Yearly Archives: 2019

July, 2019

  • 10 July

    Шатан дээрх загварын шоу

    Та шатыг зөвхөн өгсөж уруудах зориулалттай барилга, байгууламжийн нэг хэсэг л гэж боддог уу? Гэтэл шатан дээр загварын шоу хүртэл хийж болдог байна. Дэлхийд хэдийнээ танигдсан брэндүүд бусдаас ялгарч хэрэглэгчдээ татахын тулд янз бүрийн өвөрмөц шинэ хэв маяг урсгалыг хайж өрсөлддөг… Тэх дундаа бидний сайн мэдэх алдарт Chanel, Dior, Elle décor гэх мэт бүх л брендүүд шатан дээрх загварын шоуг …

  • 10 July

    Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн хүндэтгэлийн концертыг нээж үг хэллээ

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нээж үг хэллээ. Тэрбээр, Азийн цээжинд нүүдэлчдийн их гүрнийг байгуулж, нийтийн тооллоос өмнө төрт ёсны түүхээ эхлүүлсэн монголчууд бид тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын …

  • 10 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламыг хүлээн авч уулзав

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын урилгаар энэ сарын 9-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён То Лам айлчлалынхаа хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой Гэмт этгээд шилжүүлэх тухай …

  • 10 July

    Наадмын тасалбарыг цахимаар захиалсан хүмүүс өнөөдөр ННҮТ-ийн Дүнжингарав салбараас биечлэн очиж аваарай

    Үндэсний их баяр наадмын тасалбарыг 2019 оны 07 сарын 08, 09-ний өдрүүдэд нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал www.eservice.ulaanbaatar.mn -ээр дамжуулан цахимаар захиалсан хүмүүс өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас биечлэн очиж “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан авах боломжтой. Иргэд цахимаар захиалсан тасалбараа 7 сарын 10-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд өөрийн биечлэн очиж авахгүй тохиолдолд тасалбарыг өгөхгүй ба …

  • 10 July

    Ерөнхий Х.Баттулга Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтэд оролцож, үг хэллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр тохиож буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ. Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газар, УИХ-ын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд …

  • 10 July

    “The Hu” хамтлагийг Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа

    Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын дээд шагналыг гардуулж баяр хүргэв. Хүндэт өргөмжлөлөөр: – Ц.Галбадрах  “Хү” хамтлагийн ахлагч, багийн гишүүд “Хү” хамтлаг “Хүннү рок” урсгалыг шинээр бий болгож, үндэсний хэв шинжийг агуулсан уран бүтээл туурвин, өв соёл, үндэсний урлагаа “Youtube”-ээр дамжуулан 20 орчим …

  • 10 July

    С.Амарсайхан:Олон жилийн турш яригдсан асуудал өнөөдөр биелэлээ олж, анхны нислэгээ үйлдэж байна

    БНСУ-ын “Ашианa Эйрланс” агаарын тээвэрлэгч Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн анхны нислэгээ үйлдэж, өчигдөр орой буюу долоодугаар сарын 9-нд “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. “Ашиана Эйрлайнс” компанийн OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг зорчигч дүүрэн ирэв. Нисэх онгоцыг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Жон Жэ Нам, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, …

  • 10 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл …

  • 10 July

    The Hu хамтлагийн уран бүтээлчид “Соёлын тэргүүний ажилтан” боллоо

    Боловсрол, соёл, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав. Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр “Өнөр бүл” хүүхдийн төвийн туслах багш Чадраабалын Дуламжав, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн тамирчин Занабазарын Нинаг шагналаа. Мөн энэ өдөр “Хүннү” рок урсгалыг бий …

  • 10 July

    Агаар чийгшүүлэх, авто зам угаах зориулалтын автомашиныг ТҮК-д хүлээлгэн өглөө

    Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнгөрсөн сард Хот тохижилтын газарт зам талбай угаах, шүүрдэх, хогийг соруулах зэрэг олон үйлдэлт 20 бага оврын авто техник гардуулан өгсөн. Тэгвэл өнөөдөр мөн агаар чийгшүүлэх, авто замыг өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийн амьдрах …

  • 10 July

    Хязаалан насанд Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр Хүй долоон худагт хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ. Хязаалангийн уралдаанд 298 хурдан үрээ шандас хурдаа сорихоор бүртгүүлснээс 184 үрээ гарааны зурхайнаас хөдөлсөн бөгөөд “Ажнай” галын гишүүн Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүлж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд аман хүзүүд хурдлав. Эхний гуравт …

  • 10 July

    Хотын Захирагч дэд сайд Мачей Лангийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Польш улсын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдал, Ази, Америк, Африк, Ойрхи Дорнодын бодлогын асуудал эрхэлсэн дэд сайд Мачей Лангийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, нөгөө талаас БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд …

  • 10 July

    Б.Чогсом, До.Болд нарын хамтарсан үзэсгэлэн Монгол Арт галерейд дэлгэгдлээ

    Монгол, Франц улсын ардын зураач МУУГЗ Б.Чогсом, Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт До.Болд нарын хамтарсан, 200 гаруй бүтээлээс бүрдэх “ART LIFE” хамтарсан үзэсгэлэн долдугаар сарын 01-28-ны өдрүүдэд Монгол арт галерейд толилуулж байна. Монгол Арт Галерей Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд ажиллана.  

  • 10 July

    Наадмаар үйлчлэх автобус болон рейлбусын чиглэлүүд

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд явахаар төлөвлөжээ. 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд …

  • 10 July

    “Торгоны зам” авто ралли үргэлжилж байна

    Оросын Холбооны Улсын Эрхүү хотоос гараагаа эхэлсэн “Торгоны зам” авто раллид оролцогчид  2019 оны 07 дугаар сарын 09 нб өдөр  Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна. Тус боомтоор хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14:00 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл хилээр орж ирсэн байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” автораллид …