Monthly Archives: August 2019

August, 2019

  • 13 August

    Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн барьжээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өргөн мэдүүлэв. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.70-д заасан зорилтыг хэрэгжүүлэхээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн …

  • 13 August

    Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил хэсэгчлэн явагдаж байна

    Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил хэсэгчлэн явагдаж байна. Архангай аймаг руу салдаг уулзвараас 361-ийн гарам хүртэл, 361-ийн гармаас хойш 3 км, Баянчандмань сумын нутаг Хар усны үзүүр гэх газраас хойш 3 км хүртэл үндсэн замыг хэсэгчлэн хаажээ. “Хажуугийн туслах замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Замын нөхцөл байдал тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саадгүй, хөдөлгөөн бага зэргийн удаашралтай, хэвийн зорчиж байгаа” тухай Тээврийн …

  • 13 August

    Маргааш шөнө банк хоорондын бага дүнтэй гүйлгээ хийгдэхгүй

    Монголбанкнаас шинэ систем нэвтрүүлж байгаатай холбоотойгоор маргааш шөнө банк хоорондын бага дүнтэй гүйлгээ хийгдэхгүй гэдгийг төв банкнаас мэдээллээ. Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бага дүнтэй төлбөр (Гурван сая төгрөг хүртэл)-ийн системийг бүрэн шинэчилж, ACH+ буюу Автомат клиринг хаус cистем нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагджээ. АСН+ системийг 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих …

  • 13 August

    “Халх гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    “Халх гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр /2019.08.12/ Үндэсний музейд боллоо. Үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгөөс 80 орчим биет үзмэр, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Үндэсний музейгээс гэрэл зураг, архивын баримтыг зургаар харуулсан тайлбар бичвэр бүхий үзүүлэнт самбарууд үзмэрт дэлгэгдэв. Нээлтэнд БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ОХУ-аас Монгол …

  • 13 August

    “Цагдаагийн олимп”-оос Х.Батхишиг, С.Батгал нар алтан медаль хүртлээ

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй “Цагдаагийн олимп”-д манай улсын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид оролцож байгаа билээ. Тэгвэл энэ сарын 11-ний өдөр жүдо бөхийн эмэгтэй 78кг жинд МУГТ, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэй 66кг жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал нар барилдаж тус тус алтан медаль, …

  • 13 August

    Элэгний хорт хавдрыг эмчлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.08.12) АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Гленн болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор, хүний их эмч Я.Дагвадорж, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар элэгний өвчлөлийн тархалт болон “Элэг бүтэн …

  • 13 August

    АН: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд тусгах ёстой

    Ардчилсан намын зөвлөл ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл болон Дархан, Налайхын замын ажлын гүйцэтгэлийн тухай хэлэлцсэн байна. Энэ талаар тус намын зөвлөл өнөөдөр /2019.08.13/ мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Сүүлийн үед бүгд л “Үндсэн хуулийн өөрчлөлт” гэж шуураад нийгэм, цаг үеийн асуудлуудыг орхиод байна. Тухайлбал, Дархан болон Налайхын замын бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээллийг салбарын …

  • 13 August

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлье

    Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа …

  • 13 August

    Монголоос европын бүх чиглэлийн галт тэрэгний тасалбар захиалан авах боломжтой боллоо

    ОХУ-ын орон нутгийн бүх чиглэлд болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ улсууд, Европын орнууд, хятадын зарим хотууд руу аялах зорчигчийн галт тэрэгний ирэх, буцах тасалбарыг УБТЗ-ын Зорчигч тээврийн Тасалбарын төвөөс худалдан авах боломжтой боллоо. Та захиалгаа 21-242471 утсаар өгөх боломжтойгоос гадна биечлэн ирж захиалж болно.

  • 13 August

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр солонгос хоолны фестиваль, “K-POP” бүжгийн тэмцээн болно

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран “Солонгосын 7 хоног” арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй.  Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн …

  • 13 August

    Аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

    Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 15-наас эхлэх тарваган тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд: Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж: Усны осол, үерийн аюулаас урдчилан сэргийлэх …

  • 13 August

    “Азийн төлөөх Боао форум”-д Бан Ги Мүн оролцоно

    Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон юм. Азийн төлөөх Боао форум, Монголын бизнес зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөгжлийн стратегийн институти, Хөрөнгө оруулалтын судалгааны …

  • 13 August

    АТГ түрээсийн орон сууцны шалгаруулалтыг ил тод явуулах зөвлөмж хүргүүлжээ

    Авлигатай тэмцэх газраас түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад иргэд хяналт тавих боломж бүрдүүлэн ажиллахыг хотын даргад зөвлөлөө. Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулахаар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас дээрх үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулах талаар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг …

  • 13 August

    “Гэртээ ганцаараа” киноны шинэ ангийг хийхээр болжээ

    “Уолт Диснэй” компани  нь хүүхэд багачууд төдийгүй томчуудын ч үзэх дуртай “Гэртээ ганцаараа” болон “Музейд өнгөрүүлсэн шөнө”, “Бүтэлгүй жаалын өдрийн тэмдэглэл” зэрэг кинонуудын шинэ хувилбарыг хийхээр болсноо мэдэгдсэн байна. Анх 1990 онд нээлтээ хийж байсан “Гэртээ ганцаараа” цуврал нь гарсан жилээсээ эхлээд өнөөг хүртэл шинэ оны баяраар хүүхэд багачуудын догдлон үздэг шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Түүнчлэн “Оддын дайн” цуврал кино, …

  • 13 August

    “Солонгосын 7 хоног” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран “Солонгосын 7 хоног” арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй. Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн …