Yearly Archives: 2019

September, 2019

  • 20 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Раж Гат цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    Бүгд Найрамдах Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Раж Гат цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Махатма Гандигийн нойрсож буй Раж Гат цогцолборт Энэтхэгийн алдартай удирдагчид болон улстөрчдийн чандарыг хадгалдаг байна.

  • 20 September

    Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд албан ёсоор угтав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар тус улсад Төрийн айлчлал хийхээр өчигдөр Шинэ Дели хотноо хүрэлцэн очсон юм. Төрийн тэргүүнийг өнөөдөр Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд Ерөнхийлөгчийн ордны ёслолын талбайд албан ёсоор угтаж, Энэтхэг улсад тавтай морилохыг хүслээ. Угтах ёслолын үеэр хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, Ерөнхийлөгч нар албан ёсны төлөөлөгчдийг харилцан танилцуулав. Дараа …

  • 20 September

    ГХЯ-ны Консулын газраас сэрэмжлүүлж байна

    Хонгконгод 2019 оны зургадугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна. Үүнд: Есдүгээр сарын 21-ний өдөр Tuen Mun, Yuen Long дүүргүүдэд 15:00, 19:00 цагуудад; Есдүгээр сарын 22-ны өдрийн 12:30-аас Хонконгийн олон улсын нисэх буудал; Есдүгээр сарын 28-ны өдөр 2014 онд өрнөсөн …

  • 20 September

    Эерэг, эртэч, эрүүл Монголын төлөө уриан дор залуус нэгдлээ

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн онуудад “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг Эерэг амьдарцгаая уриатайгаар 200 орчим сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны иргэд, нийслэл хотын их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын нийт 20 мянга гаруй өсвөр үе, залуучуудад хүрч ажилласан байна. Түүнчлэн “Эртэч Монгол” хөдөлгөөнийг зохион байгуулаад байна. …

  • 20 September

    Б.Шоовдор дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо

    “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хоёр жил дараалан дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртэв. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17, эмэгтэйчүүдээс долоо дахь тамирчин болж байна. Б.Шоовдор 1/8 шигшээд Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр, шөвгийн наймд Германы Сандра Парусжевскиг 6:2-оор тус …

  • 20 September

    Нийслэлийн 169 хороонд ажиллах “Соёлын элч” нарыг бүртгэж эхэллээ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх, хотын хөгжилд иргэд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Улаанбаатар хотын 169 хороонд “Соёлын элч”  ажиллуулах журмыг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар баталсан билээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг …

  • 20 September

    НӨАТ: Есдүгээр сарын 21-ний 23:59 цагаас өмнө баримтаа бүртгүүлээрэй

    НӨАТ-ын урамшууллын 9-р сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 9-р сарын 22-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 8 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагнал 70 …

  • 20 September

    Олон улсын атомын энергийн агентлагийн 63-р чуулганд Монгол Улс оролцож байна

    Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулган 2019 үны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо үргэлжилж байна. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 171 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 3,000 орчим төлөөлөгчид оролцож байна. Манай төлөөлөгчдийн тэргүүн, ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ цөмийн энергийг энхийн …

  • 20 September

    Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид ААШТ-д оролцож байна

    Азийн 16 хүртэлх насны АШТ-ний  урьдчилсан шатны тэмцээн энэ сарын 14-ний өдрөөс 22-ны өдрүүдэд  БНСВУ-ын нийслэл Ханой хотноо болж байна. Энэхүү тэмцээнд Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний өмнөх бэлтгэлээ манай “Залуу чононууд”  баг Малайз улсад 8-р сарын 31-ээс 09-р сарын 10-ыг хүртэл хангасан бөгөөд тус тэмцээний “Н” хэсэгт Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макаогийн багуудтай өрсөлдөх сугалаа таарсан. Манай …

  • 20 September

    Сүхбаатар дүүрэгт шахмал түлшний “Сайн” карт тараагдаж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу түүхий нүүрсний хэрэглээг нийслэлийн хэмжээнд хориглосон. Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэгт иргэдийн өвлийн өрхийн хэрэглээнд зориулж сайжруулсан түлш борлуулах 50 цэг ажиллана. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш авах эхний 17,228 ширхэг “Сайн карт”-ыг 9, 11-20 дугаар хороонд хүлээлгэн өглөө. Уг картыг өнөөдрөөс эхлэн хороод айл өрхүүддээ хэсгийн ахлагчаараа дамжуулан …

  • 20 September

    “Цахиур-2019” уралдааны Гран при шагналыг сэтгүүлч Х. Уянга хүртлээ

    Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Цахиур-2019” уралдааны гран при шагналыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” 12 цуврал сурвалжилгаараа хүртлээ. Тэрбээр уг бүтээлээрээ Хамарын хийд орчмын газрын асуудлыг эрэн сурвалжилж, нийтэд ил болгосон байдаг. Түүний хувьд өнгөрөгч 2018 оны “Цахиур” уралдааны гран при шагналыг “Хувьсан өөрчлөгдсөөр буй “үнэн” …

  • 20 September

    Хуульчид “Монполимет” компанитай холбоотой асуудлаар Монголбанкинд шаардлага хүргүүллээ

    Монголбанкны Эрсдлийн сангаас “Монполимет” ХХК-ийн 10 тэрбум гаруй төгрөгийг хаасан асуудалтай холбогдуулан өнөөдөр /2019.09.20/  нэр бүхий хуульчид Монголбанкинд шаардлага хүргүүлж байна. Тэд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд хандсан шаардлагадаа ““Монполимет” ХХК-ийн Монголбанк/төр/-д төлөх ёстой байсан 10,615,924,551 төгрөгийн төлбөрийг Монполимет ХХК-иас гаргуулах, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны А/302 тоот тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгохыг тус тус  шаарджээ. Хуульчдын шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе. МОНГОЛБАНКНЫ …

  • 20 September

    Засгийн газрын албан даалгаврын хүрээнд хууль бус алт олборлолтыг зогсоожээ

    Засгийн газраас томилогдож, БОАЖ–ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ–аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг  энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан. Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалттай зохион байгуулж …

  • 20 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын ерөнхий сайд Нарендра Модитой уулзана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр /2019.09.19/ эх орноосоо мордсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын …

  • 20 September

    Дуучин Б.Амархүүг хар тамхины хэргээр цагдан хорьжээ

    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг цагдан хорьжээ. Тэрбээр өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.  Түүнийг  ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж байгаа аж.