Monthly Archives: September 2019

September, 2019

  • 3 September

    Хакүхо М.Даваажаргал албан ёсоор Японы иргэн боллоо

    Японы сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болох шийдвэрийг өнөөдөр албан ёсоор баталгаажуулжээ. Сүмо бөхийн их аварга болон өндөр цолтнууд цаашид карьераа үргэлжлүүлж, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээгээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Япон улсын иргэн байх ёстой байдаг. Сүмо бөхийн холбооны энэ дүрмийн дагуу Хакүхо М.Даваажаргал аварга ийм шийдвэр гаргасан байна. …

  • 3 September

    Орос хэлний олимпиадыг зогсоолгүй, үргэлжлүүлэн зохион байгуулж байхыг хүслээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх “Росструдничества” байгууллагын тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар зочдод хандан Халхын голын ялалтын 80 жилийн ой болон “Эрдмийн баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлэв. Тэрбээр Монгол, Оросын удаан жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаа, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд туршлагатай дипломатч, нийгмийн зүтгэлтний хувьд хатагтай …

  • 3 September

    Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев нар уулзав

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга Алексей, Васильевич Гордеев нар Төрийн ордонд уулзав. Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас гарсан шийдвэр, гарын үсэг зурсан 60 гаруй хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах талаар анхаарч ажиллах үүргийг Засгийн газрын тэргүүн үүрэг болгосны дагуу ажиллаж буйгаа уулзалтын эхэнд Шадар сайд онцлов. Түүнчлэн Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын …

  • 3 September

    Өнөөдөр нийслэлийн замыг хэсэгчилэн хаана

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр албан ёсны айлчлал хийж байгаа. Айлчлалтай холбоотойгоор нийслэлийн авто замуудыг өнөөдөр хэсэгчилж хаахаар болсон талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчины гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчилж бүрэн хаана. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн авторадио 96.3 болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр …

  • 3 September

    Сүхбаатарын талбай руу харсан цонх салхивчаа нээхгүй байхыг анхаарууллаа

    Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан, Төрийн тусгай хамгаалалтын газраас талбайн ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагууд мэдэгдэл хүргүүлжээ. Тус мэдэгдэлд, “Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төрийн тэргүүнийг угтах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 09 дүгээр сарын 03-ны өдөр болохтой холбогдуулан төрийн тусгай хамгаалалт зохион байгуулагдах тул аюулгүй байдлыг хангах, …

  • 3 September

    Дуучин Ч. Уранхолбоо энэ сард хуримаа хийнэ

    “Гала” хамтлагийн дуучин  Ану буюу Ч.Уранхолбоо  энэ сар хуримаа хийхээр болжээ. Анугийн хувьд Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон билээ. Түүний нөхөр гадаадын хөрөнгө оруулалттай компанид Монгол талыг хариуцан ажилладаг. Тэд найман жил ханилж, таван охины ээж аав болсон хойноо хуримаа хийхээр шийдсэн тухайгаа дуучин бүсгүй өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. …

  • 3 September

    Маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Монгол-Зөвлөлтийн цэргийн бүлгийн ерөнхий командлагч асан, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд В.К.Ерохина Монгол Улсад анх удаагаа ирэхэд найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Г.К.Жуковын музейг үзэж сонирхсон …

  • 3 September

    Парис хотын нэрэмжит гудамжтай болох саналыг НИТХ-д өргөн барилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн зургадугаар сард Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзах үеэр НИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар зөвшөөрөл хүссэн тухай талууд хэлэлцсэн билээ. Парис хотын Захирагч энэхүү саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Францын онцлог хэв …

  • 3 September

    Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 9 дүгээр сарын 2-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр хүрэлцэн ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид, оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов тэргүүтэй …

  • 3 September

    Барилгын компаниуд түрээслээд өмчлөх орон сууцны төсөл хэрэгжүүлж байна

    Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд “Бармон” ХХК-ийн хэрэгжүүлж буй 1-5 жилийн хугацаанд түрээслээд, өмчилж авах боломжтой орон сууцны төсөлтэй танилцлаа. Уулзалтанд “Бармон” ХХК-ны захирал НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат болон барилгын төлөөллүүд байлцав. “Бармон” ХХК Дэнжийн 1000 орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 234 айлын орон сууцыг 5 хүртэл жилийн хугацаатай …

  • 3 September

    “Монгол Зөвлөлтийн баатарлаг эрс, ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг бид үеийн үед мөнхөд дурсан санах болно”

    Дайнд оролцсон ахмад дайчид аа! Улаанбаатар хотын нийт иргэд ээ! Одоогоос 80 жилийн тэртээ ард түмнийхээ эрх чөлөө, улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалж Халхын голд дөрвөн сар гаран үргэлжилсэн хүнд амаргүй дайн байлдаанд ялалт байгуулсан түүхт их ойн баярын чин сэтгэлийн мэндийг өргөн дэвшүүлье. Халхын голын 1939 оны байлдааны ялалт асар их үнээр …

  • 3 September

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд хүрэлцэн ирлээ

    ОХУ-ын Ерөнхийлөгчийг дагалдан тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн Олег Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин нар багтсан байна. Айлчлалын хүрээнд: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.09.03/ …

  • 3 September

    Харагчин туулай өдөр

    Намрын илүү тэргүүн сар Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр Аргын тооллын: 2019.9.3, Мягмар гараг Наран ургах шингэх: 6.11-19.29 Ү с засуулбал: Бие эрхтний хүч сайжирна Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Төрөхүй Тухайн өдөр могой, морь, гахай, хулган а жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, бие э энхрийлүүштэй. …

  • 2 September

    “А” болон “S” ангиллын визийн зөвшөөрлийг гадаадын иргэнд цахимаар олгоно

    Гадаадын иргэн, харьяатын газраас зарим үйлчилгээг цахимжуулж, олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин “J”, бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг өнгөрөгч тавдугаар сараас нэвтрүүлж эхэлсэн юм. Энэ удаад албан хэргээр “А” ангилал, ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэний “S” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар хүлээн авахаар болжээ. …

  • 2 September

    Сургуулиудаас 6548 галын зөрчил илрүүлжээ

    Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг өнгөрсөн сарын 26-31-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулжээ. Хяналт, шалгалтад их, дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 1145 барилга байгууламжийг хамруулж, 6548 зөрчлийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад газар дээр нь …