Monthly Archives: May 2019

May, 2019

  • 11 May

    Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

    Говь талын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүсэхийг анхааруулж байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн …

  • 11 May

    Элэг болон бөөр цэвэрлэгч

    Хятадын алдартай эрүүл мэндийн зөвлөгч Чен Ли энэхүү жорыг хүмүүст танилцуулж, тэр дороо л хүмүүсийг гайхшруулж эхэлсэн юм. Учир нь тус жороор бэлтгэсэн шүүс нь элэг болон бөөрийг цэвэрлэж, дархлааг дэмжиж дээрээс нь сарын тэмдгийн өвдөлтийг намдаах зэрэг олон ашиг тустай аж. Орц:  Хүрэн манжин – 1 ширхэг Лууван – 2 ширхэг Алим – 1 ширхэг Бэлтгэх арга: Бүх ногоонуудаас …

  • 11 May

    Д.Амартүвшин, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртжээ

    Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” Азарбайжаны Баку хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн шилдэг бөхчүүд олноор ирсэн Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 /эрэгтэй 256, эмэгтэй 175/ жүдоч өрсөлдөж буй тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж медальтнууд тодорлоо. Манай улсаас олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин …

  • 11 May

    Авокадо жимс нь хорт бодисыг саармагжуулдаг

    Японы эрдэмтэд олон тооны судалгаа явуулсны үр дүнд элэгний хорыг цэвэрлэх амттай, ашигтай аргыг нээжээ. Энэ бол авокадо жимс идэх юм. Авокадо жимс нь хүчтэй хор, олон тооны хорт бодисыг саармагжуулдаг ид шидтэй аж. Учир нь энэ жимсэнд аминдэм, бичил элементүүд ихээр агуулагддаг байна. Дээрх жимсэнд витамин Е, болон B6, витамин С зэрэг дархлааг сайжруулдаг амин дэм багтсан байдаг гэнэ. Энэ жимсэнд ихэвчлэн бүсгүйчүүд дуртай бөгөөд амттайгаас гадна арьсанд …

  • 11 May

    Гэр хороололд 1000 монос цэцэглэнэ

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх зорилгоор байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн, сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, өгөөмөр зочломтгой, үнэнч шударга иргэдийг төлөвшүүлэхээр “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхээс авахуулаад цөөнгүй …

  • 11 May

    Аймаг, сум, нийслэл, дүүргийн дарга нарын ХОМ-ийг зарлалаа

    Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдаж хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулж байна. Энэ хүрээнд нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харъяа агентлагийн нийт 15500 орчим мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын …

  • 11 May

    Налайх эрүүл мэндийн төвд “Нярайн эмгэг судлалын тасаг” нээгдлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллалаа. энэ үеэрээ нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Налайх эрүүл мэндийн төвд ажилласан юм. Эрүүл мэндийн төвд өнөөдөр “Нярайн эмгэг судлалын тасаг” шинээр нээгсэн юм. Эх хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулж буй тус тасгийн нээлтийн арга хэмжээнд …

  • 11 May

    Өнөөдөр говийн аймгийн зарим хэсгээр цасан шуурга шуурна

    Өнөөдөр Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өнөөдөр Өвөрхангай өмнөд, Дундговийн нутаг, Өмнөговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Улаанбаатар хот орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 8-12 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор /-2/-/-4/ градус …

  • 11 May

    Үс засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 5 сарын 11, Санчир гараг. Билгийн тооллын 7, Үнэг одтой, шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл …

  • 11 May

    “Баганат өргөө” компани газраа чөлөөлсөн 200 гаруй өрхийг орон сууцанд оруулжээ

    Энэ сарын 9-ны өдөр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын ажлын хэсгийнхний хамт гэр хорооллын газрыг дахин төлөвлөлт барилгажуулах ажлын явцтай танилцаж, төслийн барилга, угсралтын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа. Манай сайтын сурвалжлах багийн эхний очсон газар бол Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд байрлах “Баганат өргөө” ХХК –ийн барилгын талбай. Биднийг очиход тус компанийн гуравдугаар ээлжийн 288 айлын орон сууцны барилгын …

  • 10 May

    Хан-Уул дүүргийн 39 багш өнөөдөр хуримаа хийлээ

    Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо. Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордонтой хамтран  “Сайн багш-Сайхан гэр бүл” гэрлэлтийн ёслолын …

  • 10 May

    Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурна

    Өнөө шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн өмнөд, Дорноговийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Мөн өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Өвөрхангай, Дундговийн нутгаар цасан шуурга шуурна. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр говь талын нутгаар хур тунадас, нойтон …

  • 10 May

    Ц.Жаргалантуул: Нэгдүгээр ангид элсэгчид хугацаандаа амжиж бүртгүүлээрэй

    Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл тавдугаар сарын 13-ны даваа гарагт эхэлнэ. Зургаан настнуудын бүртгэлийн талаар нийслэлийн Боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай ярилцлаа. -Зургаан настнуудын бүртгэл энэ сарын 13-наас эхэлнэ. Энэ жил хэчнээн хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах вэ? -2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийн бүртгэлийн ажил эхэлж байгаа. Энэ бүртгэлийн ажлын хүрээнд …

  • 10 May

    Дуучин Л.Насанбуянгийн “Үүрд хайрлаарай” дууны клип цацагдлаа

    Улсын филармоны залуу уран бүтээлч, МУСТА,  дуучин Л.Насанбуян 2019 оны анхны уран бүтээл болох “Үүрд хайрлаарай” дуугаа клипжүүлж  энэ сарын 7-ны сонсогчдын хүртээл болголоо.“Үүрд хайрлаарай”  дууны аяыг Д.Отгонбаяр зохиож,  үгийг Б.Ганхүрэл бичжээ. “Үүрд хайрлаарай”  дууны клипинд “Мотив” хамтлагийн дуучин Т. Ганбаатар, дуучин С.Гантогоо нараас гадна энэ жил  бүсгүйчүүдийн хайрыг татсан “Гоёл” наадмын топ модель О. Хэрлэнбаяр “хайрын эзэн”-ний дүрийг бүтээсэн байна.