллоо.Гаднын нөлөөтэйгөөр амиа алдсан байж болзошгүй байна. Өнгөрсөн онд гадаад улсад иж бүрэн шинжилгээ …
-
20 May
Жүжигчин О.Энхтуулын охин реппер Mrs.М шинэ уран бүтээлээ гаргажээ
АНУ-ын “VIBE” хөгжмийн сэтгүүлийн “Urban Asia” хип хоп цомогт Жүжигчин О.Энтуулын том охин реппер Mrs.M-ийн “Tasty” дуу багтжээ. Ази тивд хип хоп урсгалаар уран бүтээл гаргадаг шинэ залуу дуучдыг дэмжих зорилготой энэ төсөлд хамрагдсан анхны Монгол уран бүтээлч болсон юм.”Tasty” дуунд Хонконгийн хөгжмийн продюсер Силверстрайк /Silverstrike/ ажиллаж, миксингийг “Pro Era” продакшны Nastee хийж гүйцэтгэжээ. Urban Asia хөгжмийн төсөл 2018 оны …
-
20 May
Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно. Хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Баянзүрх 10.30-18.00 цагт 2-р хороо Цагаанбүрд ХХК, Иргэн Баянмөнх, Тоосгоны үйлдвэр, Баянгол тохижилт орчмоор 11:00-16:00 цагт 7, 10, 23-р хороо 29, 30, 31, 115, 116, 118, 30, …
-
20 May
20 гаруй улс орны статистикийн дарга, статистикчид Улаанбаатарт цуглана
“Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд статистикийн түншлэл,хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангах, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дээд түвшний бүлгийн уулзалт манай улсад энэ сарын 22-25-нд болох гэж байна. Дээд түвшний бүлэг нь 13 бүсийг төлөөлсөн 24 улсын статистикийн газар, хэлтсийн дарга нараас бүрддэг. Энэхүү дээд түвшний бүлгийн даргаар Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа сонгогдоод буй. Тус …
-
20 May
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсад айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар 2019 оны тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Албан ёсны айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Парламентын хоёр танхимын дарга нар болон Ерөнхий сайдад бараалхаж, Үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайд нартай уулзахаар төлөвлөж байна. Мөн айлчлалын …
-
20 May
НӨАТ: 80 саяын хоёр, 50 саяын нэг азтан тодорлоо
НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр /2019.05.19/ “Боловсрол суваг” телевизээр шууд явагдлаа. Тохиролд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгч 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авдаг. Харин таван орон таарвал 1.0 сая, зургаан орон …
-
20 May
Эмгэнэл
Гаваагийн БАТХҮҮ /1960-2019/ Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурлын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, сайд асан, АН-ын дэд дарга Гаваагийн Батхүү 2019 оны 05 дугаар сарын 17-нд зуурдаар таалал төгслөө. Гаваагийн Батхүү нь 1960 оны 05 сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, Өвөрхангай …
-
20 May
Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Ц.Намуунцэцэг нар алтан медаль хүртжээ
Чөлөөт бөхийн “Байгаль Опен” олон улсын тэмцээн ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болж байна. Тэмцээний эхний өдөр медалийн эзэд тодорч, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 68 кг-д МУГТ О.Насанбурмаа нар алтан медаль, спортын мастер Н.Анударь мөнгөн медаль, ОУХМ Буяндалайн Чимгээ нар хүрэл медаль тус хүртжээ. Мөн ОУХМ Х.Болортуяа мөнгөн медаль, ОУХМ Э.Цэвэгмид хүрэл медалийн эзэн болсон байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул мөнгөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл