Иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах, түргэн шуурхай үйлчлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шуурхай авах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы хэлсний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Явуулын оффис” ажилуулж эхэлсэн тухай мэдээллийг бид өчигдөр хүргэсэн. Тэгвэл өнөөдөр Засаг даргын явууллын оффист Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат …
Monthly Archives: May 2019
May, 2019
-
25 May
Хэнтийн нөхөн сонгуульд АН-аас Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ
Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо өнөөдөр /2019.05.24/ хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатрыг дэвшүүлэхээр болжээ. Намын хорооноос гарсан эл шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэж баталж өгөхийг хүсчээ. Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах …
-
25 May
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ
Дорноговь аймгийн Мандах сумын Будран багийн нутагт “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын дагуу баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өчигдөр боллоо. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын нийт урт 414.6 км бөгөөд нээлт болсон газар нь 290 дэх км юм. Энэ цэгээс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций чиглэлд эхний ээлжийн 50км төмөр замын зураг төслийг гаргасан тул бүтээн байгуулалтын ажлыг энэ …
-
25 May
Улаанбаатарт 8-10 хэм дулаан байна
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 24-ний 20 цагаас 05 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө нутгийн өмнөд …
-
25 May
Найр хурим хийх, гэр, байшингийн суурь тавихад сайн
Аргын тооллын 5 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын давхарласан 21, Тооно одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, …
-
24 May
Монголын сэтгүүл зүй Х.Мандахбаярын “шавхайтай гутлын өлмийг долоон сөгдлөө”
Сүүлийн хоёр өдөр сошиалаар дэгдсэн нэгэн асуудал олны анхааралд ороод байна. Тэр нь ТВ-8 телевизийн эфирийг “MNBC” олон сувгийн телевизийн зүгээс хууль бусаар хаалаа гэх асуудал юм. Үүнээс болж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын үндсэн араншин, далд нуугдаж байсан эвгүй зан чанарууд тодорч гарлаа. Болсон явдлыг цөөн үгээр тоочихыг оролдьё. ТВ-8 телевизийн сэтгүүлчид бургас сүйтгэсэн үйл явдлыг мэдээлжээ. Тэр нэвтрүүлэг 2019 оны …
-
24 May
Топ модель Э.Одгэрэлийн шинэ зургууд
Монголын хамгийн сайхан бүсгүй, Топ модель Э.Одгэрэл Италийн INCANTO брендийн албан ёсны нүүр царай боллоо. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, өөртөө итгэх итгэл, дур булаам байдлыг улам нэмэгдүүлэх зорилготой Италийн алдарт INCANTO брeнд нь Топ модель, үзэсгэлэнт Э.Одгэрэл-тэй хамтарсан зураг авалтын нэгдүгээр хэсгийг толилуулж байна. Зураг авалт нь нисэх онгоцонд явагдсан бөгөөд Монголын түүхэнд хэзээ ч болж байгаагүй өвөрмөц дүрслэл билээ. …
-
24 May
Жүжигчин О.Дөлгөөн Америкийн урлагийн их сургуулийг амжилттай төгсжээ
Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн мэргэжил дээшлүүлэхээр алс холын Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцсан бөгөөд сургуулиа амжилттай төгсчээ. Жүжигчин бүсгүй гэр бүлийн хамт тэнд амьдардаг юм. Тэрбээр өнгөрсөн зун эх орондоо ирж “Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тоглосон нь …
-
24 May
Какүрюү М.Ананд унаж, Асанояама дахин башёг тэргүүлж эхэллээ
Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёгийн 13 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Тамаваши Такаясүд унаснаар 10 даваа, 3 унаатай болсноор тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ. Энэ барилдааны өмнө Озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдаж байгаа Точиношин, Асанояамад ойчиж 4 унаа, 9даваатай болсноор Асанояама 11 даваа, 2 унаатай башёг тэргүүлж эхэллээ. Нацү башёгийн 13 …
-
24 May
“Болор цом-37” наадам Багануур дүүрэгт болно
Оны шилдэг яруу найрагч тодруулдаг “Болор цом-37” наадам энэ жил нийслэлийн Багануур дүүрэгт болно. 2020 онд “Багануур” ХК үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиох тул үүнд зориулж тус дүүргийн ЗДТГ-аас ийнхүү шийдвэрлэсэн байна. Мөн орон нутагт дээрх наадмыг зохион байгуулснаар нийслэлээс алслагдмал иргэдийг зохиолч, яруу найрагчидтай улам ойртуулах боломж олгож байгаа юм. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн наадам Говьсүмбэр аймагт болоход яруу …
-
24 May
Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах уралдаанд оролцогчдын бүтээлийг энэ сарын 29 хүртэл хүлээн авна
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарсан. Энэхүү захирамжийн дагуу нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдааныг тавдугаар сарын 15-наас 29 хүртэл 14 хоногийн хугацаатай …
-
24 May
УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 71.8 хувийн саналаар хүлээж авсангүй
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 42 минутад эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлж, Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээгүй 15 зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалт явуулсны дараа тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд …
-
24 May
Сүүлийн жилүүдэд согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн тоо өсөж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-ийн дарга Р.Дагва Нийслэлийн цагдаагийн газарт ажиллалаа. Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газраас олон ажил хэрэгжүүлжээ. Засгийн газраас хэсгийн нэг байцаагч 4,000 хүнд үйлчлэх ёстой гэсэн тогтоол гаргасан ч өнөөдөр нэг байцаагч үүнээс хоёр, гурав дахин олон хүнтэй хороонд …
-
24 May
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. …
-
24 May
Нийтийн тээврийн 668 хэрэгслийг шалгалтад хамруулахад 266 зөрчил илэрчээ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн гуравдугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар албан даалгавруудын явц байдлыг эрчимжүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын дулаан зогсоол, засварын байр, угаалгын цэг болон үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслүүдэд тус газрын удирдах албан тушаалтнууд хяналт, шалгалт хийж ажиллалаа. Шалгалтад 668 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас өнгө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл