Monthly Archives: May 2019

May, 2019

  • 24 May

    Хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх аяны хүрээнд сургуулийн эмч нарт сургалт зохион байгууллаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Нийслэлийн боловсролын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, “Цахиур Төмөр” компанитай хамтран “Хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” аяныг зохион байгуулж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо олон, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ бага байгаа нь агаар дуслын замаар халдварладаг өвчлөл нэмэгдэх эрсдэл бий болгож байна. Аяны хүрээнд улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын …

  • 24 May

    Нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг тогтоолоо

    Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн хурлаар нийслэлийн ойгоос 2019 онд бэлтгэх модны хэмжээг батлах тухай тогтоол хэлэлцлээ. Энэ онд ойн цэвэрлэгээний огтлолоор 2500 метр куб хэрэглээний мод, 1500 метр куб түлээний мод, ногоон бүсэд оршин суудаг айл өрхүүдэд түлшний зориулалтаар цэвэрлэгээ хийх замаар унанги, гишүү мөчир 4900 метр кубыг бэтгэхээр төлөвлөжээ. Ойгоос түлээний болон хэрэглээний мод бэлтгэсний төлбөр орлогод 56 сая төгрөгийг нийслэлийн төсөв төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. …

  • 24 May

    Терминатор киноны шинэ ангийн трэйлер цацагдлаа

    “Paramount Pictures” компани Терминаторын шинэ анги “Terminator:Dark Fate” киноны шинэхэн трэйлерийг өчигдөр /2019.05.23/ “YouTube” хуудсандаа байршуулжээ. “Terminator: Dark Fate” киноны шинэ анги нь энэ оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх юм байна. 62 настай жүжигчин Линда Хэмилтон, 1984 оноос хойш Терминаторын дүрийг бүтээж буй өдгөө 71 настай жүжигчин Арнольд Щварценеггер нар гол дүрийг бүтээжээ. Киноны найруулагчаар Тим Миллер, Жеймс Камерон, Дэвид …

  • 24 May

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганыг даргална

    Тайланд улсын нийслэл Бангкок хотноо энэ сарын 27-31-нд болох НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ажиллана. Энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвийн хүрээнд болох бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа орлого, ажлын байр, боловсролын тэгш бус хуваарилалтыг бууруулах асуудлыг хэлэлцэнэ. Чуулганд Науру Улсын …

  • 24 May

    “Монголын үндэсний балет” гуравдугаар уралдаан ирэх сард болно

    БСШУСЯ-ны ивээл дор Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хорооны дэмжлэгтэй “Монголын Үндэсний балет” уралдаан гурав дахь удаагаа болно. Тус уралдааныг Монголын ирээдүйн шилдэг балетчдыг нээх, авьяасыг нь хөгжүүлэх, бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, дэлхийн тавцанд өрсөлдөх иргэн бэлтгэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулж буй. Тэмцээнийг багийн төрөлд 6-8 нас, 9-11 нас, ганцаарчилсан төрөлд 9-11 нас, 12-14 нас, 15-18 …

  • 24 May

    Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшихээр болжээ

    МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдаж Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулсан байна. Ингээд тус намын Бага чуулганы нийт гишүүдийн 91.67 хувийн саналаар тус намын дарга Н.Энхбаярыг дээрх сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ. Н.Энхбаяртай МАХН-ын Бага чуулганы гишүүн С.Ононбаяр өрсөлдсөн ч Бага чуулганы гишүүдийн 8.33 хувийн саналыг авч ялагдсан байна. Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр болсон МАХН-ын …

  • 24 May

    “Тоp Line” хамтлагийн “Хязгааргүй” дууны клип цацагдаж эхэллээ

    “Freezone” хамтлагийн “Зүүдний дагина” дууг шинэ хөгжмийн найруулгаар дуулж, Өвөр Монголын төдийгүй Монгол сонсогчдоос өндөр үнэлгээ аваад буй хамтлаг бол “Тоp Line” хамтлаг. Тус хамтлаг 2017 оны арванхоёрдугаар сард Хөх хотноо албан ёсоор байгуулагдсан бөгөөд Өвөр Монголын шилийн аймгаас гаралтай залуус хамтлагийг бүрдүүлдэг байна. Тэдний эхний уран бүтээл болох “Зүүдний дагина” уран бүтээл өнгөрсөн есдүгээр сард цацагдсан юм. Эхний клипний …

  • 24 May

    АТГ: ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтныг авлига авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа

