Monthly Archives: May 2019

May, 2019

  • 21 May

    Эрүүл мэндийн салбарынхан ӨМӨЗО-ны Хөх хотод ажиллалаа

    Нийслэлийн Засаг дарга болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын дарга нарын 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа зарим байгууллагын удирдлагууд Хөх хотод албан айлчлал хийлээ. Тавдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болсон тус айлчлалын гол зорилго нь Хөх хоттой эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, туршлага солилцох, эмч, эмнэлгийн …

  • 21 May

    Зам тээврийн хөгжлийн яамнаас урлагийн байгууллагуудад  автобус хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улсын Драмын Эрдмийн театр, Улсын Филармонийн Баян Монгол чуулга, Үндэсний Урлагийн Их театр зэрэг Монголын урлаг соёлын байгууллагуудын төлөөлөлд тус бүр нь 270 сая төгрөгийн үнэ бүхий гурван автобусыг өчигдөр /2019.05.20/ хүлээлгэн өглөө. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Соёл урлагийн салбарын хууль …

  • 21 May

    Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр МУГЖ Т.Баясгалан шалгарлаа

    Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал болон шилдэг татвар төлөгчөөр шалгарсан аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Ёслолын арга хэмжээг нээж Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Татвар төлөгч Та бүхний сэтгэл, зүтгэл, нөр …

  • 21 May

    Ерөнхийлөгчийн хоригийн зарим хэсэгт залруулга хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 14-ний өдөр  Татварын ерөнхий  хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж энэ тухайгаа Е/27 дугаар албан бичгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдсэн юм. Дээрх Е/27 албан бичигтэй холбогдуулан өнөөдөр /2019.05.21/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга …

  • 21 May

    “Диваажинд хүрэх зам” МУСК нээлтээ сүр дуулиантайгаар хийлээ

    Ѳнгѳрсѳн баасан гарагт буюу 2019 оны 5 сарын 17-ны ѳдѳр Монголын кино урлагт дахин нэг шинэ уран бүтээл тѳрж Зайсан Хилл цогцолборт “Диваажинд хүрэх зам” МУСК нээлтээ хийлээ. Уг нээлтэд киноны ерѳнхий продюсер Ж.Энхжаргалан, ерѳнхий найруулагч, гол дүрийн жүжигчин Д.Ганцогт мѳн гол дүрийн жүжигчин Э.Мѳнх-Эрдэнэ гэх мэт киноны олон уран бүтээлч нар оролцож кино үзэгчид болон фенүүдтэйгээ уулзан ярилцсан юм. …

  • 21 May

    Яармагийн гүүрийг маргааш нээнэ

    Яармагийн гүүрний хойноос урагшаа явах чиглэлийн замын хөдөлгөөнийг маргааш өглөөний 06.00 цагт нээнэ гэж Замын цагдаагийн албанаас мэдээлж байна. Тус чиглэлд  хийгдэж буй зам засварын ажил графикийн дагуу өнгөн хэсгийн хучилт хийгдэж байгаа. Төлөвлөсөн хугацааны дагуу уг ажлыг өнөөдөрт багтаан дуусгах юм байна. Замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан тул хотын төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх буудал орох зам ачаалалтай …

  • 21 May

    Хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны төлөвлөгөөг баталлаа. Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” …

  • 21 May

    Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал

    Дэлхий томоохон групп компаниуд чадварлаг гүйцэтгэх захирал буюу СЕО-уудын эрэл хайгуул эрс нэмэгдэх чиг хандлагатай байна. Учир нь бизнесийн салбар нь цэвэр итгэлцэл дээр тогтдог учир гүйцэтгэх удирдлага ямар ажиллах нь хамгийн чухал. Тэгвэл энэ трэнд ч гэсэн Монголыг тойрч өнгөрсөнгүй. Сүүлийн үед дотоодын томоохон компаниуд чадварлаг гүйцэтгэх захирлаараа нүүр царайгаа тодорхойлон, бизнесийн салбар дахь амжилтаа тодорхойлж байгаа билээ. Тэгвэл …

  • 21 May

    Францын Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хотын Захирагч хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийн хамтаар Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч Ж.Виала, С.Реунауд, Л.Брет, Б.Мукентөрм нарыг хүлээн авч уулзлаа. Тус хотын нэгдсэн эмнэлгийн эмч нар 2000 оноос хойш манай Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Монгол Улсад хийж …

  • 21 May

    Г.Занданшатар: Аудитын байгууллага сайн ажиллавал төр, төсөвт нүүрлэсэн хулгай байхгүй болно

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын харьяа байгууллагуудын ажил байдалтай танилцаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газарт ажилласан бол өнөөдөр (2019.05.20) тэрбээр Үндэсний аудитын газарт ажиллав. 2003 оноос хойш Үндэсний аудитын газарт очиж ажилласан хоёр дахь (эхнийх нь УИХ-ын дарга С.Төмөр-Очир) УИХ-ын дарга болж байгаад аудиторууд талархалтай байгаагаа илэрхийлэв. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн …

  • 21 May

    Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Ярославль хотноо болов

    Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд зориулсан “Орос ба Монгол: түүхийн эрин үеүүд” сэдэвт  Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал ОХУ-ын Ярославль хотноо 2019 оны 05 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав. П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургууль, Оросын Үнэн алдартны шашны Ярославлийн Хамба ламын захиргаа, Оросын түүхч, архивчдын нийгэмлэгийн Ярославль хот дахь салбар хамтран зохион …

  • 21 May

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар гурван асуудлыг хэлэлцлээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр үдээс хойш /2019.05.20/ үргэлжлэн хуралдлаа. Хуралдаанаар  Хотын соёлын элч ажиллуулах тухай асуудал байв. “Хотын соёлын элч”-ийг ажиллуулах журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч байх бөгөөд тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байна. …

  • 21 May

    Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай уг асуудлыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулсан юм. Өдгөө автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж буй. Гэвч зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг …

  • 21 May

    Э.Бөхбат: Жолооны эрхээ сэргээлгэх, шинээр авах үйлчилгээг түргэн шуурхай үзүүлнэ

    Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 22-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон талаараа өнөөдөр /2019.5.21 /мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Монгол Улсад хүний амь нас аврах зорилготой замын хөдөлгөөний дүрэм батлагдсан ойн өдрийг тохиолдуулан хийх …

  • 21 May

    Энэтхэг улсын Ерөнхий сайд монгол дээлтэй бясалгал хийжээ

    Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди  өнгөрсөн бямба гаригт Гималайн уулан дахь Кедарнатх сүмд зочилж, тэндээс 1.5 км зайд байрлах агуйд бясалгал хийн, залбирал үйлдсэн байна. Тэрбээр Жолли Грант Дехрадуна нисэх онгоцны буудлаас нисдэг тэрэг хөлөглөн, Кедарнатх сүмд очжээ. Нарендра Моди твиттер хуудастаа  уулсын зураг болон Уттараханд мужийн нутаг, Гималайн уулан дахь сүмд зочилсон зургуудаа нийтэлсэн байна.  Тэрбээр малгай, саарал нөмрөг өмсөж, улбар өнгийн бүс бүсэлсэн байсан талаар “Indian …