Энэ 19-20-нд шилжих шөнө дуучин Б.Амархүү автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригджээ. Тодруулбал, нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлж, гэрийг нь нэгжсэн байна. Дуучин Б.Амархүүг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо. Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Түүнд Эрүүгийн …
Yearly Archives: 2019
September, 2019
-
21 September
Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар уулзлаа
Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа. ОХУ-ын Владивосток хотноо энэ сард уулзсанаас хойш Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж, хоёр улсын Стратегийн харилцааг бүрэн дүүрэн ашиглах эрмэлзэлтэйгээр дахин уулзаж байгаадаа талууд баяртай буйгаа юун түрүүнд илэрхийлсэн юм. БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилж, …
-
21 September
Цэц үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн /2019.09.20/ хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэлээ. Дээрх хуулийн зохицуулалтаар баг, хороо, сум, дүүргийн Хурал хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний …
-
21 September
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлж, гэрийн эргэлт үзлэгийг нэмэгдүүллээ
Жил бүрийн аравдугаар сараас эхлэн тавдугаар сарыг хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэгтэй холбогдуулан нийслэлийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төвөөс 0-5 насны хүүхдийн амбулаторийн үзлэгийг багасгаж, гэрийн эргэлт үзлэгийг нэмэгдүүлж ажиллахаар болжээ. Гэрийн эргэлт үзлэгийг нэмэгдүүлснээр 2018-2019 онд томуу, томуу төст өвчин болон амьсгалын замын цочмог халдвар буурсан үзүүлэлт гарсан байна. Тиймээс энэ сарын 20-ноос эхлэн 0-5 насны …
-
21 September
Өнөөдөр хоёр зам хаана
Нийслэлийн Баянгол дүүрэгийн тав дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын 0.1 километр замыг хаахаар болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Уг замд борооны ус зайлуулах шугам хийх тул 2019.09.21-ний 23:00 цагаас 2019.09.22-ны 06:00 цагийн хооронд тус хэсгийн замыг түр хааж шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр болсон байна. Мөн 2019 оны есдүгээр сарын 21-ний 09:00-16:00 цагийн хооронд “Эв нэгдэл” Улаанбаатар Дуатлоны улсын аварга …
-
21 September
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, дулаахан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Есдүгээр сарын 20-ны 20:00 цагаас 21-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Улаанбаатар хот: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд …
-
20 September
Тусгай сангуудын булхайг илчилсэн сэтгүүлчдийн эхнийх нь шүүхэд яллаа
Засгийн газрын тусгай сангууд болох Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн төрөл садангийн компанийн үйлдлийг сэтгүүлчид нийгэмд илчилсэн. Үүнийх нь төлөө сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Гацууртын Л.Чинбат, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын хүмүүс шүүх, цагдаад өгсөөр байгаа. Харин өнөөдөр тэдгээр сэтгүүлчдийн эхнийх нь шүүхэд …
-
20 September
Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг нээлээ
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг болох Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийн зам барилгын ажил дуусаж, өнөөдөр хөдөлгөөнийг нээлээ. Сонсголонгийн гүүр нь Нийслэлийн авто замын сүлжээний баруун хэсгийн босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлах бөгөөд хотын Яармагийн дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүс, Хөшигийн хөндийн олон улсын шинэ …
-
20 September
Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа. Хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн болно. Хориг тавих тухай албан бичиг: Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын …
-
20 September
Өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд төрийн ордонд чууллаа
“Өрхийн анагаах ухааны хөгжил-20 жил”-ийн баярын хурал энэ сарын 16-нд төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, ажиллагсадын төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцсон юм. Энэхүү ойн баярыг тохиолдуулан ажил мэргэжлээрээ тэргүүлсэн ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудыг Нийслэлийн Засаг даргын болон НИТХ-ийн шагнал, НЭМГ-ын тэргүүний ажилтан, өргөмжлөл зэрэг шагналаар урамшууллаа. Монгол Улсын Засгийн …
-
20 September
“Улаанбаатар смарт карт” компанийн хяналтын систем, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг нээлттэй болгохыг даалгав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд “Өнөөдрийн байдлаар нийслэлд 800 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Өглөө, оройдоо ачааллын цагуудад 100 автобус нэмэлтээр гаргаж байгаа. Энэ сард багтаан дахин 100 автобусаар хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. …
-
20 September
Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны cургалт явагдаж байна
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/394 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт энэ сарын 16-ны өдрөөс Зэвсэгт хүчний 310, 353 дугаар ангийн 323 дугаар салбар, Хилийн цэргийн 0164 дүгээр анги гэсэн гурван хэсэгт хуваарилан зохион байгуулж байна. Тус сургалтыг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл …
-
20 September
“Найрамдал” зусланд газар олгосон хууль бус захирамжуудыг цуцалжээ
Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Сугар нар өнөөдөр хэвлэлийн бага хийлээ. Мөн хурлаар олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд газар олгосон хууль …
-
20 September
“Нээлттэй нийгэм” сан “Оэлун эхийн өв” байгууллагууд шинэ төслүүд хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна
Сүүлийн жилүүдэд Монгол Улс ардчиллын замд эргэлт буцалтгүй орсон билээ. Тус улсад болдог ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулиуд нь нийгмийн бүх давхаргын хүмүүсийн анхаарлын төвд байдаг томоохон үйл явдал болж өнгөрдөг ажээ. Улс төрийн хүчнүүдийн хооронд дахь өрсөлдөөн нь ардчилал болон эрх чөлөөний зарчмаар явагддаг аж. Барууны гэх үнэт зүйлүүдийг нэвтрүүлэхэд Жорж Соросын байгуулсан “Нээлттэй нийгэм” сан нь Монголд орчин үеийн мэдээллийн …
-
20 September
ДАШТ: С.Батцэцэг, Т.Тулга нар хүрэл медалийн төлөө барилдана
“Нурсултан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 70, 74, 92, 125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ, эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн дагах болон медалийн төлөөх барилдаан өнөөдөр болж байна. Манай бөхчүүдээс 57-ын жинд дагаж барилдахаар болсон МУГТ Э.Бэхбаяр Азербайжаны Махир Амираслановыг 4:4 онооны чанараар ялж, Ираны Реза Атринагарчид мөн 4:4 онооны чанараар ялагдлаа. Ингэснээр Ираны бөх Энэтхэгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл