Monthly Archives: September 2019

September, 2019

  • 26 September

    М.Анхцэцэг ДАШТ-ээс ХҮРЭЛ медаль хүртлээ

    Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Тайландад үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд  өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн болзол хангахдаа манай тамирчин Монгол Улсын гурван дээд амжилтыг шинэчилжээ. ОУХМ М.Анхцэцэгийн хувьд 2016 онд залуучуудын болон насанд хүрэгчдийн ААШТ-ий 75 кг-д түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны туйванч эмэгтэй болж байсан юм. Мөн тухайн ондоо оюутны …

  • 26 September

    Сурагчдад хугацаа дууссан бүтээгдэхүүн борлуулж байжээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийжээ.  Шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулсан, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй болох нь тогтоогдсон байна. Тиймээс “Баян Монгол хоршоо”, “Баяжих” хүнсний дэлгүүрийн эздэд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулж, хадгалалтын хугацаа хэтэрсэн 37 …

  • 26 September

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 26-ны Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНГОЛ ДҮҮРЭГ ⏱ 11:00-18:00 цагт: 11-р хороо 36, 78/А , 78/А-1, 78/А-2 байр, ШТС-162, Юнимед интернэйшнл, Гурван гал трейд, ОБ капитал фүүд, Энигма, Мон кейк ХХК-ууд, Сэрүүлэг, Монголын үндэсний дээд сургуулиуд, Очир хотхон СӨХ …

  • 26 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 27. Бархасвадь гараг. Их морь одтой, хоёр хар мэнгэтэй улаан бар өдөр. Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Төмөр Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг …

  • 26 September

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байх боловч, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 28-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно, бусад …

  • 25 September

    С.Бат-Эрдэнэ олон улсын дуурийн дуучдын уралдаанд III байр эзэлжээ

    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ Казахстан улсын Алматы хотноо есдүгээр сарын 17-ноос 23-ны өдрүүдэд зохион байгуулсан олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож, гуравдугаар байр эзэлжээ. Тэрбээр Монгол Улсын Консераторийн дуулаачийн тэнхимийн төгсөгч бөгөөд Казахстан улсын алдарт дуучин Бибигуль Тулегеновои нэрэмжит олон улсын дуурийн дуучдын Х уралдаанд 60 гаруй дуучид авъяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөж, гуравдугаар байр …

  • 25 September

    “Токио – 2020” олимпын үеэр “Токио Цамхаг”-т “MONGOLIA HOUSE” байгуулна

    МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг Токио хотын жуулчдын хамгийн олноор зорин очдог төв цэг болох “Токио цамхаг”-ийн удирдлагуудтай уулзаж, олимпын наадмын үеэр “Mongolia house” байгуулан ажиллах санамж бичгийг үзэглэлээ. “Mongolia House” нь “Токио – 2020” олимпын наадам зохиогдох хугацаанд нийт 14 хоног үйл ажиллагаа явуулах бөгөөд Монгол улсын соёл, ёс заншил, Спорт-Олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах үзмэрүүд байрлаж, урлагийн тоглолтууд, …

  • 25 September

    Налайхын түр замын усалгааг хийх автомашины тоог нэмэхийг үүрэг болголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. “Өнөөдрийн байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан. Одоогийн байдлаар замын хучилтын ажил  40 хувьтай хийгдэж байна. Налайхын замын 20.9 км …

  • 25 September

    Хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал cолилцлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүргийн иргэдтэй уулзаж,  санал солилцлоо. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүүдүүлэхэд чиглэсэн шат дараатай цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлж байгааг дурьдлаа. Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд  иргэд та бүхний оролцоо чухал” гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм. Мөн Налайх дүүрэгт энэ онд …

  • 25 September

    Ноён уулыг дархан цаазат болгох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар  Ноён Уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт …

  • 25 September

    Л.Оюун-Эрдэнэ: Шүүмжлээд суугаад байвал ойрын 15-20 жилд хотын утаа арилахгүй

    “Сайн түлш”-ний үйлдвэрлэлийн явц болон нийслэлийн гэр хорооллын айл, өрхүүдэд хэрхэн нийлүүлж байгаатай газар дээр нь танилцах зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн удирдлагуудын хамт өнөөдөр “Тавантолгой Түлш” ХХК-ийн үйлдвэрт ажиллав. Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрх, албан байгууллагуудад түүхий нүүрс түлүүлэхгүй байх, хот руу түүхий нүүрс оруулахгүй байх зорилгоор Засгийн газраас 2018 онд 62 дугаар тогтоолыг …

  • 25 September

    Нийслэлийн 380 жилийн ойгоор төв талбайгаас тусгай зориулалтын сансарын бөмбөлөг хөөргөнө

    Нийслэлийн 380 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Марса” Монголын сансар судлалын хөгжүүлэлтийн төвтэй хамтран, ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаан зарлаж байгаа юм. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ. “Уралдааны шилдэг бүтээлийг тусгай …

  • 25 September

    “Балдорж” шагнал гардуулах ёслол маргааш болно

    Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” шагнал гардуулах ёслол маргааш /2019.09.26/ болох гэж байна. “Балдорж” шагнал олгох ёслолын ажиллагааг “Монгол ньюс” групп болон “Балдорж” сангаас 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.  “Балдорж” шагналын анхны эзнээр 2009 онд сэтгүүлч Б.Ганчимэг тодорч байсан юм. Мөн сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Ж.Гангаа, Г.Отгонбаяр, Ж.Тэгшжаргал, Хүрээлэн төслийн М.Буянбадрах, У.Ганбаяр болон Э.Хүрэлбаатар, Ц.Цэвээнхэрлэн нарын сэтгүүлчид  “Балдорж” шагналын …

  • 25 September

    Монгол улсын соёлын элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг ОУ-ын хөгжмийн наадамд урилгаар оролцов 

    БНСУ-ын Олон улсын соёл, урлагийн “Сочо” холбооноос энэ оны 9 дүгээр сарын 17-нд Сөүл хотноо зохион байгуулсан олон улсын хөгжмийн наадамд Монгол Улсын Соёлын элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг урилгаар оролцов. Тэрбээр Солонгосын үзэгчдэд зориулан МУАЖ З.Гүнсэнгийн үг, О.Сангидоржийн ая “Зулай цагаан Алтай” дуу, мөн Оросын хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, А.Скрайбиний уран бүтээлээс толилуулав. Уг тоглолтод олон улсын уран бүтээлчид, тухайлбал …

  • 25 September

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулган эхэллээ

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 9 дүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганд оролцож байна. Ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдрийн хуралдаанд АНУ, Бразил, БНСУ, Египет, Катар, Швейцар, Турк, Япон зэрэг орны Төр, Засгийн тэргүүн нар үг хэлж, улс орныхоо гадаад бодлого, …