Monthly Archives: May 2019

May, 2019

  • 27 May

    Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зоиулсан мэдээ: Ихэнх нутгаар дулаарах боловч 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна. 2019 оны тавдугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж  секундэд …

  • 25 May

    Хүүхдийн соёл урлагийн их наадам “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

    “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагаас жил бүр уламжил болгон зохион байгуулдаг ирээдүйн тайз, дэлгэцийн урлагийн оддыг төрүүлэх зорилготой хүүхдийн соёл урлагийн их наадам болох  “Бяцхан Мисс-2019” Улсын уралдаант тэмцээний 17 удаагийн Гала тоглолт өчигдөр /2019.05.24/ Монголын Хүүхдийн Ордны Их танхимд боллоо. Уг тэмцээнийг 2002 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд өдгөө 17 дахь удаагаа ийнхүү ёслол төгөлдөр амжилттай зохион …

  • 25 May

    Хятадын Элчин сайдын яам визийн материалыг гурван өдөр хүлээн авна

    БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсч, улмаар ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг. Тиймээс БНХАУ-ын ЭСЯ нь долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг болжээ. БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг …

  • 25 May

    Луувангийн шүүсний ач тус

    1. А амин дэмээр таныг хангана Шар лууванд байдаг каротин нь А аминдэмийг үүсгэдэг учир хүүхдийн өсөлт хөгжилтөнд маш чухал үүрэгтэй байдаг. Хэрэв хүнд хоногт дунджаар 1,5мг А аминдэм хэрэгтэй гэж үзвэл өдөрт 1шар лууван идэхэд л хангалттай байдаг. Хүүхдийн өсөлт хөгжилтөнд онцгой үүрэг гүйцэтгэдэг тул маш хэрэгтэй. А аминдэм дутагдсанаас хүн шөнийн харалган болох, нүдний хараа муудах, тахиан сохор …

  • 25 May

    “Чингэлтэй фестиваль” болж байна

    Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Монгол Улсын Соёл, Урлагийн Их сургууль хамтран “Бид сайн сайханд дагуулна” уриан дор “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ийг 7 дахь жилдээ “Монгол бахархал” сэдвийн хүрээнд өнөөдөр /2019.5.25/ зохион байгуулж байна. Соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэх соёлыг төлөвшүүлэх, үндэсний соёл урлаг, өвийг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой юм. “ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬ”-ийн хүрээнд Анкарагийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Тусгаар …

  • 25 May

    Нимбэг, зөгийн балтай усыг 365 өглөө уусны дараа…

    Нэгэн эмэгтэй бүтэн жилийн турш, 365 өглөө нимбэгний шүүс, зөгийн балтай ус ууснаар амьдралд нь ямар өөрчлөлт гарсныг “Brightside” цахим хуудаст бичжээ. Эрүүл мэнд, гоо сайхны хувьд төдийгүй эрч хүч, ажлын бүтээмжийг нь эрс нэмэгдүүлж, өглөөний хүн болгосон энэ зуршлаа олон хүнд түгээхийн тулд тэрээр нимбэг+зөгийн балтай усны ач тусыг ийнхүү бичжээ. Түүний жор маш энгийн. Өглөө босмогцоо шинэхэн буцалгасан …

  • 25 May

    Ё.Басхүү Хөх хотын гран пригээс хүрэл медаль хүртлээ

    Олон улсын жүдо бөхийн холбооны Гран при ангиллын тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх  хотноо өчигдөр эхэллээ. 43 улсын эрэгтэй 157, эмэгтэй 141 тамирчин өрсөлдөж буй уг тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй 11 жүдоч оролцож байгаа юм. Эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн /эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг/ манай бөхчүүд нэг хүрэл медаль хүртэж, шагналт долдугаар байрт …

  • 25 May

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр, сүрьеэгийн эрт илрүүлгийг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр болон “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр, мөн гемодиализийн тусламж, үйлчилгээний явцын  хяналт дүгнэлт, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлын хэрэгжилт,   “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд хийсэн ажлуудаас гадна улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт, томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл, амбулаторийн үзлэг, …

  • 25 May

    3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ: Монголын баг шөвгийн наймд үлдлээ

    3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээн БНХАУ-ын Чангшиа хотод болж байна. Тус тэмцээний Б хэсэгт Австрали, БНСУ-ын багтай хамт орсон Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ нэг хожилтойгоор хоёрдугаар байрт бичигдсэн байна. Манай залуус өнгөрсөн жил аваргын төлөө өрсөлдөж байсан Австралитай дахин тоглохдоо 21:8-аар хожигдсон ч БНСУ-ыг 20:14-өөр хожжээ. Ийнхүү манай баг шөвгийн наймд шалгаран цаашид тоглох боломжтой болоод байна. Шөвгийн …

  • 25 May

    Хүнсний ногоо, жимсний химийн бодисыг цэвэрлэх энгийн арга

    Жимс хүнсний ногоо нь ходоодны хоол боловсруулах үйл ажиллагаа болон бодисын солилцоог идэвхжүүлэх нөлөөтэй. Гэдсэнд хий хуралдахыг багасгаж, ялзралын процессыг бууруулах үйлчилгээтэй пектин хэмээх бодис нь зөвхөн хүнсний ногоо, жимсэнд байдаг. Тэгвэл эдгээр хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдал хэр найдвартай вэ гэдэгт хүмүүс аль хэдийн найдахаа больсон. Учир нь химийн бодисоор ургамлыг элдэв хортон шавьж, өвчин, шарилж зэргээс хамгаалдаг. Харин …

  • 25 May

    Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт амжилттай явагдлаа

    Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл  сургалтыг  энэ сарын 21-нд  Зэвсэгт хүчний 119-р ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулав.  Тус сургалтад Нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр явагдлаа. Энэхүү сургалтад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 18-25 насны иргэд  хамрагдаж, гэрчилгээ, дүйцүүлэх алба хаагчийн үнэмлэх гардуулав.  Цэргийн дүйцүүлэх алба …

  • 25 May

    Амралтын өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно. Хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. БЯМБА ГАРИГ /05/25/ Баянзүрх дүүрэг  10.00-17.00 цагт: 9, 19, 22, 24, 26-р хороо Шар хадны 13, 20, Цахлайн 13, 15, 19-р хорооны 24, 26, зүүн Алтан-Өлгийн …

  • 25 May

    “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж байна

    Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, соёлыг өсвөр үе залуучуудад төлөвшүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг …

  • 25 May

    “Яг түүн шиг” шоуны дуэт

    Ням гаригийн үдэш үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг шоу бол “Яг түүн шиг”. Өнгөрөгч амралтын өдрийн дугаараар дуучин Б.Нацагдорж өөрийн авьяас, чадвараараа ялгарч, дахин ялагчаар тодорсон.  Харин маргааш дугаарт шилдэг найман оролцогч дуэт үзүүлбэрийг үзүүлэхээр болсон юм. Тухайлбал, дуучин П.Баярцэнгэл Г.Сүндэрмаа нар хамтран  реппэр, продюссер Pitbull, Мarc Anthony-гийн дүрд хувирах бол загвар өмсөгч С.Сарнай дуучин Б.Нацагдорж Suzi Quatro, Сhris …

  • 25 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүнбаян өртөөний өргөтгөл хийх хэсэгт ажиллав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр Дорноговь аймаг дахь Улаанбаатар төмөр замын Зүүнбаян өртөөний өргөтөл хийх хэсэгт очиж, ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Төрийн тэргүүнийг Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336-р ангийн цэргийн хүрээ угтав. Зүүнбаян өртөө нь 1984 онд баригдсан бөгөөд галт тэрэг хүлээн авах, явуулах 850-1,100 метр урттай 3 замтай, 8 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байна. “Улаанбаатар төмөр …