Monthly Archives: September 2019

September, 2019

  • 3 September

    Х.Баттулга: Хоёр улсын харилцаа дахин нэг шат ахиж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны айлчлалын хүрээнд Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны 10 чухал баримт бичигт гарын үсэг зурсан талаар Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлийнхэнд мэдээллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:Өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч  В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг нээлттэй санал бодлоо солилцож, чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. …

  • 3 September

    ОХУ-ын ерөнхийлөгч В.В Путины айлчлалын хөтөлбөр

    ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИНЫ МОНГОЛ УЛСАД ХИЙХ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР 9 дүгээр сарын 3, Мягмар гараг 14.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийнэ /Төрийн ордны хуралдааны “А” танхимд/ бүх хэвлэл 14.55 Албан ёсны хэлэлцээ өндөрлөнө 15.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар …

  • 3 September

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын зурж, дурсгалын зураг татууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дурсгалын зураг татууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзахаар Төрийн хүндэтгэлийн гэр өргөөг зорив.  

  • 3 September

    Фото: Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтан авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийж, баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсний дагуу өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн ордонд хүрэлцэн ирлээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчилэв. Төрийн тэргүүн нар Цэргийн цагаан …

  • 3 September

    УИХ-ын дарга Г.Занданшатар Халх голын 80 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

    Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт иргэд ээ, Халхын голын хамтын ялалтыг дархлалцсан Хүндэт дайчид аа, Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Монголын ард түмэн туурга тусгаар улсынхаа гайхамшигт түүхийн нэгэн бахархалт хуудас, эх нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө зэвсэг барин …

  • 3 September

    Г.Занданшатар: Дипломын төлөө бус өөрийгөө хөгжүүлж, сурч, мэдэхийн төлөө хичээгээрэй

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.09.02) Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. МУИС нь энэ жил 77 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байгаа бөгөөд нийт 7 бүрэлдэхүүн сургууль, нэг ахлах сургууль, 20 хүрээлэнтэй, 20 мянга гаруй оюутантайгаар 2019-2020 оны хичээлийн жилээ …

  • 3 September

    Монголбанк он гарснаас хойш 9.6 тонн алт худалдан авчээ

    Монголбанк 2019 оны эхний 8 сард 9.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 8 дугаар сард 2.1 тн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 53.7 …

  • 3 September

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн өнөөдөр болно

    Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг маргааш буюу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21.00 цагт  жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж. Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм байна.  

  • 3 September

    Зайсан толгой дахь цэрэг дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Зайсан толгой дахь Зөвлөлийн цэрэг дайчдын дурсгалын хөшөөнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй албаны хүмүүс цэцэг өргөж, мөнхийн гал асаалаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Бригадын генерал Г.Сайханбаяр, нийслэлийн ИТХ-ын …

  • 3 September

    Цагдаагийн бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдалд ажиллаж байна

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр оройн 23.50 цагийн үед Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан. Түүнийг ирэх үеэр Цагдаагийн Ерөнхий газар олон улсын өмнө хүлээсэн үүргийн дагуу нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалт авсан байна. Аль улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд албаныхан айлчлал хийж ирсэн ч тухайн зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд цагдаагийн бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдалд ажилладаг. Айлчлалын өмнөх өдрүүдэд …

  • 3 September

    Сургууль, цэцэрлэг орчмын замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн /2019.09.02/ боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Т.Баясах удирдан явуулсан бөгөөд зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Нийтлэг үйлчилгээний газрын удирдлагууд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм. Зөвлөгөөний эхэнд дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Батжавхлан өнгөрсөн шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бол дүүрэг …

  • 3 September

    У.Хүрэлсүх: Халхын голын байлдаан дайчин нөхөрлөлийн хүч агуу юм гэдгийг харуулж чадсан

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ, Халхын голын байлдааны ялалтыг дархлалцсан ахмад дайчид аа! Та бүхэндээ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндчилгээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн хүндэтгэл, талархлаа илэрхийлье. Халхын голын байлдаан нь туурга тусгаар шинэ Монгол …

  • 3 September

    “Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, баримтат киноны нээлт боллоо

    Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан МҮОНРТ, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн “Халхын голд байгуулсан гавьяа” нэртэй дөрвөн цуврал баримтат киноны нээлт өчигдөр “Зайсан Хилл” цогцолборт боллоо. ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны форум өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан. Энэ үеэр Халхын голын түүхэн …

  • 3 September

    Оройтож орсон борооны улмаас тарианы болц гүйцээгүй байна

    Төв аймгийн Эрдэнэсант сумын хувьд 10470 га-д үр тариа тарьжээ. Тарианы болц 10-аад хоногоор хожимдож байгааг тариаланчид хэлж байна. Тус сумын хувьд энэ жил га-аас 15 центр ургац авахаар төлөвлөж байгаа юм. ХХААХҮ-ийн сайдын газар тариалангийн бүс нутагт ажилласан мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. 2019 онд улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д …

  • 3 September

    Дархан, Эрдэнэт явахдаа Дашинчилэнгийн замаар явахыг анхааруулж байна

    “Улаанбаатар-Дархан” чиглэлд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийж, хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор дээрх чиглэлийн тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ. Тиймээс Улаанбаатар-хот-Орхон аймаг-Улаанбаатар хот чиглэлд нийтийн зорчигч тээвэрлэлт эрхэлж буй аж ахуйн нэгжийн тээвэрлэлтийг Булган аймгийн Дашинчилэн сумын замаар Дарханы зам засвар, шинэчлэлтийн ажлыг дуустал явуулахаар болсон байна. Мөн Дархан-Сэлэнгэ чиглэлд зорчих нийтийн тээвэр болон Улаан-Үд чиглэлийн олон улсын тээвэрлэлтийг Төмөрлөгийн уурхайн зам буюу …