БНХАУ, МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90%- тай хийгдэж 11 сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа. Харин Авто замын өнгөн хучилтын …
Monthly Archives: May 2019
May, 2019
-
10 May
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х. Батсүрэнг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 74 дүгээр зарлиг гаргав. ЗАРЛИГТ: Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн …
-
10 May
Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 10-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 1, 2, 8, 23-р хороо Доржийн 13/5, 13/6, 13/7, 16-р байрууд, ШУТИС-КТМС, Сэлэнгэ пресс, Хаан зайрмаг ХХК-ууд, Сургуулийн задгай, Улаанхуарангийн 9, 20, Улиастайн 3Б, Задгай, Баатархайрханы 2-р хэсгийн 2/А, 6, 22, 25, 30, …
-
10 May
Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи говийн бүсийн өмнөд хэсгээр …
-
10 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 6. Сугар гараг. Найралт эх, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Сансар Суудал: Хий Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа …
-
9 May
Бүгдийг фронтод, бүгдийг ялалтын төлөө /түүхэн зургууд/
1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг бөгөөд энэ жил ялалтын баярын 74 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ дайны үйл явцад монголчууд хэрхэн оролцсон болоод тухайн үедээ ЗХУ ялалт байгуулахад монголчуудын дэмжлэг чухам юу байсан талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн (ШУА)-ийн …
-
9 May
Б.Жагар: Д.Тэрбишдагва Монголын талд шийдвэрлэх ёстой бидний ажлыг нураалаа
“Улсаа аврах ард түмний Үндэсний хөдөлгөөн”-өөс Оюутолгойг шалгах ажлын хэсгийнхэн нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг задруулсан хэмээн үзэж, тус ажлын хэсгийг ахлагчаар сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг шаардсан албан бичгийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлж буйгаа өнөөдөр /2019.05.09/ мэдэгдлээ. “Улсаа аврах ард түмний Үндэсний хөдөлгөөн”-ийн тэргүүн Б.Жагар хэлэхдээ “Би 2018 оны гуравдугаар сарын 21-ны өдөр УИХ-ын даргын 57-р захирамжийн дагуу Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах эрх бүхий ажлын хэсгийн гишүүнээр томилогдон …
-
9 May
Олон улсын стандартад нийцсэн авто зам, гудамж талбайн тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажлыг эхлүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Тээврийн цагдаагийн албанд ажиллаж, замын түгжрэлийг бууруулах, олон улсын чанар стандартад нийцсэн авто замын болон гудамж талбайн тэмдэг тэмдэглэгээ хийж байршуулах, явган хүний гарц, орцыг зөв зохицуулах гэх мэт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажлуудыг эхлүүллээ. Уг уулзалтад нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Автозамын хөдөлгөөн зохион байгуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, …
-
9 May
“Мандухай” зочид буудлын хашааг хойш татуулж, явган хүний зам гаргажээ
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы А/322 тоот захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбай хаасан хашаа, хайсыг буулган газар чөлөөлж байгаа билээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдрийн байдлаар “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд I ээлжинд 29 байршилд, II …
-
9 May
“Улаанбаатар марафон” энэ сарын 18-нд болно
Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болдог. Мөн тус өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 18-нд болно. “Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Тухайлбал, 2014 онд 16 мянга гаруй, 2015 онд 18 мянга, …
-
9 May
Ялалтын баярын парад боллоо
Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойн парад Москва хотын Улаан талбайд орон нутгийн цагаар 10.00 цагаас эхэллээ. Улаан талбайд болдог уламжлалт баярын жагсаалд энэ жил 13 мянган цэргийн албан хаагч, 130 техник оролцож байна. Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн үгэндээ “Бидний бахархал, уйтгар гунигт өдөр, нацизмыг ялсан …
-
9 May
Татвар төлөгчдийн өдөрт зориулж нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Мэндчилгээ дэвшүүллээ
Эрхзүйт төрийн алтан тоонотын тулгуур багана болсон эрхэм хүндэт татвар төлөгч Та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Төр оршин буй дор татвар буй гэж үгтэй. Монгол орноо хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдал, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулах эдийн засгийн гол хөшүүрэг нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний үүргийнхээ дагуу эрхэм таны төлж буй татвар билээ. Монгол Улс, …
-
9 May
Нийтийн тээврийн хэрэгслийн хаврын ээлжит техникийн үзлэг, оношилгоо хийж байна
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, такси болон ажилчдын автобусны 2019 оны хаврын ээлжит Техникийн хяналтын үзлэг, оношилгоог 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 77 аж ахуйн нэгжийн 1848 тээврийн хэрэгслээс 1116 буюу 60,3% нь хамрагдсан бөгөөд 72 …
-
9 May
УИХ-ын Тамгын газрын ЕНБ-ийн даргаар томилогдсон Л.Өлзийсайхан үүрэгт ажлаа хүлээж авлаа
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах тухай Улсын Их Хурлын даргын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжсэн. Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэдэвийн Цолмонг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт …
-
9 May
Ерөнхий аудитораар Д.Занданбатыг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, түүнийг оронд Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018.11.22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл