Monthly Archives: September 2019

September, 2019

  • 27 September

    “Нийгмийн энтрепренершип хөтөлбөр” зохион байгуулагдана

    НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн Youth Co: Lab төсөл нь одоогоор 25 улсад хэрэгжээд байгаа дэлхийн хамгийн том залуучуудын нийгмийн энтрепренершип хөдөлгөөний нэг юм. Энэхүү төслийн зорилго нь залуучуудын манлайлал, нийгмийн инноваци, энтрепренершип үйл ажиллагааг идэвхижүүлэх зарчмаар тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг дэмжиж ажиллах юм. 2019 онд Монгол дахь НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөрийн “Идэвхижсэн 2030” залуучуудын төсөл нь Youth Co: Lab …

  • 27 September

    Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

    Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил Тээврийн цагдаагийн алба амжилттай зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 36 анги, байгууллагын 550 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцлоо. Орон нутаг дахь цагдаагийн газар хэлтсүүдээс 15 багийн  тамирчид хүрэлцэн ирснээс алс баруун хязгаар Ховд, Увс аймгийн цагдаагийн газрын баг тамирчид оролцсоноороо онцлогтой байв. Энэ …

  • 27 September

    Түргэн үйлчилгээний цэгүүдэд эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсийг зарахгүй байхыг анхааруулж байна

    Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дэд даргын баталсан 01/240 тоот удирдамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын  А/273 тоот захирамжийн дагуу Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 33 түргэн үйлчилгээний  цэгт хяналт шалгалт хийлээ.          Шалгалтаар түргэн үйлчилгээний цэгүүдэд хуушуур, шарсан ороомог, жигнэсэн ороомог, чанасан өндөг зэрэг хоол, түргэн гэмтэж муудах  хүнсийг  эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан, хүнсний эрүүл мэндэд сөрөг …

  • 27 September

    Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.09.26/  өргөн барилаа. Монгол Улсын Их хурлаас 1995 онд  Хоршооны тухай хуулийг баталсан бөгөөд үүнээс хойш 1998 онд шинэчлэн найруулж, 2002, 2004, 2005, 2011 онд тус тус 6 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмээнд 4377 хоршоо …

  • 27 September

    Шүүхийн захиргааны ажилтныг 2020 оноос АНУ-д сургалтад хамруулна

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчдийн АНУ-д хийсэн ажлын айлчлалын томоохон нэг үр дүн нь ШЕЗ, АНУ-ын Конгрессийн дэргэдэх Нээлттэй дэлхий, манлайлал төвийн хооронд 2020 оноос АНУ-д жил бүр зохион байгуулдаг “Эрх зүйт ёс” сэдэвт сургалтад Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтныг хамруулж байх харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулсан явдал байлаа. Тус Санамж бичигт ШЕЗ-ийг төлөөлж Гүйцэтгэх нарийн бичгийн дарга …

  • 27 September

    “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна

    ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-тай хамтран “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Хурлын нээлтийн ажиллагааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээр хотжилтын үйл явц хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшгийг …

  • 27 September

    “Дураараа биш ээ ДҮРМЭЭРЭЭ” аян эхэллээ

    Цагдаагийн Ерөнхий газраас зам тээврийн осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Яараад яах вэ дээ” аяныг амжилттай зохион байгуулсан. Аян үр дүнгээ өгч аяны хугацаанд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу 63.9 хувиар, амь нас нь хохирсон хүн 11 нэгжээр буюу 21.7 хувиар, гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Тэгвэл энэ удаад Цагдаагийн байгууллагаас …

  • 27 September

    МИАТ ТӨХК-Боинг787-9 Dreamliner агаарын хөлгийг түрээсээр ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа

    Төрийн өмчит МИАТ хувьцаат компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын Air Lease Corporation компаниас Боинг787-9 Dreamliner агаарын хөлгийг үйл ажиллагааны түрээсээр авч ашиглах гэрээг үзэглэлээ. Тус гэрээнд МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen нар гарын үсэг зурж баталгаажуулав. Ингэснээр МИАТ ТӨХК В787-9 маягийн агаарын хөлгийг 2021 оноос эхлэн нислэг үйлдвэрлэлдээ ашиглах боломжтой болж байгаа юм. Тус үйл …

  • 27 September

    Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан …

  • 27 September

    У.Хүрэлсүх: Шинжлэх ухааны салбарт цогц шинэчлэл хийнэ

    Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал Төрийн ордонд болж байна. 800 гаруй эрдэмтэн, судлаач салбарынхаа ололт, амжилт, алдаа дутагдлаа дүгнэн төрөөс батлан хэрэгжүүлж байгаа шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэн, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлох юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурлын нээлтэд оролцон үг хэлэв. Тэрээр өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт, технологийн …

  • 27 September

    Бүгд Найрамдах Турк Улс руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

    Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх хоёр талт ажлын хэсгийн уулзалт 2 өдөр үргэлжилсний эцэст амжилттай болж санамж бичгийг  үзэглэлээ. Ингэснээр Монголын талаас агаарын тээвэрлэгч нэмэгдэх, хоёр талаас долоо хоногт тус бүр 3 удаагийн давтамжтай, нийт 800 суудлын хязгаартайгаар, дундын зогсолтгүй шууд нислэг үйлдэх боломж бүрдэж байна. Одоогийн байдлаар …

  • 27 September

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа

    Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. “Сүүлийн 3 жилд Монголбанк эдийн засгийг тогтворжуулж, сэргээх, гадаад өрийн дефолтоос зайлсхийж, эрсдэлийг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлж, дархлааг сэргээхэд чиглэсэн бодлого арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Эдийн засгийн сэргэлтийг мөнгөний бодлогоор дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг …

  • 27 September

    ГХ-ны сайд Д. Цогтбаатар, Доналд Трампын зохион байгуулсан тусгай арга хэмжээнд оролцов

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй гишүүн орнуудын төр, засгийн газар, төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн 9 сарын 24-ний өдөр тусгай арга хэмжээ зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны 7 дугаар сард АНУ-д хийсэн айлчлал амжилттай болсонд …

  • 27 September

    ЭХЭМҮТ-ийн эмч нар элэгний хавдартай, нэг сартай хүүхдийн хагалгааг амжилттай хийжээ

    ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар нэг сартай, элэгний хавдартай хүүхдийн элэг тайрах мэс заслыг  амжилттай хийжээ. Тодруулбал, Орон нутгаас ирсэн элэгний төрөлхийн хоргүй хавдартай нэг сартай хүүхдийн элэгний баруун дэлбэнг тайрах мэс заслыг ЭХЭМҮТ-ийн эмч нар гүйцэтгэсэн байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор А.Цэнджав “Хавдрыг авах хагалгаа амжилттай болсон, одоо хүүхдийн эрүүл мэнд, тавиланд санаа зовох зүйлгүй” хэмээн ярилаа.

  • 27 September

    Фото: Хариуцлагатай, дижитал сэтгүүл зүйг онцолсон Балдорж шагналтнууд тодорлоо

    Жил бүрийн есдүгээр сард болдог сэтгүүл зүйн шилдэг бүтээлд шалгаруулдаг ёслолын ажиллагаа арван нэг дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн “Балдорж” шагналын шилдгийн шилдэг сэтгүүлчээр У.Ганбаяр, М.Буянбадрах нар “Хүрээлэн  төсөл” “Кальмик” их нүүдлийн мөрөөр, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлгээрээ тодорч, болор цом, өргөмжлөл, 20 сая төгрөгийн эзэн болсноос гадна арга хэмжээний хамтран зохион байгуулагч “Юнител” группээс “Цаглашгүй 8888” сери дугаараа бүтэн жилийн хэрэглээний эрхтэй …