Monthly Archives: May 2019

May, 2019

  • 30 May

    554 айлын орон сууцны асуудал шийдэгдэх боломж бүрдэнэ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2019.05.29/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд 1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг зөвшилцөв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хийлээ. “БНМАУ-д тусламж үзүүлж буй …

  • 30 May

    Сайн дурын багш нар бэлтгэгдлээ

    Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрхийн төвшинд болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Аюулгүй ирээдүй айл өрхөөс…” уриан дор “Эрсдэлгүй …

  • 30 May

    “Монгол цэрэг энхийн төлөө” цогцолборын шав тавьжээ

    “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол цэрэг энхийн төлөө” цогцолборын шав тавилаа. Өчигдөр болсон хөшөө цогцолборын шав тавих ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг болон энхийг сахиулагчид, ЗХЖШ-ын албаны төлөөлөгчид оролцов. Монгол Улс энэхүү өдрийг 2005 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд албан ёсоор Монгол Улсын Засгийн …

  • 30 May

    Төгөлдөр хуурч С.Саянцэцэг боловсролын тэргүүний ажилтан болов

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэгт Боловсролын тэргүүний ажилтан тэмдгийг гардуулан өглөө. С.Саянцэцэг багш салбарын сайдаасаа шагнал гардах үеэрээ “Дэлхийн хэмжээний монгол төгөлдөр хуурчдыг төрүүлэх зорилготой” ажиллаж байгаагаа илэрхийлж, шавь нар маань ч сүүлийн жилүүдэд амжилтын буухиа таслахгүй байгаад урамтай байна гэсэн юм. С.Саянцэцэг нь ард түмний дунд ардын дуу шиг түгсэн “Зулай цагаан …

  • 30 May

    66.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

    Монголбанкнаас өнгөрсөн сарын статистик мэдээллийг танилцууллаа. Энэ хугацаанд нийт хадгаламжийн хэмжээ 13.8 их наяд төгрөгт хүрсний 80.4 хувийг иргэдийн хадгаламж бүрдүүлжээ. Иргэдийн нийт хадгаламжийн 19 хувь, байгууллагын хадгаламжийн 25.9 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байгаа аж. Тэгвэл  банкуудын зээлийн үлдэгдэл 17.5 их наяд төгрөгт хүрчээ. Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 28 хувиар өсч 9.1 их наяд төгрөгт хүрсэн байна.  Харин хувийн байгууллагынх 15 …

  • 30 May

    Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

    Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 4, 7-р хороо 15-р хороолол 23, 24, 46/А, 47, 48, 48/Á, Ээрмэлийн 2, 6, 11, 13, 14, 31, 33, 44/1, 50-р байрууд, Билгийн үүдэн бага, дунд сургууль, Ангария трэйд УБ ХХК, 7-р цэцэрлэг, Цэргийн музей, Нийгмийн даатгалын хэлтэс, 0253-р ЦА, Монгол угсаа, Энхүүд ХХК-ууд болон эдгээрийн …

  • 30 May

    Хөлбөмбөгчин хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчилжээ

    Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн талбайд хөлбөмбөгийн талбайг засварлаж, шинээр ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Уг шинэ талбайн нээлт өнөөдөр /2019.05.30/ 10:00 цагаас болох бөгөөд Монголын хөлбөмбөгийн холбоо болон сургуулийн хамт олон оролцох юм. Хөлбөмбөгийн шинэ талбайн нээлтийн арга хэмжээний үеэр хүүхдийн хөлбөмбөгийн “Грассруутсс” баярын арга хэмжээ болно. Азийн хөлбөмбөгийн холбооноос тусгайлан 79 сургуулийг онцлон дэмжсэний учир …

  • 30 May

    Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан дөрвөн ажилтны ар гэрийнхэнд хоёр өрөө байр өглөө

    Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлчүүдийн хувьд “шүдний өвчин” болсон хамгийн эмзэг голомтод ажиллаж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан орон сууцны асуудал шийдэж өгнө гэдгээ амласан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүр …

  • 30 May

    С.Чинзориг: “Хүүхэд хамгаалагч” төслийг 21 аймагт хэрэгжүүлж байна

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 21 гишүүн, Б.Баттөмөр нарын 22 гишүүн хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар нийтийн сонсголыг зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлсний дагуу УИХ-ын Хууль зүйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтран өчигдөр /2019.05.29/ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. Ерөнхий хяналтын сонсголд Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, …

  • 30 May

    Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

    Өнөө, маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 30-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтайн өвөр бэлээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр …

  • 30 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 26. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин туулай өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 29 May

    Хотын захирагч олон нийтийн сүлжээгээр тархсан зарим асуудалд тайлбар өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болсон “Иргэдийн төсөв-2019” эмхтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тухайлбал, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед түгээж буй мэдээллүүдтэй холбоотой асуудлаар сэтгүүлчид Хотын захирагчаас байр суурийг нь асуусан юм. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр …

  • 29 May

    Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчидтай уулзлаа

    Монгол Улс 2005 оноос хойш жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ. Эл өдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабын офицер, ахлагч нартай уулзаж, баяр хүргэлээ. Нийслэл, дүүргийн Цэргийн штабуудад олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 20 гаруй албан хаагч ажиллаж байгаа юм. Тэгвэл …

  • 29 May

    Аймгуудын наадмын тов гарчээ

    Дэнж хотойтол нааддаг дэлхийд ганцхан Монгол наадам айсуй. Энэ жил Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулсны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой тохиож байна. Улсын баяр наадмаас гадна энэ жил ихэнх аймгууд баяр наадмаа долоодугаар сарын 7-29-нд хийхээр тов нь гарчээ. Энэ жилийн наадмыг Говьсүмбэр аймаг эхлүүлж долоодугаар сарын 7, 8-нд зохион байгуулах юм байна. Дорноговьчууд баяр наадмаа хамгийн …

  • 29 May

    “Хүүхэд бидний аюулгүй орчин” хэлэлцүүлэг боллоо

    Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох” өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргасан байдаг. Хүүхдийн  үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх, мэдээлэл авах, …