Yearly Archives: 2019

July, 2019

  • 1 July

    Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмнэлгүүд машинтай болжээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран СХД-ийн магадлан итгэмжлэлд орсон найман Өрхийн эрүүл мэндийн төвд “Зүрх судасны өвчин, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх МонгПэн загвар төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн зорилго нь үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоонд дүн шинжилгээ хийж, HEARTS техникийн багцыг хэрэгжүүлэх чиглэлээр “Халдварт бус өвчний тусламж, үйлчилгээг эрүүл …

  • 1 July

    Оны эхний зургаан сарын байдлаар 17,150 хүн гэмт хэргийн улмаас хохирчээ

    Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний хагас жилд 297,361 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 49,560, хоногт 1,650, цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм. Энэ хугацаанд улсын хэмжээнд 17,666 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 11,698 буюу 66.2 хувь нь Улаанбаатар хотод, 5,921 буюу 33.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Гэмт хэргийн …

  • 1 July

    АН-ын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг хойшлуулахыг шаардав

    УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд  өнөөдөр /2019.07.01/ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналд хүрч, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Иргэд хуулийн төслийн талаар мэдээлэлгүй, ойлголтгүй байгаа учир олон нийтэд бүрэн мэдээлэл өгсний дараа хэлэлцэх ёстой гэв. Тиймээс Ерөнхийлөгчид хандан Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаад анхаарлаа хандуулж …

  • 1 July

     Ази, Номхон далайн бүсийн IV конгресст 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцоно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болох Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  1978 онд “2000 он гэхэд бүх нийтээрээ эрүүл байх” Алма-Атыгийн тунхаглалыг гарсан бөгөөд нарийн мэргэжлийн эмнэлгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ хязгаарлагдмал байгааг харгалзан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг хамт олны санаачлагаар …

  • 1 July

    Нэрт кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

    Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв. Д.Жигжид 1939 онд “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зураг авч уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна. 1940 онд “Анхдугаар хичээл”, 1942 онд “Морин цэрэг танкист” киноны оператор, 1944 онд “Монгол Улс”, “Тусгаар тогтносон Монгол Улс” кино болон фронтод бэлэг …

  • 1 July

    100 айл орчмын замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хувааж хаана

    Өнөөдрөөс эхлэн 100 айл орчмын авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хийх болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “100 айлын замын засварын ажлыг өнөөдрөөс эхлээд гурван хэсэгт хувааж хаахаар шийдвэрлэсэн. Тухайлбал, -Долдугаар сарын 1-10-ны өдрийн хооронд 32-н тойргоос Хангай хотхоны уулзвар хүртэл, -Долдугаар сарын …

  • 1 July

    МАН-ын бүлэг хуралдана

    УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өнөөдөр /2019.07.01/ хуралдаж, энэ долоо хоногт чуулган, Байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ. УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан гишүүд 10 гаруй хоног тойрогтоо ажиллаж иргэдэд хуулийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонссон. Тэгвэл өнөөдрөөс УИХ-ын үйл ажиллагаа эхэлж байгаа юм. Энэ долоо хоногийн УИХ-ын байнгын хороод, чуулганы …

  • 1 July

    “Хүрмэн” эмийн сангийн үйл ажиллагааг зогсоолоо

    Баянгол дүүрэгт байрлах “Хүрмэн” эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус эмийн сан нь Ааг фарм ХХК-ийн эмийн сангийн Эм барих тусгай зөвшөөрлийг ашиглаж байсан ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дээр заасан хаяг байршилд ажиллаагүй, үйлдвэрлэгч болон дуусах огноо зэрэг нь тодорхойгүй Жор-40, Жор-50 нунтаг хэлбэрийн эмийг борлуулдаг, хуурамч Сэтгэцэт нөлөөт эмийн жороор эм олгосон зэрэг зөрчлүүд илэрлээ. Улсын …

  • 1 July

    ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл

    АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын 30-нд цэрэггүй бүст уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч түүхэнд анх удаа БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хөл тавьсан нь Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлж, яриа хэлэлцээг дараагийн шатанд гаргахад нэн чухал алхам боллоо. Монголын төр, засаг, олон нийт үүнд баяр хүргэхийн хамт АНУ-БНАСАУ-ын гурав …

  • 1 July

    Монгол, Беларусын хооронд хамтран ажиллах протокол гарын үсэг зурлаа

    Монгол, Беларус улсын Засгийн газар хоорндын комиссын V хуралдаан зургадугаар сарын 27-28-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөв. Энэ удаагийн хуралдааныг Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Беларус улсын Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин нардаргалан явуулав. Хуралдаанаар хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан Экспортын хөнгөлөлттэй зээл олгох тухай ерөнхий хэлэлцээрийн хүрээнд ОБЕГ-ын техник хангамжийг сайжруулах, Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний иж бүрэн үйлдвэр байгуулах, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, …

  • 1 July

    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

    “Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног”-ийг өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд хөдөө орон нутгийн 21 аймгийн эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 32400 хүн тун вакциныг хүргүүлсэн байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдах боломжтой юм. ДАРХЛААЖУУЛАЛТАД Тарваган …

  • 1 July

    Наадмаар тав хоног амарна

    Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан байдаг. Тэгвэл энэ жилийн тухайд долоодугаар сарын 11-н буюу пүрэв гаригт Үндэсний их баяр наадмын эхний өдөр таарч байгаа бөгөөд 15-ны даваа гаригийг дуустал тав хоног амрах юм.

  • 1 July

    Т.Бархүү: Шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана

    “Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар өчигдөр /2019.06.30/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны хагас финалын дугаарт Дуучин П.Баярцэнгэл-Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, загвар өмсөгч С.Сарнай -реппер Жий, дуучин Б.Халиун- дуучин Укаг, дуучин Б.Амархүү- “Чингис хаан” одонт дуурийн дуучин Г.Ариунбаатар, дуучин Б.Маралжингоо- дуучин С.Наран, дуучин Г.Сүндэрмаа- Монгол Улсын гавьяат дуучин Т.Ариунаа, Дуучин Т.Бархүү-Б.Амархүүг дууриав. Шоуны хагас финалын дугаарт жүжигчин …

  • 1 July

    Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 01-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 11:00-18:00 цагт: 8-р хороо 46/3, 50-р байрууд, Эрхэт айл СӨХ, Эко стар, 42-р цэцэрлэг, Боловсролын их сургууль, Нордофф интернэйшнл, Ганбиж-2, Макс хүнс, Крэсэнт сити ХХК-ууд, иргэн Саранцэцэг, Алтанбаяр, Жавхлант алдар ББСБ болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ …

  • 1 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын 29. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Огторгуй Өдрийн наран 5 цаг 00 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг …