Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд өдөртөө дулаарч ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 05 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …
Yearly Archives: 2019
May, 2019
-
20 May
Хятад үйлчлүүлэгч нь “тэрбумтан өмгөөлөгч”-өөс татгалзлаа
Цагтаа “тэрбумтан өмгөөлөгч” хэмээн бичүүлж явсан, өөрийнх нь хэлдгээр бол гүтгүүлж явсан Г.Батбаяр ойрдоо нэг л “гундуу”, орцны гадаа аахар, шаахар хэрүүл, маргаан хийж явдаг л болсон байна. Гэтэл Г.Батбаяр чинь ийм хүн байгаагүй юм шүү. Цагтаа хятадын компанид өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, тэрбум гаруй төгрөгийн хөлс авч, түүнээсээ 108 сая төгрөгийн татвар төлж, нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр хүртэл шалгарч, энэ …
-
20 May
Хашаа, хайс арга хэмжээний хүрээнд 72 байршлын 117 объектыг чөлөөллөө
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хашаа, хайс нэгдсэн арга хэмжээг сарын өмнө эхлүүлсэн. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 72 байршлын 86 хашаа, хаалт, 10 ТҮЦ, 11 гарааш, контейнер, 2 бетон хаалт, 8 өргөтгөл нийт 117 объектыг чөлөөлөөд байна.
-
20 May
МАН:Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.20/-ны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Татварын багц хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцсэн. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулсан “Оюутолгой”-н ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Хуралдааны шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах …
-
20 May
Валютын ханшийн өсөлт өргөн хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлөөд байна Т.Баяртсайхан Ерөнхийлөгч өө
Монголбанкны үндсэн чиг үүргийн нэг бол төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах явдал. Тийм учраас ханш ямар байх нь Монголбанкны хариуцах ёстой ажлын нэг. Өөрөөр хэлбэл Т.Баяртсайхан Ерөнхийлөгчтэй төвбанк ханшийн огцом савалгаа гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах учиртай. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр ам.долларын ханш чангарч үүнийг дагаад өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн худалдан авах чадвар эрс …
-
20 May
Гуравдугаар эмнэлэг ангиографийн аппараттай боллоо
Улсын гуравдугаар төв эмнэлэгт Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурхи оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брендийн Azurion 3M15 загварын Ангиографийн аппаратыг суурилуулан өнөөдөр хүлээн авлаа. Судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ нь манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрээд даруй 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд өнөөдөр тус …
-
20 May
Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг шинэчлэн тогтоолоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэд, гахай, шувууны аж ахуйг хөдөө орон нутагт нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Ерөнхий менежер танилцуулгадаа “Нийслэлийн Газрын албанаас мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн мал бүхий иргэдээс санал асуулга явуулахад …
-
20 May
“Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа болно
Монгол Улсын хүн ам 2018 оны байдлаар 3.2 саяд хүрсэн. Хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, …
-
20 May
Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай байв. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн мэдээг танилцуулсан юм. Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн …
-
20 May
Ц.Баатархүү: Хүүхдийн орчин аюулгүй байх ёстой
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өнгөрсөн амралтын өдрөөр өөрийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсож, ажлаа тайлагналаа. Тэрбээр, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгаа, сайжруулсан түлшийг хаагуур борлуулж буй, үнэ ханш нь ямар байгаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг цаашид яаж зохицуулах гэж байгаа гээд иргэдээс маш олон асуудлыг тавьж байгааг уулзалтын өмнө хэлж байлаа. Мөн сонгогдсон тойрогтоо …
-
20 May
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар буруугүй гэв
МАН-ын Хяналтын хороо 2019.05.16-нд хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцож, таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргаад байсан билээ.Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2019.05.20/ УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг буруугүй гэж үзэн мэдэгдэл гаргасан байна. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Д.Дамба-Очир гишүүний хувьд би өмнө нь хэлсэн. Оюутолгойн гэрээг шалгасан дүнг “Оюу толгой” компанид өгсөн гэдэг үндэслэлээр буруутгагдсан. Хуулиар энэ нь нууцийн зэрэглэлгүй учраас материалыг өгөх нь …
-
20 May
Бага насны хүүхдийг хүчиндсэн этгээдүүдэд 15, 18 жилийн хорих ял оноожээ
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бага насны хүүхдэд хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн хэргийг шийдвэрлэсэн байна. Архангай аймгийн харьяат, урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан Д нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд …
-
20 May
НӨАТ-ын сугалааны 80 сая төгрөгийг хоёр азтанд хувааж өгнө
5 дугаар сарын 19-ний өдөр буюу өчигдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдсан. Энэ удаагийн тохирлын супер шагнал 80 сая төгрөг байсан юм. Супер шагналын азтанаар хоёр хүн шалгараад байгаа. Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан журмын дагуу 80 сая төгрөгийг хоёр азтанд тэнцүү хувааж өгөх аж. Журамд “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 7.10-д “Сугалааны тохиролоор …
-
20 May
Н.Номтойбаяр: Миний өрөөнөөс гарахдаа “Ахыг нь хүн хүлээж байна” гээд яараад гарсан
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаач Г.Батхүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тавдугаар сарын 17-ны орой талийгаач бид хоёр хамтдаа алхаад явж байсан. Бид хоёр хоёулаа авто спорт сонирхдог. Тэгээд дүүгийн өрөө аль вэ хэмээн надаас асууж, манай өрөөгөөр орж хэдэн минут саатсан. Буцаж гараад би 19:18 цагт байхад бүлгийн хуралд оролцсон. Энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Өчигдөр цагдаагийн байгууллага намайг …
-
20 May
Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлийн замыг нээлээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар хүндэрсэн тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлэн зарим чиглэлийн замыг хаасан байгаа. Тодруулбал, Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто замыг тавдугаар сарын 18-ны 20.00 цагаас тавдугаар сарын 19-ний 11.00 цаг хүртэл, Улаанбаатар-Хэнтий-Дорнод-Сүхбаатар аймгийн чиглэлийн авто замыг тавдугаар сарын 19-ний 8.00 цагаас 20-ны 11.00 цаг хүртэл түр хааж, авто тээврийн хөдөлгөөнийг зогсоох тушаалыг Зам тээврийн хөгжлийн сайд гаргасан. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл