Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Од” цогцолбор болон дөрөвдүгээр дунд сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчидтай хамтран “Гол усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ үеэр өсвөрийн аврагчид голын эрэг дагуу хог хаягдлыг цэвэрлэж, байгаль экологодоо хувь нэмрээ оруулсан байна. Мөн тэд Хараа голын эрэг орчмоор амарч, аялж байгаа иргэдэд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэн ажиллажээ.
Monthly Archives: August 2019
August, 2019
-
19 August
Хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалт эхэллээ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтарсан нэгдсэн үзлэг, шалгалтыг тус газрын Техникийн хяналтын үзлэгийн төвд эхлүүлээд байна. Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS …
-
19 August
Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо
Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг даалгавар өглөө. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “2019 онд Улсын хэмжээнд 502 мянган га-д үр тариалалт хийсэн. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дундаж буюу хэвийн. …
-
19 August
Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг шалгаж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ сарын 14-нөөс эхлэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж байна. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь хүүхдэд тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад мөрдөгдөж буй оношилгоо, …
-
19 August
Sweetymotion хамтлагийн Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар Бодибилдингийн тэмцээнд оролцоно
Бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох дэлхийн хэмжээний “IFBB Pro Qualifier Mongolia” тэмцээн Монголд анх удаа энэ сарын 24-ны өдөр Corporate Convention Center-д болох гэж байна. Тэгвэл тус тэмцээнд Sweetymotion хамтлагийн дуучид болох Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар оролцохоор бэлтгэж байна. Тэд тэмцээний Бикини ангилалд өрсөлдөх бөгөөд МУГТ Г.Угалзцэцэгийн багт бэлтгэлээ хангаж байгаа ажээ. Монгол Улсад анх удаа болох IFBB Pro Qualifier …
-
19 August
Гэрэлт гудамжинд “Hobby street” цуврал өдөрлөг зохион байгуулагдана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд болсон нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр “Шөнийн гудамж”-ийг болиулах талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Гэрэлт гудамж байж болно. Харин шөнийн гудамж нэртэй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, архидан согтуурдаг зүй бус газар байж болохгүй” гэдгийг онцолж хэлсэн юм. Шөнийн “Гэрэлт гудамж” …
-
19 August
Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхтэй холбоотой хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/510 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхтэй холбоотой оролцогч талуудын нээлттэй хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. …
-
19 August
“Цаатны наадам” боллоо
Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2,396 болж өссөн байна. Тодруулбал, Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцэст 85 өрх 2,396 толгой цаа бугатай болж тоо толгой нь гурав дахин нэмэгджээ. Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан …
-
19 August
Д.Мөнхжаргал: Агаарын чанарыг сайжруулах журмаар нарийн зохицуулалтуудыг хийсэн
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны наймдугаар сарын 14-ний хамтарсан А/433-А/820 дугаар тушаал захирамжаар шинэчлэн баталлаа. Энэхүү журмаар сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг …
-
19 August
Сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 1226 автобусны хяналтын камерыг бүрэн шинэчлэн сайжруулж, 80 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь шууд онлайнаар харах боломж бүрдүүлсэн. …
-
19 August
“ХМF-2019” хөгжмийн наадмыг Монголын болон олон улсын томоохон DJ нар доргионо
Жил бүр уламжлагдан зохион байгуулагддаг хөгжмийн томоохон наадмуудын нэг болох XMF 2019 олон улсын хөгжмийн наадам сонсогчдодоо зориулж хоёр өдрийн турш Hip hop болон EDM урсгалуудаар үзэгч олныхоо сонорыг мялаахаар бэлдэж байна. Өмнөх мэдээгээр та бүхэнд бид Hip hop урсгалаар та бүхнийг амьсгалуулах Монгол артистуудыг танилцуулсан бол одоо EDM урсгалаар үзэгчдийг доргиох Монгол болоод Гадаад артистуудыг танилцуулахаар бэлдлээ. Бидний эхний …
-
19 August
Нэгдүгээр ангийн сурагчдын дахин бүртгэл энэ сарын 21-нд эхэлнэ
2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын дахин бүртгэлийг энэ сарын 21-30-нд зохион байгуулахаар болжээ. Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-нийг хооронд төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэх юм. Харин таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй юм байна. Урьдчилсан дүнгээр 2019-2020 оны хичээлийн жилд …
-
19 August
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүний амь нас хохирчээ
Амралтын өдрүүдэд /2019.08-17,18/ зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 3 хүний амь нас хохирч, 15 хүн гэмтжээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 2019.08.17-ны 03.20 цагийн орчимд БЗД-ийн 28 дугаар хороо Хужир булангийн зам, Гал унтраах 63 ангийн баруун урд замд Toyota Allex автомашины жолооч Н нь Toyota Prius Б жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 52 настай, эрэгтэй А нас …
-
19 August
Оюутан цэргүүд тангараг өргөлөө
Зургаа дахь удаагийн “Оюутан цэрэг-2019” сургалтад хамрагдсан оюутнууд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн хээрийн сургалтын талбайд цэргийн тангаргаа өргөлөө. БХЯ-ны харьяа ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд болсон тангараг өргөх ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Батлан хамгаалахын дэд …
-
19 August
Шинэ клип: Дуучин Ц.Энгүүний шинэ уран бүтээл “Би өөрийнхөөрөө”
“The Voice of Mongolia” шоуны нэгдүгээр улирлын ялагч, “Монгол Контент ХХК-ийн уран бүтээлч,Ц.Энгүүн “Be brand”-тэй хамтран “Би өөрийнхөөрөө” шинэ дууны клипээ гаргасан байна. …Орондоо бодол минь үерлэж байна ирээдүй рүү Далавч үүрээд тэнгэрт дүүлнэ Би бол хязгааргүй бодол минь маш энгийн Байгаагаар минь намайг дүгнэ Би бол нарнаас ч том хааяа сарнаас ч тод гийнэ Өөрийнхөөрөө эрх дураараа Хөшгөө нээгээч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл