Yearly Archives: 2019

November, 2019

  • 22 November

    Нийслэлийн “Эрх зүйн байдлын тухай хууль” шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар Нийслэлийн “Эрх зүйн байдлын тухай хууль” шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Танилцуулгын нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг 36 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайлбал нийслэл, дүүрэг, хорооны болон тэдгээрийн албан хаагчдын эрх зүйн байдлыг тодорхойлж дүүрэг дагуул …

  • 22 November

    Байнгын хорооны хуралдаанаар Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нарыг дэмжлээ

    УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн Зохицуулах хорооны даргыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын  Эдийн засгийн байнгын хороо хуралдаж  Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг томилох асуудлыг хэлэлцжээ. Тус хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилохыг дэмжиж, асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Б.Лхагвасүрэн нь эдийн засагч мэргэжилтэй, Олон улсын …

  • 22 November

    Нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г гардуулав

    Орон нутгийн хамгаалалтын тухай хууль УИХ-аар 2018 онд батлагдан гарсан. Уг хуулийн дагуу нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд өнөөдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар  хотын Захирагч С.Амарсайханд гардуулан өглөө. Гардуулах ёслолын ажиллагаанд төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабын удирдлагууд, нийслэл дэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын …

  • 22 November

    Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    Улсын Их Хурлын чуулганы /2019.11.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын чуулганы 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд  Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь …

  • 22 November

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халх гол суманд ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж байна. Тэрээр “Шинэ сум” төслийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус суманд шинээр Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 барилга, байгууламж барьж ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дэд бүтэц, …

  • 22 November

    С.Чулуунхүү: Түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээний төлбөрийг “Ebarimt” аппликэйшнээр төлөх боломжтой

    Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газрын захиргааны албаны менежер С.Чулуунхүүтэй ярилцлаа. Тэрбээр “Ebarimt” аппликэйшний нэмэлт үйлчилгээ болон НӨАТ-ын буцаан олголт, сугалааны талаар мэдээлэл өгсөн юм. -“Ebarimt” аппликэйшн ашиглан төрийн ямар үйлчилгээний төлбөр төлөх боломжтой вэ? -Төрийн үйлчилгээний төлбөр, тооцоог энэ оны аравдугаар сарын 16-наас “Ebarimt” аппликэйшн ашиглан төлөх боломж бүрдсэн. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 39 төрлийн үйлчилгээ, …

  • 21 November

    “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аянд нэгдээрэй

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар болон “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо хамтран арваннэгдүгээр сарын 16-30-ны өдрүүдэд “Оюуны өмчөө дээдэлье, кино урлагаа хамгаалъя” аяныг эхлүүллээ. Энэхүү аян нь гурван үндсэн зорилготой.  Үүнд: 1. Зохиогчийн эрхийн зөрчлийг багасгах 2. Кино урлагийг дэмжиж байгаа хамтын удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх 3. Оюуны өмч болон зохиогчийн эрхийн талаар олон нийтийн …

  • 21 November

    Монгол Ардын Нам Прогрессив Альянс байгууллагын Удирдах зөвлөл дэх төлөөллөө өргөжүүлэв

    15.11.19, Sweden, Stockholm, Progressive Alliance Meeting Дэлхийн социал демократ, дэвшилтэт намуудын холбоо болох олон улсын Прогрессив Альянс байгууллагын ээлжит чуулган 2019 оны 11 сарын 15-16-нд Шведийн Стокольм хотноо боллоо.  Энэхүү чуулганд дэлхийн 140 гаруй нам, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд МАН-ыг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг оролцов. Чуулганаар Прогрессив Альянсийн үндсэн зарчмуудыг шинэчилж, Прогрессив …

  • 21 November

    ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.     Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцууллаа.  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын …

  • 21 November

    Тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор санамж бичиг байгууллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2018 оны 321 дүгээр тогтоолоор “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ыг тус тус баталсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам болон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын хооронд агаар, орчны бохирдлыг бууруулах, хүн ам, байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай эко автомашины …

  • 21 November

    “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай асуудлыг зөвшилцлөө

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол,  Оросын  хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлтэй холбоотой төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай УИХ–ын Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлсэн асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын зөвшилцөх саналыг …

  • 21 November

    Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2019.11.20/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг …

  • 21 November

    “Олон улсын залуучуудын ногоон наадам”-д 16 улсыг урилаа

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо болсон Соёлын сайд нарын чуулга уулзалтын үеэр Испани, Казахстан, Катар, Өмнөд Судан, Грек, Андорра, Армени зэрэг 16 улсын соёл, спортын асуудал давхар хариуцсан сайд нарт 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын талаар танилцуулж, наадмын урилгыг гардуулав. “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг Монгол Улсын нийслэл …

  • 20 November

    “Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

    ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн,  ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 9:00-14:00 цагт зохион …

  • 20 November

    Өндөршил адууны шилмэл омог батлагдлаа

    Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Зөвлөлийн хурлаар Дундговь аймгийн “Өндөршил” адууны шилмэл омог батлагдлаа. Тус хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Өндөршил сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон юм. Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай аймгийн хувьд шилмэл омог үүлдрийн сүрэгтэй болно гэдэг тун чухал аж. Тиймээс ч үе …