2019 оны наймдугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, …
Monthly Archives: August 2019
August, 2019
-
21 August
Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 21. Буд гараг. Шийдэм одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр. Наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг …
-
20 August
Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг орон нутгийн түвшинд боловсруулна
Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн стратеги боловсруулах сэдэвт” сургалтыг 2019 оны 8 дугаар сарын 20-21 өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулж байна. Сургалтад Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон аймгуудын Засаг даргын тамгын газар, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн нийт 50 …
-
20 August
“Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” олон улсын сургалт зохион байгуулна
НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага, Монголын Сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” сэдвээр олон улсын сургалтыг 2019 оны 8-р сарын 27, 29-нд зохион байгуулна. Сургалтын зохион байгуулах талууд өчигдөр …
-
20 August
Байдраг-Говь-Алтай чиглэлийн 126.7 километр авто замыг энэ онд багтаан ашиглалтад оруулна
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллалаа. Албан томилолтын хүрээнд Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 километр хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээв. Энэхүү автозам ашиглалтад орсноор баруун аймгуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн авто замын сүлжээнд хамрагдах таатай боломж бүрдэх юм. Төслийг Зам, тээврийн хөгжлийн яамны …
-
20 August
С.Амарсайхан: Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын оролцоо чухал
Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох “Улаанбаатарын Бага хурал” өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Улаанбаатар Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, Гадаад харилцааны сайд …
-
20 August
ФОТО: Улаанбаатар хотноо Азийн төлөөх Боао форумын бага хурал болж байна
Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох Улаанбаатарын Бага хурал 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр Шангри-Ла зочид буудалд болж байна. Улаанбаатарын Бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлэв. Ерөнхий сайд …
-
20 August
Дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг илрүүлэн буцаажээ
Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 18-ны өдөр Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу дөрвөн вагон цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн экспортлогч оронд нь буцаажээ. Хамгийн сүүлд энэ сарын 5-ны өдөр 60 тонн хөгцөрсөн цагаан будааг хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн, экспортлогч оронд нь буцааж байсан юм.
-
20 August
Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя
LED (Light-emitting diode) гэрэл нь 1вт цахилгаан энергийг 90-112 люмен болгож хувирган харьцангуй бага энерги зарцуулж, 40-50 жил ажиллах чадвартай бөгөөд хар тугалга болон мөнгөн ус агуулдаггүй. LED гэрлийг бүдгэрүүлж, тодосгож болдгоос гадна хөдөлгөөн, чичиргээнд тэсвэртэй, хөнгөн, ганддаггүй материалтай мөн олон төрлийн өнгөний сонголттой байдаг. CFL (Compact fluorescent light) гэрэл буюу бидний нэрлэж заншсанаар өдрийн гэрэл нь 1вт цахилгаан энергийг …
-
20 August
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн уралдаанд 24295 иргэн саналаа өгчээ
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ үндэсний төв цэнгэлдэх хүрээлэх байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарласан. Уралдаанд нийт есөн бүтээл ирээд байгаа юм. Уралдаан зохион байгуулах удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 16,17,18,19-ны өдрүүдэд нийслэлийн Хот …
-
20 August
Ё.Баатарбилэг: Энэ жил бүх хүүхэд сурах бичгээ сургуулиасаа түрээслэж хэрэглэнэ
БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтаж өнөөдөр /2019.8.20/ мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа. Харин цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжнэ. 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг сайжруулж байгаа. Ингэснээр агуулгын хоцрогдолгүй байх, багш нарт нэмэлт ачаалалгүй …
-
20 August
JCI Монгол байгууллагаас оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
JCI Монгол байгууллагаас 2019-2020 оны хичээлийн жилд дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид суралцаж буй оюутнуудад зориулсан ШИЛДЭГ ШИНЭХЭН ОЮУТНЫ “ИРЭЭДҮЙ” тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. “Ирээдүй” төсөл нь JCI Монгол байгууллагын үндсэн төслүүдийн нэг бөгөөд НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 4-р зорилтод чиглэсэн чанартай боловсролыг дэмжих төсөл билээ. Тус байгууллага нь “Ирээдүй” төслийг 2017 оноос хойш гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Ирээдүй төсөл …
-
20 August
Бангладешт гарсан гал түймрийн улмаас 50 мянган хүн орон гэргүй болжээ
Бангладешийн нийслэл Дакка хотод гарсан галын улмаас 2000 байшин, барилга шатаж 50 мянган хүн гэр оронгүй болжээ. Уг гал өнгөрсөн баасан гарагийн орой Дакка хотын Мирпур дүүргийн ядуусын хороололд гарсан байна. Ядуусын хорооллын оршин суугчдын дийлэнх нь ойролцоох оёдлын үйлдвэрийн бага цалинтай ажилчид аж. Тус хороололд ажилладаг Абдул Хамид “Би ганц ч зүйлээ авч үлдэж чадсангүй. Цаашид юу хийхээ мэдэхгүй …
-
20 August
“Говийн чоно-2019” ирэх есдүгээр сард болно
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах гэж байна. “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль ирэх есдүгээр сарын 09-21-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулагдах ба бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм. Бэлтгэл ажлын хүрээнд өчигдөр дадлага сургуулийг зохион …
-
20 August
Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ
Хичээлийн шинэ жил эхэлж иргэд, зорчигчдын зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй чиглэлүүд буюу Хайлааст, Баянхошуу, ТЭЦ3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3,4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог 10 орчим хувиар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл