Yearly Archives: 2019

September, 2019

  • 23 September

    С.Амарсайхан: Бизнес Инкубатор сургалтын төвийн барилгыг хүлээн авах хугацааг долоо хоногоор хойшлуулна

    Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төсөл 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд 6 дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Одоогоор төслийн 1-р үе шат Баянхошуу, Сэлбэ дэд …

  • 23 September

    Нийслэлийн иргэдийн спортын явган аялалын тэмцээн боллоо

    Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын Спорт явган аялалын тэмцээн 2019.09.20-ны баасан гарагт “Улаанбаатар – Үндэсний цэцэрлэг хүрээлэн – Богд Хаан уулын зам – Туулын гүүр – Баянзүрхийн товчоо –  Баянзүрх хайрхан – Хар усан тохой – Улаанбаатар” чиглэлээр аялахдаа машинаар 40 км, уулын аялалын А, Б ангиллын 10 км замыг тууллаа. Спортын 8 төрлөөр 5 үе шаттай явагддаг энэхүү наадам …

  • 23 September

    Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэхийг шийдсэний дараа Ажлын хэсэг хуралдана

    Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсгийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, хурлыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан удирдлаа. Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүд энэ сарын 23-ны өдрийг хүртэл тойрогтоо ажиллаж, ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдэд сурталчлах, …

  • 23 September

    Сэлбэ дэд төвийн 1000м3 хүчин чадал бүхий усан сан ашиглалтад орлоо

    Сэлбэ дэд төвд барьж ашиглалтад оруулж буй 1000м3 хүчин чадал бүхий Усан сан, насос станцын барилгын ажлыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ  боллоо. Сэлбэ дэд төвд усан сан, насос станцын барилга угсралт болон ус хангамжийн шугам хоолой нийлүүлж, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэснээр Сэлбэ болон Дамбадаржаа төвийн иргэд оршин суугчид ундны усны эх үүсвэрээр хангагдаж байгаа юм. Нээлтийн ёслолд нийслэлийн Засаг …

  • 23 September

    Цахим тоглоомын газрууд цагийн хуваарь хэтрүүлснээс хүүхэд, залуус гэмт хэргийн хохирогч болох нь их байна

    Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс цахим тоглоомын газруудад нэгдсэн шалгалт хийжээ. Тус дүүргийн 1-9 дүгээр хороодын нутаг дэвсгэрт цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй бөгөөд эдгээр газраар өдөрт 9,500 орчим хүүхэд, залуус үйлчлүүлдэг байна. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Бат-Эрдэнэ “Хяналт шалгалтын үеэр цахим тоглоомын газрууд нь …

  • 23 September

    Уран барималч А.Очирболд “Норд-Арт 2019”-ын дээд шагнал хүртжээ

    Жил бүр ХБНГУ-ын Бюделсдорф хотноо “Норд-Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн 21 дэх удаагийн үзэсгэлэнг зургадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнд Монголын уран бүтээлч, барималч А.Очирболд “Дэгрээ” хэмээх бүтээлээрээ оролцож, “Норд-Арт 2019” дээд шагналын эзнээр тодорчээ. Түүний бүтээл 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээл ажээ. …

  • 23 September

    Г.Лхагвадорж: Улс төрчдийн рейтингийг тогтоох ХАМГИЙН ТОМ цахим санал асуулга үргэлжилж байна

    Zaluu.com сайт нь улс төрчдийн рейтингийг тогтоох зорилгоор олон нийтийн дунд нээлттэй санал асуулгыг цахим хэлбэрээр сонгуулийн өмнөх жил уламжлал болгон явуулдаг билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн өмнөх “сунгаа” болох хамгийн том цахим санал асуулгыг тус сайт эхлүүлж буйтай нь холбогдуулан Zaluu.com сайтын Гүйцэтгэх захирал Г.Лхагвадоржоос зарим зүйлүүдийг тодрууллаа.  Санал асуулга нь 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 11 дүгаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх аж. Уг санал асуулга …

  • 23 September

    Ц.Чулуунбат : “Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтын үеэр Буянт-Ухаа цогцолбор руу 10 автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

    Монгол Улсын рок хөгжмийн амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан “Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтыг аравдугаар сарын 19-ний өдөр “Буянт-Ухаа “ дахь спорт цогцолборт хийх болсон талаараа өнөөдөр /2019.09.23/ хэвлэлийн бага хурал хийлээ. “Харанга 30 жил – Замд гаръя…” хуралд “Харанга” хамтлагийн ахлагч, МУГЖ Ц.Энхманлай, МУУГЗ Ц.Чулуунбат / гитарчин, дуучин/, …

  • 23 September

    Хотын ажлыг хойш нь татсан компаниудыг аравдугаар сарын 1-нээс олон нийтэд зарлана

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай 36 чиглэлд 60 автобус нэмж үйлчилгээнд гаргана Нийтийн тээврийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр “Улаанбаатар хот доторх болон хот …

  • 23 September

    Байгаль хамгаалагчдад автомашин, мотоцикл гардуулан өглөө

    Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га бүхий нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай автомашин, мотоциклоор паркаа шинэчиллээ. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдад 146 сая төгрөгийн үнэ бүхий 11 мотоцикл, нэг Nissan Patrol Y61 загварын туулах чадвар өндөртэй автомашин гардуулан …

  • 23 September

    “УБТЗ” ХХН-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УБТЗ” ХХН-ийн  зүтгүүрийн депод ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байгаа бөгөөд техник, тоног төхөөрөмжийн засвар, станцуудын нүүрс татан авалт, ургац тээвэрлэх зэрэг төлөвлөгөөт ажил хуваарийн дагуу явж байгааг албаны хүмүүс Ерөнхий сайдад танилцуулав. Тус байгууллага энэ онд 26.3 сая орчим тонн ачаа тээвэрлэхээс өнөөдрийн байдлаар 18 сая тонныг …

  • 23 September

    НӨАТ: Таван сая төгрөгийн азтан 21 тодорлоо

    НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны наймдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, хэвлэгдсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.  Энэ удаагийн сугалааны азын дугаар: 73544853 Уг тохирлоор: 30 мянган төгрөгийн азтан  24,625 100 мянган төгрөгийн азтан 2,462 Нэг сая төгрөгийн азтан 231 5 сая төгрөгийн азтан 21 10 сая, 50 сая төгрөгийн азтан тодроогүй бол Супер шагналын тохирлын дугаар 26079010 гарч, 70 сая төгрөгийн азтан тодорсонгүй.  

  • 23 September

    Ахлах ахлагч Э.Үнэнбатын хагалгаа амжилттай болжээ

    Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат БНСУ-д арьс нөхүүлэх хагалгаа хийлгэхээр болж, тус улсыг зорьсон билээ. Түүнийг ийнхүү Солонгос улсад эмчилгээ хийлгэхэд зориулж Монгол Улсын Засгийн газраас 100 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон бол Онцгой байдлын байгууллага, алба хаагчид, Орхон аймгийн …

  • 23 September

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзав

    Ерөнхий сайд Орхон аймагт ажиллах үеэрээ “Уурхайчин” соёлын төвд орон нутгийн иргэдтэй уулзлаа.  Тэрээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулав. Ирэх онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин,  тэтгэврийг нэмэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх зорилгоор Татварын багц хуулийг хэрэгжүүлэх гэж байгааг тэмдэглэв. Эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр иргэдээ дотоодоос бүрэн хангах нь Засгийн газрын гол …

  • 23 September

    Ерөнхийлөгч Х.Баттулгад Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхав

    Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын мэдээллийн технологи, эрчим хүч, сансар судлал зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, албаны хүмүүстэй уулзахаар Энэтхэгийн Бенгалуру хотод хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхаж, БНЭУ-д айлчилж хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв. Ноён Важубхай Рубадхай …