Monthly Archives: May 2019

May, 2019

  • 13 May

    “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний “Оюунлаг Бяцхан мисс”-ээр М.Анхмаа тодорлоо

    “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагаас жил бүр уламжил болгон зохион байгуулдаг ирээдүйн, тайз, дэлгэцийн урлагийн оддыг төрүүлэх зорилготой “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний 17 удаагийн Гала тоглолт энэ сарын 24-нд Монголын Хүүхдийн Ордны их танхимд зохион байгуулагдах гэж байна. Энэ хүрээнд “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний шилдэг оролцогчдын дунд “Оюунлаг бяцхан мисс” тодруулах зорилготой танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг өнөөдөр …

  • 13 May

    Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх авто зам 7 дугаар сарын 1-нд ашиглалтад орно

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0.8 километр авто замын ажил 40 хувьтай байгаа тухай Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй тус авто зам нь 0.8 км урт, явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай байхаар төлөвлөгджээ. Төслийн гүйцэтгэгчээр “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК ажиллаж байгаа аж. Тавдугаар сарын …

  • 13 May

    О.Анужин “Ромео, Жульетта” балетад гоцлоно

    Монголын сонгодог урлагт шинэ өнгө төрх нэмж ирсэн “Их Эзэн хааны театр”-ын уран бүтээлчид “Ромео, Жульетта” бүжгэн жүжгийг энэ сарын 17, 18-ны өдөр үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. “Ромео, Жульетта” бүжгэн жүжгийн голд дүрд ДБЭТ-ын гоцлооч А.Эрдэнэболд, гавьяат жүжигчин, бүжигчин О.Анужин нар тоглох бөгөөд ерөнхий найруулагчаар “Их Эзэн хааны театр”-ын захирал, балетмейстер Д.Дашлхагва нарын олон уран бүтээлч хамтран ажиллаж …

  • 13 May

    Б.Дуламсүрэн: Энэ сарын 14-17-нд цасан болон шороон шуурга шуурна

    Онцгой байдлын ерөнхий газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаг агаар, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн нар өгсөн юм. ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга, дэд …

  • 13 May

    Дуучин Ч.Уранхолбоогийн Япон улсад аялсан блог цацагдаж эхэллээ

    Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит 43 дахь дугаар /2019. 05.12/ өчигдөр цацагдаж эхэллээ. Энэ удаагийнхаа влогоороо Япон  улсад аялсан аяллын хэсгээсээ хэсэгчлэн оруулжээ. Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн блогоо 2018 оны  хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан  дугаарууд  олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм. “Завгүй …

  • 13 May

    Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Алтан пянз”-ны нээлт болно

    Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд Тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын таван шилдэг бүтээлээс бүрдсэн “Хоёрдугаар симфони” нэртэй хос “Алтан пянз”-ны нээлт тавдугаар сарын 22-ны өдөр болно. Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэж ирсэн EMI 1440 төхөөрөмжөөр бүтээсэн Б.Шаравын “ХОЁРДУГААР СИМФОНИ” тэргүүтэй таван бүтээлээс бүрдсэн 300 ширхэг хос алтан пянз Английн Лондон хотоос …

  • 13 May

    МАН: Жилийн гурван хувийн хүүтэй зээлийг барьцаагүй олгоно

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2019.05.13/ хуралдаанаараа гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл боловсруулан батлах нь зүйтэй гэсэн шийдвэрт санал нэгдсэн байна. Намын бүлгийн зүгээс нийгмийн итгэлцлийг бий болгох үүднээс 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлэн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд арилжааны банкуудаар дамжихгүй байх хатуу зохицуулалт хийх аж. Судалгаагаар улсын хэмжээнд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн …

  • 13 May

    Сайжруулсан түлшийг картаар олгоно

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан билээ. “Таван толгой түлш” ХХК нь Засгийн газрын тогтоолоор 2018 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр үйлдвэр ашиглалтад оруулж, өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэлийн гурван шугам ажиллаж, цаашдаа нийт долоон шугам болгон өргөтгөхөөр ажиллаж буй аж. Нийслэлийн гэр хорооллын 107 байршилд …

  • 13 May

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр болжээ

    МАН–ын дарга,Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт болох УИХ-ын  42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой болжээ.  Албаны эх сурвалж МАН–ын дарга, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн, нэр дэвшинэ гэдэг мэдээллийг өгч байна. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль учраас улс төрийн намууд, парламентын гадна байгаа рейтинг өндөртэй улс төрчид бүгд л Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна. Ялангуяа энэ …

  • 13 May

    Дуучин Г.Сүндэрмаа МУГЖ Г. Батбаярын дүрд хувирна

    “Боловсрол суваг” телевиз “Эндемол Шайн” /Endemol shine/ групп хамтран “Яг түүн шиг” шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн.Тэгвэл “Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирлын хоёр дахь дугаар өчигдөр /2019.05.12/ үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн “Яг түүн шиг-4” шоунд өмнөх гурван жилийн 24 оролцогчоос сонгогдсон шилдгийн шилдэг найман оролцогчид өрсөлдөж буйгаараа онцлог. “Яг түүн шиг-4” шоуны …

  • 13 May

    Зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэлнэ

    Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өнөөдөр эхэлнэ. Бүртгэл тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 2013  оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны  арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлэх юм байна. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэнэ. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэг элсэлтийн …

  • 13 May

    Нийслэлийн ИТХ-ынхан хот орчмын ногоон бүсэд ажиллалаа

    Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан нийслэлийн ИТХ, хурлын Ажлын албаныхан, нийслэлийн Байгаль орчны газрынхан хот орчмын ногоон бүсэд ажиллалаа. Цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан гаргаж авсан бордоо ашиглав Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, тоосжилтыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд БНСУ-ын Инчёон хоттой хамтран “Мөрөөдлийн ой” төгөл байгуулж буй. Нийслэлийн Байгаль орчны газраас өнгөрсөн онд тус төгөлд 10 …

  • 13 May

    Буудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах зорилт тавьжээ

     Энэ жил улсын хэмжээнд 387 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 32 мянган га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 478 мянган га-д тариалалт хийнэ.  Ингэснээр 508 мянган тонн үр тариа, үүнээс 487 мянган тонн улаанбуудай, 64 мянган тонн тэжээлийн ургамал, …

  • 13 May

    “Яг түүн шиг-4” шоуны хоёр дахь дугаарын ялагчаар дуучин Д.Нацагдорж тодорлоо

    “Яг түүн шиг-4” шоуны дөрөвдүгээр улирлын хоёр дахь дугаар өчигдөр /2019.05.12/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл болж, ялагчаар дуучин Б.Нацагдорж тодорлоо. Тэрбээр Пуэрто-Рикогийн поп дуучин Луис Фонсигийн дүрд тун чадварлаг хувирч “Despacito”дууг дуулан, бүжиглэж шүүгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Дуучин Луис Фонси реппер Дэдди Янкитай хамтран энэ дууг анх дуулахдаа ингэж дэлхийг байлдан дагуулна чинээ мөрөөдөх байтугай төсөөлөөгүй аж. “Despacito” …

  • 13 May

    Хуримтлагдсан адууны ширийг эргэлтэд оруулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломж бүрдүүлэхийг сайд Ч.Улаанд үүрэг болгов. Харин стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалах боллоо. Биржээр арилжсан адууны ширийг экспортлох үед хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын …