Monthly Archives: May 2019

May, 2019

  • 23 May

    “Номын баяр 2019”-ийн нээлтээр хотын Захирагчийн “Явуулын оффис” ажиллаж эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хотын даргын “Явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлыг хүлээж авах тусгай дугаар ажиллуулна гэдгээ хэлсэн. Тэгвэл нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойртуулах, тэдний ажил, амьдралд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой Засаг даргын “Явуулын оффис” өнөөдрөөс дүүргүүдэд ажиллаж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 23 May

    Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт санхүүжилтээр эдийн засгийн эргэлтэд оруулсан

    Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай “ТОСК” ТӨҮГ-ын зээлийн эргэн төлөлт болоод төсөлд нэмэлт санхүүжилт хийх болсон талаар ярилцлаа. -Танай банкнаас “ТОСК” ТӨҮГ орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилт авсан ч зээлийн эргэн төлөлт нь хийгдэхгүйгээс үүдэн эрсдэлтэй зээлдэгчийн нэг болсон. Тэгэхээр тэднийх зээлээ төлж чадахгүй болсон шалтгаан нь юу байсан бэ? -Анх Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны …

  • 23 May

    Хүүхдийн 20 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэлээ хангажээ

    “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна. “Зуслангийн хөгжлийн хөтөлбөр”-ийг илүү боловсронгуй болгох, үйл ажиллагааг нэгдсэн аргачлалаар хангах зорилготой энэхүү сургалтад нийслэлийн ногоон бүсийн 20 зуслангийн удирдах ажилтан, бүлгийн багш нар нийт 70 хүн оролцож байна. Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагаа эхэлж буйтай …

  • 23 May

    Сахал Д.Эрдэнэбилэг прокурорыг дарамталжээ

    Өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг танилцуулсан. Уг шалгалтаар 20 төрлийн 2,2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн хэмээв.Эндээс 49 хувийнхан буюу сахал Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нөхдүүдэд хамаарах зөрчлүүдийг сийрүүлье. • 49 хувийнхны гар хөл гэгдэг Эрдэнэт үйлдвэрийн Хууль эрх зүйн газрын дарга нь үйлдвэрийн бүх үйл ажиллагааг хариуцсан байх бүтцийг хийсэн нь эрхгүй анхаарал татаж байгаа бөгөөд 51 …

  • 23 May

    Төгөлдөр хуурч С.Алимаа Соёлын тэргүүний ажилтан боллоо

    Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ар­дын жүжигчин, нэрт хөгж­мийн зохиолч Дагвын Лувсаншаравын зээ охин, төгөлдөр хуурч С.Алимаа өнөөдөр /2019.05.23/ Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. Тэрбээр Рымский-Корсакавын “Хэдгэний нисэлт”, З.Хангалын “Тань руу нүүж явна, Офенбахын ”Кан Кан”, Д.Лувсаншаравын “Маамуу нааш ир”, Б.Шаравын “Бөртэ” зэрэг зохиолыг төгөлдөр хуур хөгжмөөр тоглож, олон нийтэд клипээ хүргэсэн уран бүтээлч юм. Төгөлдөр хуурч Ами энэ тухайгаа  …

  • 23 May

    С.Эрдэнэ сахал Д.Эрдэнэбилэгийг хорих сургаар сандарч эхлэв

    АН-ын дарга С.Эрдэнэ МАНАН бүлэглэлийн хамсаатан гэгддэг төдийгүй УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах чуулганы хуралдааны үеэр ил цагаан цээжээрээ хамгаалж үүнийгээ ч нотолж харагдсан. Түүнийг сахал Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж, М.Энхболд нартай үй зайгүй найзууд гэдэг бөгөөд тэдэнтэй түрийвч нэг ч гэж хэвлэлүүдэд бичигддэг. Өчигдөр Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан гэх асуудалд холбогдсон Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг харьяа дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татаж тус дүүргийн …

  • 23 May

    Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгах саналаас татгалзсан шийдвэр гаргалаа

    Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн  үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай …

  • 23 May

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн ажлын хэсэг хуралдлаа

    “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/409 дугаар захирамжийн дагуу ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлыг тавдугаар сарын 22-ний өдөр Хангарди ордонд зохион байгууллаа. Хурлыг ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа удирдан явуулж, ажлын хэсгийн нарийн бичиг нийслэлийн Соёл, урлагийн …

  • 23 May

    “Эрүүл иргэн-Эко хөгжил 2019” спорт өдөрлөг болно

    Нийслэлийн Засаг даргын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл иргэн-эко хөгжил” спорт өдөрлөг тав дахь жилдээ “Хүй долоон худаг”-т  маргааш /2019-05-24/ зохион байгуулагдах гэж байна. “Эрүүл иргэн-эко хөгжил 2019” спорт өдөрлөг нь иргэдийг эрүүл цэвэр агаарт спортоор хичээллэх орчныг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох, бүх нийтийн биеийн …

  • 23 May

    Чингэлтэй дүүрэг нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэж байна

    Чингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 3852 орчим элсэгч бүртгэнэ. Энэ жил тус дүүрэг нь төрийн өмчийн ерөнхий боловсролын 5, 17, 23, 24, 37, 39, 47, 50, 57, 61, 72, 117, 138, 139, 140 зэрэг нийт 15 сургуулийн 1-р ангийн элсэлтийг цахимаар 2019 оны 05 дугаар сарын 13-27-ны  өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 1-р ангид цахимаар …

  • 23 May

    “Улаанбаатар травел экспо 2019” аялал жуучлалын үзэсгэлэн энэ сарын 24-нд эхэлнэ

    Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар травел экспо 2019” үндэсний аялал жуучлалын үзэсгэлэнг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа талаар БОАЖЯ, нийслэлийн Аялал жуучлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр иргэд аяллын маршрутын цогц мэдээлэл, аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ, аялал жуулчлалын шинэ чиг …

  • 23 May

    Сансарын тойргоос Дарь эхийн уулзвар хүрэх замыг хаана

    Эрчим хүчний яамны захиалгаар хийгдэж буй Мамба дацан орчмын халаалтын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбох ажлын хүрээнд зам хаахаар болжээ. Тодруулбал БЗД-ийн Их тойруу, Сансарын тойргоос Дарь эхийн уулзвар хүртэлх замыг 2019.05.24-ний 24:00 цагаас 2019.05.25-ны 06:00 цаг 2019.05.25-ны 24:00 цагаас 2019.05.26-ны 06:00 цагуудад түр хаана. Тиймээс иргэд та бүхэн өөр зам сонгон хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.  

  • 23 May

    Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

    Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудал хэлэлцэх шүүх хуралдааны тов тодорхойгүй байна. Учир нь Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хурал эхлүүлсэн ч хойшлуулжээ. Тодруулбал, яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах …

  • 23 May

    О.Баасанхүү: Цагдаагийн байгууллага надаас хойш ирсэн учраас фото зургийг нь авч цагдаад хүлээлгэн өгсөн

    Г.Батхүү агсны амь насаа алдсан үеийн талаар О.Баасанхүү гишүүн тайлбар хийлээ. Тэрбээр “Төрийн ордны нэг давхарт амь насаа алдсан АН-ын дэд дарга Г.Батхүү агсан амь насаа алдсан явдалд би гүнээ харамсаж байна. Ар гэрээс нь зөвшөөрөл авсан болохоор цагдаагийн байгууллагын зүгээс Шүүх шинжилгээний үндэсний төвөөс дүгнэлт нь гарч байгаа гэсэн учраас мөн нийгэмд буруу ойлголтыг тарж байгаа болохоор зайлшгүй мэдээлэл …