Monthly Archives: September 2019

September, 2019

  • 27 September

    Дуучин Г.Эрдэнэчимэгийн шинэ уран бүтээл “Эхийн дуу”-ны клип цацагдлаа

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэчимэгийн “Эхийн дуу” шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ.Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эхнэр гэдгийг фэнүүд нь андахгүй. “Эхийн дуу” -ных нь шүлгийг дуучин С.Жавхлан бичиж, клипэнд нь гэр бүлээрээ тогложээ. Монгол ахуй, уламжлалаа үр хойчдоо өвлүүлэх үзэл санааг эхийн хүмүүжил, энэрэл хайраар дамжуулан гаргасан нь уран бүтээлч залуу гэр бүлийн нийгэмд үзүүлж буй …

  • 27 September

    Д.Баярхүү: Ядуурал гэх тэсрэх бөмбөгөн дээр амарлингуй суух гутамшиг

    Монгол Улсын ядуурлын нөхцөл байдлыг албан ёсоор танилцуулсны дараа нийгэмд мэтгэлцээн өрнөөд, наадмын айраг цагаатай нийлээд намжлаа. Гэвч насанд хүрэгч монголчуудын тал хувь нь ажилгүй, ядуу байгаа судалгаа гарлаа. Энэ талаар судлаач-профессор Д.Баярхүүг “Mongolian Economy” сэтгүүлийн редакцад урьж ярилцлаа. – Насанд хүрсэн хүмүүсийн тал хувь нь ийм нөхцөл байдалтай байгаа нь нийгэм өөрөө эрүүл байж чадах уу гэдгээс эхэлье. Юун …

  • 27 September

    Жуулчдыг далласан Mongol nomadic-т өнжсөн нь

    Манай улс эдийн засгаа солонгоруулъя, аялал жуулчлалыг хөгжүүлье гэж олон жил ярьсан. Жуулчид хангалттай хэмжээнд ирэхгүй байгаа нь бидний санал болгодог үйлчилгээтэй холбоотой. Яг үнэндээ манай байгаль, тал нутаг, байшин барилга, рестораны үйлчилгээ тэдэнд тийм ч сонин биш. Энэ зэргийг өөр улсад очоод үзэж болно. Харин хөдөөгийн малчдын амьдрал гаднынханд сонирхолтой. Үйлдвэрийн архи, пиво биш айраг, шимийн архи. Стеак, барбикю …

  • 27 September

    Фото: Найруулагч Б.Чингүүн, жүжигчин Г.Сэлэнгэ нарын хуримын зургуудаас

    Монгол Улсын УГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, “Пентатоник” наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү кино найруулагч Б.Чингүүн, залуу жүжигчин Г.Сэлэнгэ нар энэ сарын 25-ний билэгт сайн өдөр гал голомтоо бадраан, хуримаа хийжээ. Түүний гэргий Ч.Сэлэнгийн хувьд “UBS” телевизийн “Охид” олон ангит кино, “18 нас би чамд хайртай”, “Аз жаргал”, “Хайр” зэрэг уран сайхны кинонд дүр бүтээсэн …

  • 27 September

    МУГЖ Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийнэ

    Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа ирэх арваннэгдүгээр сарын 08-нд “Тэнгэр шиг бай” шоу тоглолтоо “Буянт-Ухаа”спортын ордонд хийхээр болжээ. Энэ тухайгаа тэрбээр өчигдөр /2019.09.26/ албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарласан юм. Тэрбээр яруу найрагч О.Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” шүлгээр дуу хийж, тун удахгүй шинэхэн уран бүтээлээ ард түмэндээ хүргэх гэнэ. Монголын нэрт яруу найрагч О.Дашбалбарын алдартай “Тэнгэр шиг бай” …

  • 27 September

    Хурандаа Э.Бөхбат үүрэгт ажлаасаа түдгэлзэж шалгуулах болсноо мэдэгдлээ

    Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат өөрийн цахим хуудсаараа дамжуулж өчигдөр /2019.09.26/ мэдэгдэл гаргалаа. Тэрбээр албан тушаалаасаа түр түдгэлзэж, хууль хяналтынханд шалгуулах болсон талаараа бичжээ.  Тэрбээр мэдэгдэлдээ”Цагдаагийн алба хаагч Э.Бөхбат миний талаар өчигдөр буюу 2019 оны 9-р сарын 25-ны өдөр zarig.mn цахим хуудсанд миний эзэмшлийн байранд автомат тоглоомын газар ажиллуулж байна гэсэн мэдээлэл тараасан. Миний бие өөрийн эзэмшлийн …

  • 27 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 29. Сугар гараг. Бага морь одтой, нэг цагаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг …

  • 27 September

    Өнөөдөр дөрвөн дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 27-ны Баасан гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНГОЛ ДҮҮРЭГ ⏱ 11:00-18:00 цагт: 11-р хороо 36, 78/А , 78/А-1, 78/А-2 байр, ШТС-162, Юнимед интернэйшнл, Гурван гал трейд, ОБ капитал фүүд, Энигма, Мон кейк ХХК-ууд, Сэрүүлэг, Монголын үндэсний дээд сургуулиуд, Очир хотхон СӨХ болон …

  • 27 September

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 28-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. …

  • 26 September

    Долоон буудлын замыг асфальтаар хучих үед зам хаахгүй

    Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороог хамарсан ус дулаан хангамжийн төвлөрсөн шугам сүлжээний ажилтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт  замыг хааж, авто замын доорх нэвтрэх сувгийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Авто замын дагуух цахилгааны кабель шугам шилжүүлэх, явган зам доорх дулааны худгийг угсрах ажил …

  • 26 September

    Хотын дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг танилцууллаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXVII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, тогтоол өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг дэмжих тухай асуудлын танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хийлээ. Улаанбаатар хотын 2020 …

  • 26 September

    Баянхошууны тойргоос “Жанцан дэлгүүр” автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хаана

    Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд хийгдэж буй Гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Хувьсгалчдын гудамжны авто замд сэтэлгээ хийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Тиймээс 2019.09.29-ний шөнийн 00:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх авто …

  • 26 September

    Маргааш Сүхбаатарын талбайд БСШУСЯ-ны нээлттэй өдөрлөг болно

    Монгол Улсын Засгийн газар энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Засгийн газар үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Нээлттэй өдөрлөг” 2019 оны есдүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Бүх нийтийн дасгал хөдөлгөөнөөр арга хэмжээ эхэлнэ  Бүх нийтийг биеийн тамир спортод уриалах зорилгоор өглөөний …

  • 26 September

    Өндөр гэгээн Занабазарын ордон “Сарьдгийн хийд”-ийн нууцыг дэлгэнэ

    ХVII зууны Монгол Улсын түүхэнд гарч ирсэн Чингис хааны алтан ургийн нөлөө бүхий зүтгэлтний нэг нь олон түмэндээ “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн Халхын анхдугаар Богд Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар нь нээн үзүүлэх “Сарьдагийн хийд” хэмээх цогц үзэсгэлэнг Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс санаачилна Монголын үндэсний музейд маргааш буюу есдүгээр …

  • 26 September

    Б.Ширэндэв академичийн хөшөөний дэргэд шинжлэх ухааны салбарынхан бүтээлээ дэлгэлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар их хурал” өнөөдөр “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2019” үзэсгэлэнгийн нээлтээр эхэлж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ–ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, академийн харьяа хүрээлэн, их, дээд сургуулиудын удирдлагууд, эрдэмтэд оролцож, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Академич Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг …