Monthly Archives: August 2019

August, 2019

  • 20 August

    Д.Мөнхжаргал: Агаарын чанарыг сайжруулах журмаар нарийн зохицуулалтуудыг хийсэн

    Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны наймдугаар сарын 14-ний хамтарсан А/433-А/820 дугаар тушаал захирамжаар шинэчлэн баталлаа. Энэхүү журмаар сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалтыг иргэдэд хүргэх зохицуулалт, тухайлбал агаарын чанарыг сайжруулах бүсийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд шаардлагатай сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийн асуудлыг …

  • 20 August

    10 настай ач охиноо хүчиндсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны  дөрөвдүгээр сарын 29-ний  өдрөөс 2019 оны тавдугаар сарын 9-ний өдрийн  хооронд иргэн М.Т нь 10 настай  ач охиноо эсэргүүцэл  үзүүлэх чадваргүйг нь мэдсээр байж удаа дараа хүч хэрэглэн  хүчиндсэн гэмт хэрэг гарсан байна. Дээрх гэмт хэрэгт тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн шалгах …

  • 20 August

    А.Алисжабана Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцоно

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн  комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг өчигдөр /2019.08.19/ хүлээн авч уулзаж, Монгол Улс-НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс-АНДЭЗНК-ын хамтын …

  • 20 August

    Фото: “Цаатны наадам -2000 цааны баяр” боллоо

    Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2396 болж өссөн байна. Тодруулбал Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцэст 85 өрх 2396 толгой цаа бугатай болж тоо толгой нь 3 дахин нэмэгджээ. Монгол улсын …

  • 20 August

    “Стандарт хүнс” ХХК-ийн Сайко цагаан будаа хаяг шошгын зөрчилтэй байжээ

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ХАБХААХХ-ийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хороолол дахь Номин супермаркетад худалдаалж буй “Стандарт хүнс ХХК-ийн “Сайко” нэрийн цагаан будааны хаяг шошго буруу байна шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар “Стандарт хүнс” ХХК-ийн Вьетнам Улсаас зохих зөвшөөрлийн дагуу импортлож, гүний хяналтын терминал дээр хяналт шалгалтад …

  • 20 August

    Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/225 дугаар  тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газар болон түүний харьяа Багануур, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд иж бүрэн хяналт, шалгалтыг энэ сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Хяналт, шалгалтыг ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг явуулж, Төрийн албаны тухай хууль, холбогдох …

  • 20 August

    ”Face of Mongolia 2020”тэмцээний тэргүүн титмийн эзнээр 13 настай охин тодорлоо

    “Face of Mongolia 2020” тэмцээн бямба гаригт  /2019.08.17/   амжилттай  зохион байгуулагдлаа. Жил ирэх тутам өргөжин тэлж буй “Asia Model Festival Face of Mongolia” тэмцээний энэ удаагийн шалгаруулалтад нийт 60 гаруй хүн оролцсон байна. Нэг сарын турш үргэлжилсэн уралдааны төгсгөлийн шатанд 20 эмэгтэй, арван  эрэгтэй модель шалгарчээ. Улмаар тэмцээний тэргүүн титмийн эзнээр 13 настай А.Индра түрүүлсэн байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр Азийн …

  • 20 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 11:00-16:00 цагт 16-р хороо 9-19, 27/Б, 74-р байрууд, Мөнхийн түншлэл трейд, Альфа моторс, Флора, Топ фортресс, Монкаротаж, Адмон принт, Нахиа импекс, Хаш өндөр, Тавинжин ХХК-ууд, Иргэн Амарбаясгалан, Мөнхжаргал, Олег, Насан-Урт, Дэлгэрмаа, Булаг, Хатантуул СӨХ-д, Улаанхуаран өргөө ОНӨААТҮГ, ОСТ-16 …

  • 20 August

    Б.Хурц нарт холбогдох хэргийг Прокурорт буцаав

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг  Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхэд зургаан өдөр хэлэлцэж, шүүгч нарын бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй гэж үзэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн …

  • 20 August

    Улаанбаатарт бороо орно

    2019 оны наймдугаар сарын 20-ны 20 цаг  хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5  градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн …

  • 20 August

    Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 20. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг …

  • 19 August

    Б.Жавхланбаяр: Шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхийг зөвлөлдөж байна 

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат болон мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүний шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэднийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татан шалгах үедээ эрүүдэн шүүсэн хэргээр буруутгаад байгаа юм. Одоогоор шүүх хурал завсарлаад …

  • 19 August

    Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 22-нд дуусна

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн цахим бүртгэл долдугаар сарын 22-нд эхэлсэн. Бүртгэл сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ сарын 22-нд дуусна. Одоогоор 28 мянга гаруй хүүхэд цахим бүртгэлд хамрагдсан байгаа аж. Энэ  хичээлийн жилд буюу 2018-2019 онд төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 мянга, төрийн өмчийн бус 450 цэцэрлэгт 330 гаруй мянган хүүхэд хамрагдах гэнэ. Нийт 700 гаруй цэцэрлэгт 120 гаруй …

  • 19 August

    Япон улсын иргэн Аюүми Конишийг “Алтан гадас” одонгоор шагналаа

    Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын түншлэлийн харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Япон улсын иргэн Аюүми Конишийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргалаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулав. Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Аюүми Кониши нь 1991 оноос Монголын эдийн …

  • 19 August

    Б.Бат-Эрдэнэ: Допингийн асуудал яригдсанаас хойш шавьтайгаа холбоо бариагүй

    Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү  бөх, Улсын аварга Э.Оюунболд сэргээштэй холбоотой асуудлаар энэ сарын 17-ны өдөр өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан “Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна. ДНК-ийн шинжилгээ өгч, хуулийн байгууллагад хандана” хэмээн мэдэгдсэн.  Үүнтэй холбогдуулан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө. -Э.Оюунболд аварга лайв хийж, миний шээс солигдсон байна гэсэн мэдэгдэл хийсэн. Уг лайвыг хийхдээ тантай зөвлөлдсөн үү? -Үгүй ээ. Би бүтэн сайны өглөө …