Monthly Archives: May 2019

May, 2019

  • 31 May

    Хотын Захирагч нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад ханджээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болсон “Иргэдийн төсөв-2019” эмхэтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй зарим мэдээлэлд тайлбар өгсөн. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн сүлжээгээр хотын Захирагч руу чиглэсэн элдэв мэдээлэл түгээх болсон тул дээрх асуудлаар хууль …

  • 31 May

    Амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх зорилгоор сурагчдын дунд тэмцээн зохион байгууллаа

    “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хүрээнд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн ЗДТГ, Налайхын Эрүүл мэндийн төв хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдын дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний хоёрдугаар шат өнөөдөр Налайх дүүргийн тэргүүний 109 дүгээр сургуулийн зааланд зохион байгуулагдав. Энэ шатанд гурван сургуулийн таван багийн 50 орчим …

  • 31 May

    Баярын арга хэмжээний үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөлөө

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг баярлуулах олон арга хэмжээ, өдөрлөгийг байгууллага, аж ахуйн нэгжүүдээс зохион байгуулдаг. Энэ жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зургаадугаар сарын 1-ний өдрийн 11:00-17:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” өдөрлөг болно. Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүд хүүхдээ алдах, төөрөх эрсдлээс …

  • 31 May

    Тагнуулын ерөнхий газар МЭДЭГДЭЛ гаргалаа

    Сүүлийн үед цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаа, удирдлагуудад холбогдуулан худал мэдээ, мэдээллийг зориуд, зохион байгуулалттайгаар тарааж, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн оролдлого цөөнгүй гарч байна. Тухайлбал, “isee.mn”, “eagle.mn” цахим хуудаст 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нийтлэгдсэн “Тагнуулын ерөнхий газрын удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн”, “Өдрийн сонин”-д “Тагнуулын ерөнхий газрын нэгэн албан тушаалтан хэрэгт холбогдсон” …

  • 31 May

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 31-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱11:00-16:00 цагт: 2-р хороо АПУ, түүний урд хэсгээр, Зайсан Амона, Гастро сервис, Бэрэн констракшн энд автомэйшн, Само институт, Сэлбэ плаза, Эрчим, Эм Жи Ди, Жи Эм Ти, Дөч гол ХХК-ууд, Богд хааны ордон музей, Номун гэрэл төв …

  • 31 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 31. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 27. Сугар гараг. Шийдэм одтой, гурван хөх мэнгэтэй, шар луу өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Ус Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 31 May

    Улаанбаатар өдөртөө 22-24 хэм дулаан байна 

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2019 оны 05 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим …

  • 30 May

    “Монгол хүү-2019” хүүхдийн баяр Хүй долоон худаг-т болно

    “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүү” хүүхдийн баярыг “Гийнгоо” анхдугаар наадам нэрийн дор “Хонгорын хурд” МСУХ-той хамтран Монгол туургатны хурдан морь унаач хүүхдүүдийг алдаршуулах зорилготойгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүй долоон худаг”-т 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулах …

  • 30 May

    Хороо хуваах болон журам шинэчлэх тухай асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXY хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд холбогдох албаныхан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсож, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах, “Улаанбаатар хөгжлийн корпораци” …

  • 30 May

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 18-наас зургадугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын албан ёсны арга хэмжээ буюу Д.Сүхбаатарын талбайн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа зургадугаар …

  • 30 May

    Хатаасан жимс, самар шинжилгээ баталгаажилтад хамрагдаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ

    НМХГ-аас “Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг БГД-ийн Барс, Бизнес худалдааны төв, зам дагуу ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн нийлүүлж, худалдаалж байгаа агуулах зоорь, дэлгүүрүүдэд  өчигдөр хийжээ. Шалгалтаар худалдаа эрхлэгчид нь дотоодод тариалсан жимс, нарийн ногоо нь гарал үүслийн гэрчилгээгүй, импортын зарим ногоо …

  • 30 May

    Б.Амарсанаа: Талбайн тохижилтын уралдаанд ирүүлсэн 15 бүтээлд иргэд саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна

    Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зарласан билээ. Уралдааны зорилго бол Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулахдаа мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтийн оролцоотой хэрхэн ямар байдлаар тохижуулах вэ гэдэг шийдлээ тодорхойлоход оршиж байгаа юм. 14 хоногийн хугацаатай дээрх уралдааны материал хүлээн авах хугацаа өчигдөр дууссан тул энэ талаар нийслэлийн …

  • 30 May

    Ерөнхий сайд ОУПХ-ны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын Парламентын холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвасыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг манай оронд амжилттай зохион байгуулсанд хатагтай Габриэла Куэвас Барронд талархал илэрхийлэв.  Монгол Улсыг 2016-2020 онд  хөгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-ыг  амжилттай хэрэгжүүлэхэд ахиц гарч байгаад талархаад, цаашид бүх …

  • 30 May

    БНСУ-д зорчихдоо дараах зүйлсийг анхаарна уу

    Гадаад Харилцааны Яамны Консулын газрын БНСУ-д зорчих иргэдэд өгөх мэдээлэл, зөвлөмж шинэчлэгдсэн байна. НЭГ. БНСУ-ЫН ХИЛЭЭР НЭВТРЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС: БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хил, гаалийн албаны байцаагч нар тус улсад нэвтрэх зөвшөөрлийг олгодог. Хилээр нэвтрэх хуудсанд уригч талын мэдээлэл болон байрлах хаягаа үнэн зөв бөглөн, буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна аяллын зорилгоо …

  • 30 May

    Сурагчдад Халх голын байлдааны үнэ цэнийг ойлгуулах тойрон аялал зохион байгуулж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж, Улаанбаатар дахь түүх дурсгалын газруудыг түшиглэн Халхын голын байлдааны талаарх өсвөр үеийнхний түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Монгол, Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяаг мөнхжүүлэх, сурагчдын эх орноо хайрлах хүмүүжил төлөвшлийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр “Халхын гол тандаа баярлалаа” тойрон аяллыг …