Monthly Archives: May 2019

May, 2019

  • 27 May

    Муудсан мах бэлтгэж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг 461 дүгээр ангид саатуулжээ

    Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд байрладаг “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд тавдугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан. Шалгалтын үеэр гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй 20 гаруй тонн үхрийн мах байсныг илрүүлсэн ажээ. …

  • 27 May

    ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган эхэллээ

    Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр (2019.05.27) Төрийн ордноо эхэллээ. Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Чуулганыг Монгол Улсын Их Хурлын …

  • 27 May

    Монголд анх удаа “Mongoloo Kids” хүүхдийн тансаг зэрэглэлийн загварын шоу болно

    Хүүхдийн “Mongoloo Kids”- брэнд Монголд анх удаа хүүхэд багачуудад зориулсан тансаг зэрэглэлийн үндэсний хувцасны шоуг зохион байгуулах гэж байна. “Mongoloo Kids” хүүхдийн загварын шоу энэ сарын 30-нд Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “WHITE ROCK CENTER”-т 16.00 цагаас зохион байгуулагдана. Бяцхан мисс олон улсын хүүхдийн байгууллага шоунд  хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд шоуны моделиудаар тус байгууллагын олон улсын хүүхдийн тэмцээний шагналт байранд шалгарсан авьяаслаг охид урилгаар …

  • 27 May

    Зуслангуудын нэгдүгээр ээлж зургадугаар сарын 10-ны өдрөөс эхэлнэ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ-тай хамтран “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна. “Зуслангийн хөгжлийн хөтөлбөр”-ийг илүү боловсронгуй болгох, үйл ажиллагааг нэгдсэн аргачлалаар хангах зорилготой энэхүү сургалтад нийслэлийн ногоон бүсийн 20 зуслангийн удирдах ажилтан, бүлгийн багш …

  • 27 May

    Зургаан настнуудын бүртгэл өнөөдөр дуусна

    Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл  тавдугаар сарын 13-наас эхэлсэн. Бүртгэл 14 хоног үргэлжилж, өнөөдөр дуусч байгаа. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид 2013  оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны  арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлэх юм байна. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэнэ. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг …

  • 27 May

    84 дүгээр сургуулийн сурагчдын байгуулсан “BEE” клуб “Сурагч энтерпренэр танхим” байгуулах санхүүжилт авчээ

    Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн сурагчид санаачлан “BEE” клубийг 2018 оны 10-р сарын 4 нд байгуулжээ. “BEE” клубийн сурагчид үе тэнгийнхэндээ хувь хүний хөгжил, ирээдүйн мэдлэг боловсролд зориулсан үйл ажиллагаа явуулах клубыг байгуулж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байна. Тэгвэл “BEE” клубийн сурагч хүүхдүүд “Таван богд” ХХК-ийн ЕБС-уудын дунд зарласан “Мэдлэгтэй дэвтэр” төслийн уралдаанд “Хувь хүний хөгжлийн танхим” төслөөрөө амжилттай …

  • 27 May

    “Оюутан цагдаа-2019” арга хэмжээний бүртгэл өнөөдөр дуусна

    Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг зургаа дахь жилдээ 2019 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. “Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, …

  • 27 May

    Өнөөдөр долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалтыг хийнэ

    Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх  11:00-17:00 цагт 14-р хороо 14-р хороолол Намьяанжүгийн гудамжны 31, 41-р байрууд,  Консулын 18, 19, 20-р гудамжууд, Амилагийн найзууд цэцэрлэг-3,  Идэр ДС, Бэрэн констракшн энд Автомэшн, Икс пресс хэвлэх үйлдвэр,  Макс импекс,  Кэй энд Ти констракшн, Монхан трэйд,  Баянхайрхан трэйд,  Ёл хангай,  Гурван болд,  Дээж бүрд ХХК-ууд, Цагаан хуаран …

  • 27 May

    “Сити тур” хотын автобустай аялал эхэллээ

    Дотоод гадаадын жуулчдад дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх “Сити тур” хотын автобустай аяллыг хоёр дахь жилдээ Нийслэлийн Аялал жуулчлалын газраас эхлүүлж байна. Гадаад жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 380 жилийн түүхтэй нийслэл хотынхоо дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой юм. Тус аяллын онцлог нь өдөр бүр мэргэжлийн хөтчийн тайлбартайгаар жанжин …

  • 27 May

    Яармагт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцална

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүргийн 4-10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Яармаг хорооллын ерөнхий төлөвлөгөөтэй газар дээр нь очиж танилцлаа. Яармагийн ерөнхий төлөвлөгөө нь НИТХ-ын 2015 оны 198 дугаар тогтоолоор нийтдээ 4400 га газрыг хамран 54.450 өрхийн 237.344 хүн амтайгаар хотын хоёр дахь төв байхаар батлагдсан. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн бүс нутагт барилга байгууламж, …

  • 27 May

    Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртжээ

    БНХАУ-ын Хөх хотноо зохион байгуулсан “Хөх хот-2019” тэмцээнд Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр өчигдөр  барилдаж, мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр олимпоос алтан медаль хүртсэн түүхт 10 жилийн ой дээрээ  “Хөх хот- 2018” гран пригаас алтан медаль хүртэж байсан бол, энэ жил “Хөх хот-2019” гран при тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манай улсаас нийт …

  • 27 May

    “Мөсөн өргөө” спортын ордны барилгын ажлын явцтай танилцлаа

    Ирэх 2020 онд ашиглалтад орох “Мөсөн өргөө” спортын ордны барилгын ажлын явцтай Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан өнөөдөр танилцлаа. “Мөсөн өргөө” спортын ордон нь дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор байх юм. Уг ордон нь 2600 хүний суудалтай, хоккей, уран гулгалт, шорт …

  • 27 May

    “Яг түүн шиг” шоуны дөрөв дэх дугаарын ялагчаар Т.Бархүү, Б.Халиун нар тодров

    “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын дөрөв дэх дугаар өчигдөр /2019.05.26/ үзэгчдийн хүртээл боллоо.   Өчигдрийн дугаарт шилдэг найман оролцогч анх удаа хос болж, дуэт үзүүлбэрийг үзүүлснээрээ онцлог байв. Тодруулбал, дуучин П.Баярцэнгэл Г.Сүндэрмаа нар хамтран реппэр, продюсер Pitbull, Мarc Anthony-гийн дүрд хувирч, 2011 онд гарч байсан “Rain Over Me” дууг дуулсан бол загвар өмсөгч С.Сарнай дуучин Б.Нацагдорж Suzi Quatro, …

  • 27 May

    Налайхын авто замын ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  энэ сарын 24-нд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүсийн хамт Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа. Ямартай ч авто замын …

  • 27 May

    Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр

    Аргын тооллын 5 сарын 27, Сумъяа гараг. Билгийн тооллын 23, Чөдөр одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, …