Monthly Archives: May 2019

May, 2019

  • 30 May

    Оюутолгойн гэрээний асуудлаар “Рио Тинто” идэвхгүй байр суурь баримталж буйг УИХ-ын дарга шүүмжлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч, ноён Алейн Пилоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоу тус байгууллага Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсан. Тус банкнаас оруулж буй хөрөнгө оруулалт 100 хувь …

  • 30 May

    Ц.Энгүүний шинэ уран бүтээлийн Тизер цацагдлаа

    “Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч, “The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр улирлын ялагч Ц.Энгүүний шинэ уран бүтээл үзэгч, сонсогчдын хүртээл болоход бэлэн болжээ. Түүний анхны цомгийн сингл болох “Уучлалт гуйх гэж” хэмээх шинэ дууны үг, аяыг Д.Мөнхболд бичсэн бол найруулагчаар Р.Мөнхсайхан ажилласан юм.   Сонирхуулахад, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын  анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” киноны дууг дуулсан юм. Тэрбээр киноны анхны …

  • 30 May

    “Никитон” хамтлаг Германд тоглолтоо хийнэ

    Монголын поп-рок хөгжмийн шинэ цагийн нүүр царай болсон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид 2019 оны зургадугаар сарын 1-нд ХБНГУ-ын Берлин хотод, зургадугаар сарын 9-нд Дюселдорф хотод бидний сэтгэлд хоногшсон дуунуудаа толилуулах гэж байна. “Никитон” нь өдгөө 20 гаруй жил классик рок урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа Монголын амьд хөгжмийн нэр хүндтэй хамтлагуудын нэг юм. Монголын амьд хөгжмийн урлагт тод мөрөө үлдээж буй …

  • 30 May

    Ши Жиньпин ирэх сард ОХУ-д айлчилна

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-7-нд ОХУ-д айлчилж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно хэмээн тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан “Шиньхуа” агентлагт мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад төрийн айлчлал хийх аж. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт ирэх сарын 6-8-нд болно.

  • 30 May

    ЕБС-ийн бага ангийн сурагчид үдийн хоолтой боллоо

    УИХ-ын чуулганы нэгдсэн  хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 77.1 хувийн саналаар баталлаа. Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн цай бус үдийн хоол иддэг болох юм. Цаашлаад 2024 он гэхэд Ерөнхий боловсролын …

  • 30 May

    “Найзын яриа” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна

    Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд “Найзын яриа” сэдэвт өдөрлөгийг Авлигатай тэмцэх газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна. Авлигатай тэмцэх газраас олон улсын аргачлалын дагуу “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 10 мянга орчим хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулдаг. Судалгааны дүнгээр монгол хүүхдүүдийн …

  • 30 May

    Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.05.30/ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Хуульд хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт хүргүүлжээ. Хуульд хориг …

  • 30 May

    Гурван тонн гаруй “Хар зайрмаг” устгажээ

    Эрүүл мэндэд тустай гэх тодотголтой “Хар зайрмаг”-т “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй  /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/  будагч бодисыг ашигласан, нянгийн бохирдол илэрсэн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн гурван тонн гаруй бүтээгдэхүүнийг хурааж, устгалд оруулсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ. Худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ татан авах талаар үүрэг, чиглэл өгсөн бөгөөд татан авалт хийсний дараа …

  • 30 May

    Ж.Батзандан: Түр хорооны шалгалтаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлсээр хорьсон нь тодорхой болсон

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр/2019.05.30/ Төрийн ордонд болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж. Батзандан гишүүдэд хандаж үг хэллээ. Тэрбээр “Иргэдийн зүгээс Зөрчлийн хуулийг нэн даруй өөрчлөхийг шаардаж байна. Хоёр жил хэлэлцэж байгаад баталсан том хууль байсан.Эрүүгийн хуулийг 2014 оноос хойш хэлэлцэж 2017 онд арай гэж дуусгасан болсон. Гэвч амьдралд нийцэхгүй олон зүйл заалт оруулсныг даруй өөрчлөх хэрэгтэй. Мөн УИХ-ын …

  • 30 May

    Ж.Бат-Эрдэнэ: Гишүүдээ махны үнэ нэмэгдсэн нь инээдтэй байна уу?

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн  хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ такси үйлчилгээ үзүүлэн иргэдийн ахуй амьдралтай танилцсан талаараа  мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ядуурал найман хувиар нэмэгдсэн байна. Намайг таксинд явсны төлөө УИХ-ын гишүүд инээж байна. Тийм инээдтэй байгаа юм уу. Таксинд яригдаж байгаа бүхэн тийм инээдтэй байгаа юм уу. Махны үнэ нэмэгдсэн нь инээдтэй байна уу. Ядуурлаас болоод архидалт,  ажилгүйдэл гээд бүх зүйл дампуураад байгаа …

  • 30 May

    Өндөгний дэглэмээр жингээ хасах арга

    Илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүсгүйчүүддээ зориулан “Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн дөрвөн долоо хоногийн дотор 10-20 кг турах өндөгний дэглэмийг санал болгож байна. Маргарет Тэтчерийн санал болгож буй энэхүү дэглэм Английн домогт хоолны дэглэм юм. Энэхүү өндөгний дэглэмийг АНУ-ын эрүүл зөв хооллолтын клубийн эмч нар Төмөр хатагтай Маргарет Тэтчерт тусгайлан зориулан боловсруулжээ. Тус өндөгний дэглэмийг давхар цитрус жимстэй хослуулан барих хэрэгтэй …

  • 30 May

    ОЛОН ӨНГӨ: Технологийн боол

    Технологийн эрин хөгжихийн хэрээр бид нийгмээс холдож, амьд харилцаа, түүнээс авах мэдрэмж мэдрэхүйгээ алдсаар байна. Дал, наяад оныхны хүүхэд насыг төдийлөн сайн мэдэхгүй. Чих тавин сонсоход үлгэрийн оронд байсан юм шиг мэдрэмж, атаархал төрдөг. Миний болон бидний хүүхэд нас одоо үеийнхнээс бас өөр, бид хамтын төсөөлөл, мэдрэмж дунд сайхан хөгжилддөг байлаа. Гайхалтай сайхан эерэг дурсамж олон байдаг. Тэгвэл хойч үе …

  • 30 May

    Бугын эвэр, дэрэвгэр жиргэрүүг хилээр гаргах гэж байсан этгээдүүдэд хоёр жилийн хорих ял оноожээ

    Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б, Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын сүүлээр хянан хэлэлцжээ. Анхан шатны шүүх иргэн Э, Б нарыг “2017 …

  • 30 May

    Хүүхдийн мөнгийг нэг сая гаруй хүүхдэд олгох шийдвэр гаргажээ

    Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, судалгаанд хамрагдсан, Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, амьжиргааны түвшин нь 670 ба түүнээс доогуур оноотой үнэлэгдсэн өрхийн нэг сая хүүхдэд энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгийг олгохоор боллоо. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2019 оны эхний таван сарын байдлаар нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд олгож байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Хөдөлмөр, …

  • 30 May

    ЖДҮХС-гийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдэд сургалт хийлээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан  “Санамж бичиг”, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдтэй уулзах уулзалт, төсөл бичиг арга зүйн сургалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд өчигдөр зохион …