Yearly Archives: 2019

September, 2019

  • 23 September

    “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдэх Энэтхэг улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан уулзалтын дүнд “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргаж байна. МОНГОЛ, ЭНЭТХЭГИЙН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ УЛАМ БЭХЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ:  Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам …

  • 23 September

    Налайхын 20.9 км авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нар  Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан одоогийн байдлаар  замын хучилтын ажил хийгдэж байна.Налайхын замын 20.9 …

  • 23 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д байдаг Монгол хийдэд зочиллоо

    Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Бихар мужийн Бодь Гаяа хотод байх Монгол хийдэд зочиллоо. Өдгөө Бодь Гаяад бурхны шашны олон улс орны сүм байдаг дотор Гандан хүрээний гол бэлгэдэл болох Өндөр гэгээний Батцагаан дуганы нэршилтэй Монгол хийд 2017 оны нэгдүгээр сараас нээгдсэн юм. Төрийн тэргүүнийг тус хийдэд хүрэлцэн очих үед Монголын …

  • 23 September

    “Miss Universe Mongolia -2019” тэмцээний үндэсний ялагчаар Б.Гүнзаяа тодорлоо

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг 68 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч өнгөрсөн Баасан гаригт тодорлоо Тодруулбал, тэмцээний финалын шатанд 13 үзэсгэлэнт бүсгүй өрсөлдсөнөөс мисс Б.Гүнзаяа тэргүүн титмийн эзэн болов. Мисс Б.Гүнзаяа олон улсын загварын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож тив дэлхийд нэрээ гаргасаар ирсэн өсөх ирээдүйтэй …

  • 23 September

    Номын өглөг хийгээд гадагш эд өгөхөд сайн өдөр

    Намрын илүү тэргүүн сарын таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр Аргын тооллын: 2019.9.23, Даваа гараг Билгийн тооллын: 24 Наран ургах шингэх: 6.36-18.47 Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу …

  • 23 September

    Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

    Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хур тунадас орохгүй, өдөртөө дулаахан байна. 2019 оны 09 дүгээр сарын 22-ны 20 цагаас 09 дүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. …

  • 21 September

    Видео: Жирэмсний үеийн хаван буулгах жор

    Gamma-ын эрүүл амьдралын дасгалжуулагч, олон улсын хоол зүйч, “Mongolian secret to a slim waist”) бест селлер номын зохиолч С.Буянтогтохын зөвлөж буй жирэмсний үеийн хаван буулгах жорыг хүргэж байна.  

  • 21 September

    Дэйл Карнеги академийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    2018-2019 оны хичээлийн жилд “Дэйл Карнеги Трэйнинг Монгол” байгууллагын 6 жилийн ойг тохиолдуулан “Dale Carnegie Academy”-иас зохион байгуулж буй оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь их дээд сургуулийн бакалаврын төгсөх курсийн оюутан залууст бусдыг манлайлах, зэрэг ур чадваруудыг олгох, амжилт ололтоо зөв тодорхойлоход тусалж, ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц мэргэжилтэн болгон бэлтгэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм.  Тавигдах шаардлага: 2019-2020 оны хичээлийн …

  • 21 September

    Биед магни дутагдсаныг илтгэх есөн шинж

    Магнийн дутагдалд аль хэдийнээ орсон хүнд илрэх шинж тэмдэгт булчингаар чилж өвдөх, нойргүйдэх, нүүр, зовхи таталдах, сарын тэмдэг маш их өвдөлттэй ирэх, яс сийрэгжих, хэврэгших зэрэг орно. Сонсохоос л, урьдчилан сэргийлмээр бодогдож байгаа биз? Дутагдаж эхлэхээс нь өмнө магнийнхаа хэрэглээг өсгөж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хангалттай их магни хэрэглэдэггүй, дутагдалд орж магадгүй хүн гэдгээ яаж урьдаас мэдэх вэ? Магни …

  • 21 September

    “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог худалдаалж эхэллээ

    Хүннү рок  урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ сарын 13-наас эхлэн дэлхийн улс орнуудаар нэгэн зэрэг худалдаалж эхэллээ. Цомгийн нээлттэй зэрэгцэн есдүгээр сарын 11-нээс эхлэн тус хамтлагийнхан АНУ-дахь аялан тоглолтоо ч эхлүүлээд буй юм. Тус хамтлагийнхан өмнөх Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоороо Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман …

  • 21 September

    Нойр булчирхайн өвчин анагаагч хүнсний бүтээгдэхүүнүүд

    Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх …

  • 21 September

    “Намрын ногоон өдрүүд”-ээр шилдэг бүтээгдэхүүн шалгаруулна

    Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс – Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 5 төрлөөр үндэсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж шагнал гардуулна. Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн Шинэ нэр төрлийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн Шилдэг органик бүтээгдэхүүн /шилжилтийн бүтээгдэхүүн байж болно/ …

  • 21 September

    “Хөвсгөр” бүсгүйчүүдийн загварын шоу Монголд анх удаа болно

    Ирэх аравдугаар сарын дундуур Miror entertaiment болон “Ганган хөсвгөр” зэрэг Facebook групп санаачилж, Plus size буюу хөвсгөр бүсгүйчүүдийн загварын шоу анх удаагаа зохион байгуулах гэж байна. Одоогоор загвар өмсөх бүсгүйчүүдээ шалгаруулж байгаа бөгөөд шилдэг 30 модель уг шоунд оролцох юм. 2016 онд America’s next top model шалгаруулалтад Эшли Грэм гэх үзэсгэлэнт бүсгүй шалгарсан нь дэлхийн загварын болон гоо сайхны хандлагад …

  • 21 September

    Видео: Хоол зүйч С.Буянтогтохын зөвлөж буй тарвасаар биеэ цэвэрлэх жор

    Gamma-ын эрүүл амьдралын дасгалжуулагч, олон улсын хоол зүйч, “Mongolian secret to a slim waist”) бест селлер номын зохиолч С.Буянтогтохын зөвлөж буй тарвасаар биеэ хэрхэн цэвэрлэх  жорыг хүргэж байна.

  • 21 September

    Мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээжээ

    НМХГ болон холбогдох байгууллагууд уламжлалт болон үйлдвэрийн аргаар мал төхөөрөх аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулжээ. Шалгалтанд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах 25 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Аж ахуйн нэгж байгууллагаас дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үйлдвэрт нийлүүлж байгаа мал дагалдах мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй боловч худалдан …