Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг зургаа дахь жилдээ 2019 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. “Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, …
Monthly Archives: May 2019
May, 2019
-
22 May
Хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг арга хэмжээний үр дүнтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж байна
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт …
-
22 May
Х.Баделхан: 30 мянга орчим төрийн албан хаагчийг шинээр орон сууцтай болгох зорилт тавиад байна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурал өчигдөр /2019.05.21/ боллоо. Энэ үеэр “Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн хамруулах” тухай Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонсов. Манай улсад 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 127 мянга буюу 66.3 хувь нь өөрийн өмчлөлийн орон сууцтай байна гэсэн судалгаа гарчээ. Тэдгээрийн 62 мянга нь боловсролын …
-
22 May
Г.Занданшатар: Бүх хүүхдүүд энэрэл хайраар дүүрэн орчинд өсөж бойжих эрхтэй
Өнөөдөр /2019.05.22/ Улсын Их Хурлын НББСШУ-ны Байнгын хорооноос ХНХЯ-тай хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилготой “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд хүүхдийн төлөө хуулиар үүрэг хүлээж байгаа …
-
22 May
“Эрдэнэс-Тавантолгой” эдийн засаг, бизнесийнхнээ өнгөлөв
Өнгөрсөн долоо хоног Монголын бизнесийн салбарынхны хувьд онцлог өдрүүд байлаа. Учир нь Монголдоо эдийн засаг, бизнесийн хамгийн нэр хүндтэй шагнал болох ТОП-100 болон Bloomberg Tv Mongolia Awards 2018 шагнал гардуулах ёслолууд өнгөрсөн долоо хоногт боллоо. ТОП-100 аж ахуйн нэгжийг МҮХАТ Засгийн газартай хамтран шалгаруулдаг. Татвар, борлуулалтын орлого, ашиг, хөрөнгө, ажиллагсадын тоо гэсэн 5 үзүүлэлтээр эрэмбэлж, ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. …
-
22 May
Дөрвөн настай хүүгээ зодсон хойд эцгийг шүүх хурал энэ сарын 29-нд болно
Нийслэлийн Баянгол дүүрэгт тавдугаар сарын 11-ний өдөр дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон жигшүүрт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Хүүгийн хойд эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурлын тов гарсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн прокурорын газраас Б.Тодзаяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн …
-
22 May
Дуучин Ука, Thunder нар “Зөв тусгал“-д уриалав
Хууль зүй, Дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Гэр бүл хүчирхийлэл хүүхэд хамгааллын газар, Нэгдсэн үндэстний байгууллага, Хүүхдийн сантай хамтран “Зөв тусгал” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгаа билээ. Энэхүү хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж, ойлгох нь …
-
22 May
Б.Шаравын алтан пянзыг Лондон хотоос авчирчээ
Монголын сонгодог хөгжмийн шинэ чиг хандлагыг тодорхойлж, түүнийгээ олон улсад тунхаглан сонордуулсан хөгжмийн зохиолч Б.Шаравын “Хоёрдугаар симфони” алтан пянзыг Лондон хотоос авчирчээ. Энэхүү пянзыг Дэлхийн алдартнуудын пянзыг үйлдвэрлэж ирсэн алдарт “EMI 1440” төхөөрөмжөөр 300 ширхгийг Английн нийслэлд хэвлэсэн нь энэ юм байна. Пянзны нээлт өнөөдөр болох юм. Уг пянзанд нь түүний “Монгол орон бадартугай” 2011 он, “Эхийн сэтгэл шиг” 2018 …
-
22 May
Хүүхэлдэйн театр АНУ-ын таягт хүүхэлдэйн үйлдвэрлэл, 3D , 7D холограм системийг нэвтрүүлнэ
Швейцарын хөгжлийн агентлагаас Монгол Улсын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, урлаг соёлын олон талт болон өвөрмөц онцлогийг бэхжүүлэх, мөн нийгмийн хөгжил, дэвшилд урлагийг бүтээлчээр ашиглах, шинэлэг санаачлагыг дэмжих зорилгоор энэ оны эхэнд тэтгэлэгт төслийн уралдаан зарласан байна. Соёл урлагийн төслийн уг уралдаанд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон “Хүүхэлдэйн урлагийн салбар дахь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, таягт хүүхэлдэй ба дижиталжуулалт” …
-
22 May
Хүүхдийн баяраар “Бардам туулай” жүжиг тоглогдоно
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хүүхдийн баярт зориулан “Бардам туулай” хүүхдийн жүжгийг зургадугаар сарын 1-ий өдөр тоглохоор болжээ. С.Михалковын бүтээл “Бардам туулай” хүүхдийн жүжгийг анх найруулагч Ардын жүжигчин, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж болон Ш.Амарсайхан нар тайзнаа тавьж байжээ. Уг жүжгийг найруулагч Г.Ган-Очир шинэчлэн найруулсан бөгөөд хөгжмийн зохиолчоор Д.Жаргалсайхан, зураачаар Д.Давааням ажилласан байна. Хүүхдийн баярын өдөрт зориулан “Бардам туулай” жүжгийг …
-
22 May
“Өхөөрдөм гоёо-2019” дэлхийн Монгол туургатан хүүхэд багачуудын загварын их наадам болно
Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууддаа өв соёлоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгын хүрээнд зохион байгуулагддаг “Өхөөрдөм гоёо-2019” Дэлхийн Монгол туургатан хүүхэд багачуудын олон улсын загварын их наадам Улаанбаатар хотод 2019 оны 5 сарын 25-26 өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах гэж байна. “Монгол туургатны эв нэгдэл хүүхдийн инээмсэглэл дор энхжин батжих болтугай” уриан дор Монгол туургатнууд нэгдэн, хуран …
-
22 May
Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 22-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10:30-18:00 цагт: 10, 20-р хороо Иргэн Наранцэцэг, Рендэр, УБ бодь буян ХХК, Гүнжийн хоолой, Хар усан тохой, Рашаант, 10 айл, Булагийн ам, Гачуурмаа, Дунд төгөл, Их ам, Хадтай, Баяндөхөм, Шар хоолой, Бага шар хоолой, Туул ферм, Хуандай, …
-
22 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна
Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 19. Буд гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй, шарагчин хонь өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …
-
22 May
Улаанбаатарт 29 хэм дулаан байна
2019 оны тавдугаар сарын 22-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн …
-
21 May
Шуурхай мэдээ: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналыг хойшлууллаа
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн юм. Дөнгөж сая Сүхбаатар дүүргийн шүүхэд түүнийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих саналыг шүүхээр хэлэлцэж байсан ч хойшлууллаа. Учир нь Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н. Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл