Малчид, иргэдийн анхааралд:Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст халж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 22-ны 20 цагаас 05 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим газраар секундэд түр зуур …
Monthly Archives: May 2019
May, 2019
-
23 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 5 сарын 23, Бархасвадь гараг. Билгийн тооллын 20, Элдэв тэнгэртэн одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, …
-
22 May
Гурван үндэслэлээр 95 тусгай зөвшөөрлийг цуцалжээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаан 10 цаг 09 минутад эхэлж, Байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар хүнсний аюулгүй байдлыг хангах, мах, хүнсний хангамжийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийх шаардлагатай гэсэн санал гаргасныг Байнгын хорооны дараагийн …
-
22 May
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын түүхэн онцлогийг харуулсан үзэсгэлэн дэлгэгдлээ
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын он цагийн хэлхээс, онцлогийг илтгэсэн үзэсгэлэн өнөөдөр Онцгой байдлын албаны түүхэн музейд дэлгэгдлээ. Үзэсгэлэнд байгууллагын түүхэн танилцуулга, гэрэл зургийн цомог, албанд хэрэглэгдэж байсан хувцас хэрэглэл, алба хаагчдын амжилт бүтээл, харьяа анги, байгууллагуудын танилцуулга, онцлогийг илтгэсэн макетууд зэрэг 100 орчим үзмэрийг дэлгэн, олны хүртээл болгож байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар нь Мандал сум дахь Онцгой …
-
22 May
А аминдэмийг өрхийн эмнэлгээр дамжуулан олгож байна
Зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдэд А аминдэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэлсэн байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа хорооныхоо иргэдэд болон цэцэрлэгүүдэд өгч байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. А аминдэмийг жилд хоёр удаа тавдугаар сар болон арваннэгдүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач …
-
22 May
Г.Занданшатар: ХЭҮК-ын үйл ажиллагаа хууль эрх зүйн, зохион байгуулалтын шинэчлэл хийх шаардлагатай
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын харьяа байгууллагуудын ажил байдалтай танилцаж байгаа билээ. Өмнө нь Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газарт тус тус ажилласан бол өнөөдөр (2019.05.22) тэрбээр Хүний эрхийн үндэсний комисст ажиллав. Монгол Улсад Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсанаас хойших 19 жилийн хугацаанд ирж, ажил байдалтай нь танилцаж байгаа анхны УИХ-ын дарга болсонд Хүний эрхийн үндэсний комиссын дарга …
-
22 May
Т.Аюурсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгох саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаанаар “Бусад” асуудлын хүрээнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэж, энэ талаарх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга …
-
22 May
Д.Цогтбаатарын БНЧУ-д хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хоёр дахь өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Ерөнхий сайд Андрей Бабишт бараалхаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, чингэхдээ Чехийн техник, технологи, туршлагаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн …
-
22 May
БНСУ: Визний хариу гурван сарын дараагаас гарна
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас виз мэдүүлж буй иргэдийн материалыг хамгийн багадаа ажлын 50 хоногт шалгаж байгаа аж. Тиймээс тус улсыг зорих гэсэн иргэд визний хариугаа 10 долоо хоног буюу 90 хоногоос дээш хугацаанд авч байгаа юм байна. Мөн визний хариу удаан гарах болсон шалтгаан нь тус улсад хууль бусаар амьдрах иргэдийн тоо нэмэгдсэнээс материал шалгах явц удааширжээ. …
-
22 May
Баянзүрхчүүд энэ Бямба гаригт зуслан, ногоон бүсийг цэвэрлэнэ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд бүх нийтийн их цэвэрлэгээг 7 хоног бүр тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Тодруулбал, Зуслан ногоон бүс, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор энэ бямба гаригт зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж …
-
22 May
“Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн амралтын өдрүүдэд болно
Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн тав дахь жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдах гэж байна. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа дотоодын аялагч, амрагчид тус үзэсгэлэнгийн үеэр доорх мэдээллийг авах боломжтой. Үүнд: аяллын маршрутын цогц мэдээлэл аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ аялал жуулчлалын шинэ чиг хандлагын …
-
22 May
“Өхөөрдөм гоёо” монгол туургатны хүүхдийн загварын их наадам нийслэлийн Засаг даргын ивээл дор болно
Монгол туургатан хүүхэд багачуудыг нэгтгэсэн Монголын үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Өхөөрдөм гоёо-2019” олон улсын загварын их наадмыг энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна. Монголын үндэсний хувцасыг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, үндэсний өв соёлоор дамжуулан хүүхэд багачуудад түүх соёлоо уламжлуулах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих эрхэм зорилгоор “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ээс санаачлан …
-
22 May
Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүллээ
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тайланг өнөөдөр /2019.05. 22/танилцууллаа. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч эргэн төлөөгүй ААН-үүдийн жагсаалтыг гаргажээ. Тухайлбал, Хөгжлийн банкны ноцтой зээлдэгчид нь “Хөтөл” ХХК 161.5 тэрбум төгрөг, “Мон лаа” ХХК 5.6 тэрбум төгрөг, “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг, “МАХ Цемент” ХХК 166.5 тэрбум төгрөг, “Кью Эс Си” ХХК 187.6 …
-
22 May
Нөөцийн махыг 135 цэгээр худалдаалж байна
Нийслэлийнхний хүнсний хаврын хэрэглээг хангах, махны үнийн тогтворжуулах зорилгоор жил бүр нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Энэ жилийн хувьд 4000 тонн мах нөөцөлж, 2-3 килограммаар нь савлан үхрийн ястай махыг 7200 төгрөг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр дөрөвдүгээр сарын 15-наас худалдаанд гаргасан. Нөөцийн махыг худалдаалж эхлэх үед 60 гаруй цэгээр борлуулж байсан бол цэгүүдийн тоог өргөтгөсөөр байгаа …
-
22 May
Ч.Улаан: Нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр /2019.05.22/ мэдээлэл хийлээ. Тэрбээр“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнсний дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцлээ. Ялангуяа махны үнийг тогтвортой байлгах асуудал анхаарал татаж байгаа. Махны үнийн өсөлт огцом бий болсонтой холбогдуулан, хяналт шалгалтуудыг хийсэн. Тавдугаар сарын 15-наас нөөцийн махны худалдааг эхлүүлсэн. Зах зээлийн үнээс 40 орчим хувиар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл