Monthly Archives: May 2019

May, 2019

  • 8 May

    ЭЕШ-ын материалыг засагч машинаар шууд засна

    Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалт болон боловсролын чанарын үнэлгээ, элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай 50 ширхэг (cкантрон) засагч машиныг Боловсролын үнэлгээний төвд хүлээлгэн өглөө. Шалгалтын материалыг шууд засахад хэрэглэгдэх засагч машины ашиглалт болон дагалдах программ хангамжийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, шалгалтын хуудсыг уншуулан дүн мэдээг нэгтгэх үүрэг бүхий 68 мэргэжилтнийг шалгалтын 50 төвд бэлтгэжээ. Эдгээр мэргэжилтнүүд 2019 оны …

  • 8 May

    Нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн үндэслэгч Томас Бауманн нар өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг, Швейцарийн хүүхдийн хэт авиан оношилгооны нийгэмлэг, Монгол-Швейцарийн хамтарсан …

  • 8 May

    Бяцхан охин Ө.Энхмаралд тусалцгаая

    Ө.ЭНХМАРАЛ ОХИНЫ АМЬ НАСЫГ АВРАХ СҮҮЛИЙН НАЙДВАР МОНГОЛЧУУД ТА БИД БОЛООД БАЙНА. З.Өгөдэй, н.Эрдэнэтунгалаг нар 2018 оны тавдугаар сарын 10-нд аав ээж болжээ. Гэвч охин Ө.Энхмарал нь найман сартай болсон үеэс мөлхөж чадахгүй, хөлийн ул нь мэдээгүй болж эхэлжээ. Охины биед нугаснаас үүссэн 9.4 см хэмжээтэй салаалж ургадаг хавдар нурууны мэдрэлийн судсыг дарсан байдалтай байгаа ба Монголд эмчлэх боломжгүй тул …

  • 8 May

    УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилохыг дэмжлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Ц.Цолмонгийн оронд УИХ-ын дарга Г.Занданшатарын санал оруулсны дагуу УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилох асуудлыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм. УИХ-ын Тамгын газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцсэн Байнгын хорооны саналыг маргаашийн /2019.05.09/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. …

  • 8 May

    “Амьдралыг тэтгэгч – О2” модерн балет агаарын бохирдлын талаар өгүүлнэ

    Монгол-Америкийн Балетын Хөтөлбөр нь 2017 оноос Монгол Улсад тулгамдаад байгаа байгаль орчны асуудлыг олон нийтэд урлагаар дамжуулан таниулан ойлгуулах санаачилгыг эхлүүлсэн юм. Анхны тоглолтоор “Амьдралыг Тэтгэгч – H2O” нэртэй усны хамгааллын талаар анхны модерн балетын тоглолтыг “Номадик Балет” Продакшнтай хамтран танилцуулсан.  2019 онд НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын Хөгжлийн Агентлагтай хамтран “Амьдралыг тэтгэгч-O2” хоёр дахь модерн балетын тоглолтыг “Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл …

  • 8 May

    Сурагчдын шатрын ДАШТ-ээс долоон медаль хүртжээ

    Турк улсын Анталья хотноо сурагчдын ДАШТ болж 33 орны 392 тамирчин оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн 23 шатарчин өрсөлджээ. Манай шатарчин хүүхдүүдээс тус бүр 3 алт, мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, Энх-Амгалангийн Энхрий “Монголын Хүүхдийн Ордон” (Охидын 11 хүртэлх нас) ДШХ-ны ДМ Хишигбаатарын Баясгалан “Босоо Ноён” клуб (Охидын 13 хүртэлх нас), ОУМ Очирхуягийн Өлзийхишигжаргал “Төв” клуб (Охидын 17 хүртэлх …

  • 8 May

    “Цусаа бэлэглэе” өдөрлөг зохион байгууллаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Үнэнбат өнөөдөр Цус сэлбэлт үндэсний төвд зохион байгуулсан “Цусаа бэлэглэе” өдөрлөгт оролцлоо. Төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилгаар энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хорооны 17-60 насны 30 гаруй иргэдийг хамруулсан юм. Цаашид тэмдэглэлт баярын өдрүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, хороо, дүүргийнхээ иргэд оршин суугчид …

  • 8 May

    Сүхбаатарын талбайн авто зогсоол амралтын өдрүүдэд иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

    Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар 13 жилийн турш хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд ил болгож, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд гэрээг нь цуцлах захирамж гаргасан. Захирамжийн дагуу “UB constraction” компанийнхан газраа чөлөөлж өгсний дараа хууль журмын дагуу дээрх 2.5 га газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит “Улаанбаатар АЗЗА” ХХК-д хариуцуулсан билээ. Улаанбаатар …

  • 8 May

    Холливудын уран бүтээлчид Монголын кино бүтээгчдийн талаар юу хэлэв

    Хануй Филм НҮТББ-ын санаачилгаар “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак,“Apocalypto” киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, “Game of Thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч Дэвид Петрарка, “Мулан”, “Галзуу баян …

  • 8 May

    Д.Сумъяа тэргүүтэй жүдочид Бакугийн Гранд оролцоно

    Жүдо бөхийн Бакугийн Гранд слам тэмцээн Азербайжан улсад энэ сарын 10-12 ны хооронд зохион байгуулагдана. Уг тэмцээнд 57 орны 449 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 4 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Эрэгтэй -60 Л. Өнөболд, Д.Амартүвшин -66 Д.Төмөрхүлэг, Ё. Басхүү -73 Б.Батболд -81 Н.Дагвасүрэн -90 Г.Алтанбагана, Д.Сандуйжав -100 Л.Отгонбаатар +100 Б.Тэмүүлэн Эмэгтэй -52 Л.Сосорбарам Б.Хорлоодой -57 Д.Сумъяа …

  • 8 May

    “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ

    УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг  өнөөдөр  зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгт УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн …

  • 8 May

    Бага насны хүүхдүүд газ үнэрлэж байгаад баригджээ

    Баянгол дүүрэгт  энэ сарын 5-ны өдөр  хүүхдүүд газ үнэрлэж байхыг харсан иргэд цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлсэн байна. Үүний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид тус газарт оройн 20 цаг орчимд очиж шалгахад тус дүүргийн 20-р дугаар хороонд байрлах орон сууцанд бага насны хүүхдүүд газ үнэрлэж байжээ. Орон сууцны орцонд 17 настай Б, 16 настай А нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж …

  • 8 May

    “Яг түүн шиг” шоуны шилдгүүд ням гаригт хэний дүрд хувирах вэ?

    “Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” /Endemol shine/ групп хамтран “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн билээ.Тэгвэл “Яг түүн шиг” шоуны дөрөв дахь дугаар өнгөрсөн ням гаригт /2019.05.05/ үзэгчдийн хүртээл болсон. Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг найман оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. Шоуны эхний дугаарт: Дуучин, продюсер …

  • 8 May

    Ш.Чимэдцэеэ: Намайг гудамжинд гаргачих вий гэж маш их айж байна

    Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ өчигдөр орой УДШ-ийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд орсон талаараа “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ч.Үл-Олдохтой ярилцжээ. Тэрбээр олон жилийн өмнө дуучин Т.Баясгалангийн аав болох Д.Түвшинжаргалтай  ханилаад салжээ.  Улмаар албан ёсоор гэрлэлтийн бүртгэлээ цуцлуулахаар шүүхэд хандтал АЖ Ш.Чимэдцэеэгийн бүх хөрөнгөний талыг нь Д.Түвшинжаргалд олгосугай гэдэг гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байна. АЖ Ш.Чимэдцэеэгийн 82 сая төгрөгийн үнэтэй орон …

  • 8 May

    Хэнтийн нөхөн сонгуулийг шинжье

    Хэнтийн нөхөн сонгууль энэ зургадугаар сард болох эсэх нь Үндсэн хуулийн цэцээс шалтгаалах болов. УИХ-ын 42-р тойргоос сонгогдсон Д.Гантулгын холбогдсон хэргийг шүүх эцэслэн шийдээгүй байхад чөлөөлж, УИХ нөхөн сонгуулийг товлон зарласан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн иргэн Д.Ганхуяг гомдол гаргасан нь энэхүү байдлыг үүсгээд байна. Гэхдээ нэгэнт зохион байгуулалтын ажил эхэлж, улс төрийн 11 хүчин оролцохоор СЕХ-ноос батламжаа гардан авчихаад …