    АТГ-ын сар бүрийн ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр /2019.5.24/ хийлээ.  Тус газар найман хүнийг яллагдагчаар татахаар хэргийг нь Прокурорт шилжүүлсэн бол 37 хэргийг хаах саналтайгаар Прокурорт, мөн зарим дуулиант хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Үүнд Төрийн банкинд ажиллаж байсан албан тушаалтан нь  4.7 тэрбумын зээл гаргасныхаа төлөө хахууль авсан хэрэг багтжээ. Мөн өнгөрсөн сард 33400 албан тушаалтны ХОМ-ийн хураангуйг сайтад байршуулсан. Энэ …

  • 24 May

    Ж.Батзандан: Өнгөрсөн Баасан гаригт гишүүд нь ордноор архи уугаад яваад байсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид хүрсэн байна

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.24/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудал яригдаж эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын даргад хандан “ Улс эх орны тулгамдсан асуудлуудтай холбоотой, иргэд олон нийтийн санааг зовоож буй асуудлыг УИХ дээр ярих зайлшгүй шаардлагатай байна. Ний нуугүй хэлэхэд …

  • 24 May

     Н.Энхбаяр:“Сохрын орон”-оор дамжуулан Англи улсын түүх соёл утга зохиолтой танилцах боломжтой

    Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр өмнө нь “Хатсан гар” нэртэйгээр орчуулгын өгүүллэгүүд хэвлүүлж байсан. Энэ номыг 1990 оны үес Төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж редакторлахдаа “Хатсан гар” хэмээн нэрлэжээ. Тэгвэл 28 жилийн өмнө хэвлүүлсэн энэхүү бүтээлээ “Сохрын орон” /The country of the blind/ нэртэйгээр дахин хэвлэсэн байна. Английн шилдэг зохиолчдын сор өгүүллэгийн номын нээлт энэ сарын 22-ны өдөр …

  • 24 May

    Маргааш төвийн хэсгээр нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна

    Өнөө шөнө, маргааш өдөр төвийн хэсгээр ихээхэн хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Маргааш өдөр Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч , Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна. ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал …

  • 24 May

    Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй асардаг аав

    Амьдрал эрээнтэй, бараантай байдаг. Амьдралын энэ л үедээ төрсөн ганц хүүгээ л гэж яваа нэгэн аавыг бид онцолж байна. Мэдээж өөрийнхөө төрүүлсэн хүүхдийг хайрлах нь бидэнд байгалиас заяасан төрөлх чанар. Хэдий орох орон ойчих хаяг байхгүй ч, өвчтэй хүүгээ өвөр дээрээсээ нэг минут ч салгалгүй асрах түүнийг Г.Батхуяг гэдэг. Тэр яг одоо ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн тасагт 7 настай Б.Гэрэлт-Од хүүгээ сахин …

  • 24 May

    УИХ-ын дарга Архангайг элэгний эмгэггүй аймаг болгосон хөтөлбөрөө бусад аймгуудад үргэлжлүүлэхийг хүслээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын “Гилеад Саинсис” компанийн Ази, Номхон далайн бүсийн захирал Бен Кемаркийг хүлээн авч уулзлаа. “Гилеад Саинсис” компани Монгол Улсад “Хүртээмж” хөтөлбөр хэрэгжүүлэн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын дэмжлэгтэйгээр Архангай аймгийн элэгний С вирустэй хүмүүсийг “Харвони” эмээр үнэ төлбөргүй эмчлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Тус аймгийн 44.000 иргэнийг 2 үе шаттай үзлэг, …

  • 24 May

    С.Амарсайхан Элчин сайд К.Кобландинтай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинтай уулзлаа. Уулзалтад Казахстан улсын элчин сайдын яамны зөвлөх А.Абишев, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр зэрэг албаны төлөөлөл оролцсон юм. Уулзалтын эхэнд ирэх сарын 3-ны өдрөөс эхлэн хоёр …

  • 24 May

    Жорж В.Буш, И Жэ Ён нар Сөүлд уулзав

    АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж В.Буш өнгөрсөн лхагва гаригт БНСУ-ын Сөүл хотноо “Самсунг электроникс”-ын дэд захирал И Жэ Ёнтой уулзсан байна. Тэд Сөүл хотод Бушийн байрласан зочид буудалд уулзан, дэлхийн аж үйлдвэрлэлийн өнөөгийн хурдацтай өөрчлөлтийн талаар ярилцсан байна. АНУ-ын удирдагч асан тэрбээр БСНУ-ын Ерөнхийлөгч асан Ро Мүн Хёны таалал төгссөний 10 жилийн ойд зориулсан дурсгалын арга хэмжээнд оролцохоор Өмнөд Солонгост иржээ. …