“Баянхонгор хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Д.Мөнх-Эрдэнэ аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн мэс засал болон эх нярайн тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө. Энэ хүрээнд орчин үеийн мэс заслын иж бүрэн ор, инкубатор, нярайн шарлалтын аппарат, мэс заслын багаж зэрэг 50-н сая төгрөгийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмж багтсан юм. Тус эмнэлгийн мэс заслын тасаг 65 жилийн түүхтэй хэдий ч төсвөөс өөр …
Yearly Archives: 2019
November, 2019
-
19 November
“Ажлын байр – Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос Европын холбоо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Ажлын байр – Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.11.19) Төрийн ордонд зохион байгуулж байна. Нийгэмд эерэг хандлагыг түгээх, зохих хууль, журамд өөрчлөлт оруулах зорилготой энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг, …
-
19 November
“Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд 117 дугаар сургууль тэргүүллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн “Сэргийлэгч” баг тэргүүлжээ. Баянгол дүүргийн Улсын тэргүүний “Оюуны ундраа” цогцолборын “Ундраа” баг удаалж, Хөдөлмөрийн гавьяаны улааны тугийн одонт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Уулзвар” баг гуравдугаар байр, Баянзүрх дүүргийн “Цогцолбор” сургуулийн “Хүчит шонхор” багийн хүүхэд багачууд тусгай байранд шалгарсан байна. Хүүхдийг зам …
-
19 November
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна” гэсэн байдаг. Дээрх хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.11.18/ Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад биечлэн авчирч, уг …
-
19 November
БНПУ-ын Сеймийн дэд маршал Монгол улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр /2019.11.18/ Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, Монгол, Польшийн Парламентын найрамдлын бүлгийн дарга Д.Дамба-Очир тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 8-11-ны өдрүүдэд Польш Улсад ажлын айлчлал хийх үеэр Польшийн Сейм, Сенатын дэд маршал нарт бараалхаж, УИХ-ын даргын урилгыг тус тус гардуулсан …
-
19 November
Д.Алтантуяа: Бид буурцагт ургамлаас гаргасан эко жүүсийг эх орондоо үйлдвэрлэнэ
“Эрдэнэтээ дэмжье” булангийн ээлжит зочноор “Эрдэнэс”, “iEco” цэвэр усаар орон нутгийн хэрэглэгчдэд эчнээ танил болсон “Ранчо” ХХК-ийн захирал Д.Алтантуяаг урилаа. “Өдөр бүр шинэ” хэмээн ялгарах өнгө төрхөө тодотгосон тус компани Орхон аймагт 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бизнесийн салбарыг хатан ухаанаар чимж яваа захирал Д.Алтантуяагийн “Нугарчихгүй, хугарчихгүй, буцчихгүй юмсан” гэсэн үзэл бодлын үр шим өнөөдөр олонд танигдсан брэнд …
-
19 November
Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй хамтран ажиллана
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон ЮНЕСКО-гийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгайн олон улсын зөвлөлтэй санамж бичиг зурлаа. Талууд Монголын уламжлалт спорт, тоглоом наадгайг хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ. Энэ хүрээнд уламжлалт спорт, тоглоом наадгайн хөгжлийн асуудлаар хамтарсан судалгаа, сурталчилгааны үйл ажиллагаа явуулж, тухайн асуудлаар зохион байгуулагдаж байгаа олон улсын …
-
18 November
Хотын захирагч С.Амарсайхан амралтын өдөр Чингэлтэй дүүргийн алслагдсан хэсэгт ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч бямба гараг /2019.11.16/-ийн үдэш нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуух халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас, мөс хайлуулагч давс бодис цацсан эсэх, сайжруулсан түлшний түгээлт борлуулалт дүүргийн алслагдсан гэр хорооллын хэсэгт ямар хэмжээнд байгаа зэрэг асуудалд хяналт тавьж ажиллалаа. Тус хорооны нутаг дэвсгэрийн зам дээр давс, бодис …
-
18 November
“Монгол Жангар” туулийг номын сангуудад бэлэглэлээ
“Монгол ардын Жангар баатарлаг тууль”-ийг түгээн дэлгэрүүлэх, туулиар дамжуулан өсвөр үеийнхнийг монгол уламжлалаа хүндэтгэн дээдлэх, эх оронч үзэлтэй болгох зорилгоор Улсын нийтийн номын сангийн 376 салбар тус бүрт таван ширхэгийг бэлэглэлээ. Туулийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, түүхч, ахмад зохиолч, Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч Д.Суръяа эмхэтгэн 1986 онд хэвлэхэд бэлэн болгосон байна. Тэрбээр 1910 онд Халимагт …
-
18 November
“Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ
2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж “Аялгуу” нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан “Оюутан нас Аялгуу” дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг …
-
18 November
УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Монгол тэмүүлэл” оюутны хөгжлийн чуулган боллоо
Жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” тохиодог билээ. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо, “Оюунлаг” клубээс хамтран Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Монгол тэмүүлэл” оюутны хөгжлийн чуулганыг өнөөдөр (2019.11.17) Төрийн ордонд зохион байгууллаа. Оюутан, залуусын санал санаачилгыг олон нийтэд хүргэх, төрөөс баримталж буй залуучуудын хөгжлийн бодлогын …
-
18 November
Албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, албан мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, төрийн албан …
-
18 November
Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавих уу
Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ 1992 оны Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулж чадлаа. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан дээрх төсөл нь шинэчилсэн найруулга биш нэмж өөрчлөх төсөл учраас 1992 оны Үндсэн хуульд нэрээрээ явна. Хууль батлах үед чуулганы хуралдаанд тааллаараа оролцоогүй Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь анхаарал татаж байна. Хууль батлах явцад АН-ынхан хурал хаяж гарсан бөгөөд АН-аас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл