Monthly Archives: August 2019

August, 2019

  • 10 August

    “Рамаяана” олон улсын фестивальд оролцох сонирхолтой хамтлаг, уран бүтээлчдийг урьж байна

    Энэтхэгийн Шинэ Дели хотноо Рамаяана олон улсын фестиваль  ирэх есдүгээр  сарын 17-19-ний өдрүүдэд болох гэж байна. Энэхүү фестивалийг Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөлөөс тав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд манай улсаас оролцох сонирхолтой хамтлаг, уран бүтээлчдийг урьж байна.  Оролцох хамтлагийн бүрэлдэхүүн нь 12 хүн хүртэлх гишүүнтэй байж болох ба үзүүлбэр тоглолтын үргэлжлэх хугацаа 40 минут орчим байх шаардлагатай. Фестиваль нь 7-8 хоног үргэлжлэх бөгөөд …

  • 10 August

    Европын язгуур урлагийн их наадамд анх удаа Монгол уран бүтээлчид оролцжээ

    1951 оноос хойш зохиогдож буй Дэлхийн язгуур урлагийн их наадам Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ноёштадт Холштайн хотод өнгөрсөн долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 03-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Дэлхийн 11 орны 14 хамтлаг, 400 гаруй уран бүтээлчид оролцсон тус наадамд манай улс анх удаагаа оролцож этно хамтлагуудын анхдагч болох Бөртэ, бий биелгээн ур чадварыг өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагч Ш.Отгонбаяр, …

  • 10 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 10. Санчир гараг. Эрхтэний тэнгэрт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Огторгуй Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 10 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 08 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи …

  • 9 August

    Зам тээврийн ослын улмаас 11 хүний амь нас хохирчээ

    Иргэдийн аялал, зугаалга, амралтын өдрүүд үргэлжилж орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн ачаалал ихтэй байна.  Орон нутгийн замд энэ 7 хоногт зам тээврийн ослоос шалтгаалж 11 хүний амь нас хохирчээ. Үүнээс 2 нь бага насны хүүхэд амь насаараа хохирч 4 хүүхэд гэмтсэн. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймаг буюу улсын хэмжээнд хяналт …

  • 9 August

    Зарим агентлагийн дарга нарын албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгов

    Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газраас ирүүлсэн саналын дагуу Төрийн албаны зөвлөл хуралдаж зарим агентлагийн даргын буюу тэргүүн түшмэлийн албан тушаалын тодорхойлолтыг хянан хэлэлцэж, батлах зөвшөөрлийг олгосон шийдвэр гаргалаа. Үүнд,  Засгийн газрын тохируулагч агентлаг-Стандарт,хэмжилзүйн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Татварын ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч  агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг гурван агентлагийн даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгов. Монгол Улсын Засгийн …

  • 9 August

    БНСУ-ын оюутан залуус “Оюутан цагдаа” хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа

    “Эргүүл” дэд хѳтѳлбѳрийн хүрээнд Нийслэл хотод аялал, жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан гадаадын иргэд жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зѳрчлѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор “Оюутан цагдаа” хөтөлбөрийг 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр /2019.08.09/ Нийслэлийн цагдаагийн газарт тус хөтөлбөрийн үйл ажиллагаатай БНСУ-ын University of Seoul сургуулийн оюутан залуус танилцаж, туршлага судаллаа.

  • 9 August

    Тагнуулын байгууллагын “106” тусгай дугаар ажиллаж эхэллээ

    2019 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн тагнуулын байгууллагын харьяалан шалгах гэмт хэргийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл авч, хамтран ажиллах тусгай дугаар 106 /үнэ төлбөргүй/ үйлчилгээг нэвтрүүлж байна. Иймд тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, хүсэлт гаргах, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл өгөх бол 1800-1280, 106 дугаарын утсанд хандахыг зөвлөлөө. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн …

  • 9 August

    Үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд төв болон говийн  аймгуудын нутгаар, 13-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Мөн 8 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар …

  • 9 August

    “Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгал” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний Музей болон Солонгосын Үндэсний музейн хамтран хэрэгжүүлж буй “Мон-Сол” эрдэм шинжилгээний төслийн “Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгал” үзэсгэлэн өчигдөр /2019.08.08/ Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Соёлын төвд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Засаг дарга О.Лхагвадорж, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн дарга Ж.Боломж, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм …

  • 9 August

    Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн жолоочдын эрхийг нь хасав

    Орон нутгийн замд  хурд хэтрүүлсэн жолооч нарт торгуулийн арга хэмжээ ногдуулж, жолоо барих эрхийг нь хасчээ. Тээврийн цагдаагийн албаас Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах авто зам дээр гэнэтийн  хяналт шалгалт хийж,   80 км/цагаас дээш 120 км/цаг хүртэл  хурдтай явсан жолооч нарт нарыг Зөрчлийн хуулийн  14.7.31-д заасны дагуу 50 мянган нэгж буюу 50 мянган төгрөгөөр, 120 км/цагаас дээш хурдтай явж …

  • 9 August

    Б.Индра: Хоёр байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж Наадамчдын гудамжны зам дагуу их хэмжээний ус хуримтлагдсан

    Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн урд, авто зам, замын байгууламж, үерийн далан суваг, шуудуу хааж, зөвшөөрөлгүй барилга барьсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Зөрчлөө арилгаагүй дөрвөн аж ахуйн нэгжийн 15 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоож, цахилгааныг хязгаарлан, үерийн далан сувагчлалын ажлыг байгаль орчны …

  • 9 August

    “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг дотоодын компани урлана

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногт Япон Улсад ажлын айлчлал хийж, салбарыг хөгжүүлэх олон асуудлаар чухал уулзалтуудыг хийлээ. Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж олон асуудлаар санал солилцож, дэмжлэг хүслээ. Тухайлбал, Элчин сайдын яамны зүгээс Монголын үндэсний олимпын хороо, Монголын Паралимпын хороо, Биеийн тамир, спортын газартай хамтран …

  • 9 August

    Б.Хурц нарыг шүүх хуралд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцох хүсэлтээ хүргүүлжээ

    Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгаа билээ. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоодугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд …

  • 9 August

    Залуу гэр бүл ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрээс 1356 иргэн хасагдсан

    “Буянт-ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтын ажилтай холбогдуулан нийслэлийн Орон сууцны корпорациас өнөөдөр /2019.08.09/ мэдээлэл хийлээ. НОСК-ийн захирал Б.Сүхбаатар: “Сонгон шалгаруулах комисс өчигдрөөс хуралдаж эхэлсэн. Эхний хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажил зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын хуралд иргэн төрийн бус байгууллагын ямар ч төлөөлөл оролцох боломжтой юм. Залуу гэр бүл гэсэн ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрт 4082 хүн бүртгүүлсэн бол …