Monthly Archives: May 2019

May, 2019

  • 1 May

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалах эрхийг есдүгээр сард нээнэ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг 9 дүгээр сарын 1-ний дотор нээж, үе шатттай арилжаалахыг сайд Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбат нарт даалгалаа. Цаашид гадаадын Хөрөнгийн биржид давхар бүртгэх, арилжаалах бэлтгэлээ хангахаар болсон байна. Олон улсын Хөрөнгийн биржийн стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг …

  • 1 May

    Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барина

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. Тус музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг сайд Н.Цэрэнбат, Х.Баделхан, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарт үүрэг болголоо. Байгалийн түүхийн …

  • 1 May

    Гэмт хэргийн илрүүлэлт зургаан хувиар өсчээ

    Энэ оны эхний дөрвөн сарын статистик мэдээгээр манай улсад гэмт хэргийн илрүүлэлт 25 хувь байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэргийн илрүүлэлт ийнхүү өсөхөд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан “Илрүүлэлт”, “Шийдвэрлэлтийг эрчимжүүлье”, “Сар шинэ”, “Бодис”, “Автомашин”, “Нэг хором” зэрэг нэгдсэн …

  • 1 May

    БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгт Монголын багш нарын төлөөллөөс “ИЛ ЗАХИДАЛ” хүргүүллээ

    Эрхэм хүндэт сайд танд Улс орны хөгжлийн  гол үндэс суурь, өөрчлөлт шинэчлэлтийн түлхүүр байж болох маш их хариуцлагатай, хүндхэн, эрсдэлтэй басхүү нэр хүндтэй ажилд тохоон томилогдсонд хожимдсон ч гэсэн баяр хүргэе. Монгол хүн бүрийн сурч боловсрох, ажиллаж амьдрах угтан ирэх ирээдүй ямар байх нь эрхэм сайд таны үзэл бодол, үг хэл, ажил хөдөлмөр, аливаа шийдвэр бүхнээс  хамаарна гэдэг нь эргэлзээгүй …

  • 1 May

    Хотын Захирагч С.Амарсайханы онцлох 8 эшлэл

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг нээж хэлсэн үгнээс онцлох 8 эшлэлийг хүргэж байна. Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт худалдан авах ажиллагааг цахим системд шилжүүлж, бүрэн ил тод нээлттэй болгох зорилтыг тусгасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн тендерүүдийг 100 хувь цахимаар зохион байгуулна. Мөн тендер зохион …

  • 1 May

    Нийслэл, агентлаг, дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөгч нар чадавхаа дээшлүүлж байна

    Нийслэл, агентлаг, дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөгч, хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдэд зориулсан сургагч багш нарын сургалт өнөөдөр Хангарьд ордонд эхэллээ. Энэ сарын 3 хүртэл үргэлжлэх тус сургалтын үйл ажиллагааг нээж нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үг хэлэв. Тэрбээр “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 21/03 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ-тай …

  • 1 May

    “Хуульчийн про боно өдөр”-ийг орон даяар тэмдэглэж байна

     Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.    Энэ өдрийг тохиолдуулан Улаанбаатар болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын …

  • 1 May

    Ц.Өлзийбаяр: Э.Даваахүү олимпод оролцох эрх авсан тамирчин боллоо

    Бээжин хотод “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрсөн сарын сүүлээр болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд манай улсаас Буудлага спортын шигшээ багийн хоёр тамирчин “Токио 2020” Олимпийн наадамд оролцох эрхээ авч, Монголчуудынхаа омогшлыг төрүүлэн, бахдам амжилтыг үзүүлээд эх орондоо ирлээ.  Тодруулбал, Бээжинд болсон Дэлхийн цом тэмцээнд гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд ОУХМ Э.Даваахүү  577.9 оноогоор 5-р байранд шалгарч Олимпийн наадмын эрхээ авав. Түүний хувьд энэ төрөлд Монгол улсаас …

  • 1 May

    Сүхбаатарын талбайд иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгч байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно-2019” өдөрлөгийг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нийслэлийн иргэдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж …

  • 1 May

    Цэрэг татлага энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно

    Нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулна. Цэрэг татлагыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, зохион байгуулалтын болон бусад асуудлуудыг хэлэлцлээ. Цэргийн насны залуучуудын 96.1 хувьд нь цэргийн зарлан дуудах мэдэгдлийг хүргүүлжээ. Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд …

  • 1 May

    Н.Алтанхуяг: Би хулгайч дээрэмчдийн гарт намаа үлдээмээргүй байна

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр, “Өнөөдөр зарим асуудлаар тодруулга хийх гэж хэвлэлийнхэнтэй уулзаж байна. АН-ын даргын сунгаад тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-ын дарга М.Энхболд нар далдуур оролцсон. Даргын сунгаад орон нутгаас 6000-7000 саналаар давуу ирсэн, хотод ирэхэд С.Эрдэнэ саналын хуудсыг буруу тоолсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сунгаанд би өрсөлдье гэж шийдсэн. Ц.Элбэгдорж бас л оролцсон. Эхлээд намын …

  • 1 May

    Х.Баттулга: Түүх соёлыг биднээс илүү хайрлан хамгаалах хүн байхгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд “Чулуун шастир-2019” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Өнгөрсөн жил тус музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудын дэлгэн үзүүлж байсан бол өнөө жил урлаг судлаач, уран бичээч Э.Ариунболд, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, “Сэмүүн” …

  • 1 May

    Халдварт өвчнийг бууруулах чиглэлээр уулзалт, сургалт боллоо

    Энэ он гарснаас хойш олныг хамарсан гэдэсний халдварын 100-гаас дээш хүнийг хамарсан томоохон хэмжээний гурван удаагийн дэгдэлт гарснаас 2 нь Ерөнхий боловсролын сургуульд бүртгэгдсэн байдаг. Үүнтэй холбогдуулан халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор ЕБС-ийн захирал, удирдах ажилтнуудад зориулсан уулзалт, сургалтыг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хоолны хордлогот халдвар нь хүн амын дундах хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг …

  • 1 May

    Н.Жаргалбаяр: Би бэртэл авсан учир барилдахгүй байгаа

    Улсын заан Н.Жаргалбаяр заал танхмын барилдаанд барилдахгүй байгаа билээ. Түүнийг бөх сонирхогч үзэгчид барилдахыг битүүхэн хүлээж байгаа ч олон нийтийн сүлжээгээр түүнийг сэргээшийн асуудалд холбогдсон учир барилдахгүй байгаа гэх мэдээллийг ч гаргаад байгаа юм. Яагаад барилдахгүй байгаа шалтгаанаа улсын залуу харцага Н.Жаргалбаяр ингэж тайлбарлажээ. Тэрбээр “Сүүлийн үед цахим орчноор янз бүрийн яриа гарч байна. Миний хувьд ямар нэгэн асуудалд холбогдоогүй. …

  • 1 May

    “Эрдэс Баялаг-Эмэгтэйчүүд” Үндэсний чуулганд компанийн 50 гаруй төлөөлөл оролцоно

    “Эрдэс Баялаг-Эмэгтэйчүүд” Үндэсний чуулган-II арга хэмжээ 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Төрийн ордноо болно. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй уг арга хэмжээнд оролцож буй бүсгүйчүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ илгээж, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулганыг нээж үг хэлнэ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас чуулганыг дэмжин ажилласан бөгөөд компанийн Жендэрийн хорооны гишүүд үндэсний чуулган зохион байгуулах ажлын …