Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/223 захирамжийн биелэлтийг шалгах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Могойн дов” ХХК-ийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тухайн үйлдвэр нь Зөөврийн устай Гар угаах угаалтуургүй Боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан Шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй Эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулсан болох …
Monthly Archives: March 2020
March, 2020
-
12 March
БНСУ-аас ирэх хүсэлтэй Монгол иргэдийг өнөөдрөөс эхэлж бүртгэнэ
Улсын Онцгой Комиссын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар БНСУ-д богино хугацааны визтэй ирсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг татаж авах зорилгоор чартер нислэг хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу гуравдугаар сарын 12, 13-ны /Пүрэв, Баасан/ өдрүүдэд дор дурдсан шаардлагыг хангасан иргэдийг эхний ээлжинд бүртгэнэ. Иргэд та бүхэн бүрдүүлэх материалтай маш сайн танилцаж, бичиг баримтаа бүрэн бүрдүүлэхийг хүсье. ХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ? • …
-
11 March
Б.Отгонсүх: Хувийн ариун цэврээ сахиж, олон хүнтэй газарт аль болох явахгүй байхыг зөвлөж байна
Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээвэрт тодорхой хэмжээний зохицуулалтууд хийгдсэн билээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн бүх тээврийн хэрэгслүүдэд цэвэрлэгээ, ариутгалыг өглөө, оройдоо эрчимтэй хийж байна. Нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийтийн тээврийн газрын удирдах ажилтнууд болон захиргааны алба хаагчид өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны оройн 20:00 цагаас өнөөдөр буюу гуравдугаар …
-
11 March
Засгийн газрын өнөөдрийн хуралдааныг тоймловол
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний үдээс өмнө Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг тухай бүрт нь мэдээлсэн билээ. Тэгвэл одоо хуралдаанаар хэлэлцсэн асуудал, шийдвэрүүдийг товчоор тоймлон хүргэж байна. “Тэнгэрийн тойрог” төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх болов. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу явуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа. “Тэнгэрийн тойрог” төслийг Монгол Улсыг 2050 он хүртэл …
-
11 March
УИХ-ын дарга Г.Занданшатрын шинжилгээний хариу сөрөг гарчээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчидтэй тэдний хүсэлтээр албан уулзалт хийсэн. “ASB”-гийн төлөөлөгчид “Аэрофлот”-ын онгоцоор ирэхдээ Covid19 вирусийн халдвар илэрсэн Францын иргэнтэй хамт зорчсон байсан тул өчигдөр буюу гуравдугаар сарын 10-нд албан өрөөндөө тусгаарлагдан шинжилгээ өгсөн байна. Өнөөдөр …
-
11 March
Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан тасралтгүй үргэлжилнэ
Улсын Их Хурлын чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 05-нд эхлэх учиртай. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд олон томоохон хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах юм. Төрийн байгуулалтын байнгын хороо л гэхэд Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын …
-
11 March
Ховд аймгийн 1998 оны төгсөгчид коронатай тэмцэхэд 6 сая төгрөгийн хандив өглөө
Дэлхий нийтийг айдас түгшүүрт автуулж буй Covid19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй энэ цаг үед найман настай балчраас 80 настай буурай хүртэл төр, засгаас гаргасан уриалгыг дэмжиж хандив өргөсөөр байна. Ховд аймгийн болон сумдын ЕБС-иудын 1998 оны төгсөгчид хөнөөлт тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд сайн дураар, сайхан сэтгэлээр туслахаар шийджээ. Ингэхдээ хамгийн хүнд нөхцөлд, тэргүүн эгнээнд ажиллаж буй …
-
11 March
Д.Нацагдорж: Бие, хэл сэтгэлээ тайван амгалан байлгах хэрэгтэй
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр иргэдийг сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэйг “Манба дацан” хийдийн Тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавъяат эмч Д.Нацагдорж зөвлөлөө. Тэрбээр “Бид төр засаг, Эрүүл мэндийн яамтайгаа хамтарч Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээг хэрхэн оруулах талаар заавар зөвлөгөөнүүдийг гарган ажиллаж байна. Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг учир энэ өвчин хаанаас, хэнээс ч дамжин …
-
11 March
Ч.Хүрэлбаатар: Монголбанк бодлогын хүүгээ 11 байсныг нэг пунктээр буулгасан
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Covid19-ын тархалттай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мөн хэлэлцсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр Монголбанкы Мөнгөний бодлогын хороо хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ нь Засгийн газрын явуулж байгаа бодлоготой нийцэж байгаа. Монголбанк бодлогын хүүгээ 11 байсныг нэг пунктээр буулгасан. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 …
-
11 March
Ерөнхий сайд БНСУ руу тусгай үүргийн дөрвөн нислэг илгээх чиглэл өглөө
Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн чиглэлийн дагуу БНСУ-аас 1000 иргэнээ авахаар тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа илгээхээр боллоо. Мөн Япон Улсаас ийм шалтгаантай иргэдээ авах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна. Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргах юм байна. Япон болон БНСУ-аас ирсэн иргэдийг журмын дагуу 14 хоног тусгаарлаж, оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна. …
-
11 March
Нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь “Тэнгэрийн тойрог” төсөл байлаа. “Тэнгэрийн тойрог” төслийг Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт тусгасан, хотын захиргаа ч үүнийг дэмжин “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд оруулахаа илэрхийлсэн байна. Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох …
-
11 March
Нөөцийн махыг 279 хүнсний дэлгүүрт худалдаалж эхэллээ
Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн махыг Улаанбаатар хотын 6 дүүргийн, 140 хорооны 279 хүнсний дэлгүүрт 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаанд гаргаж эхэллээ. Бэлтгэж, нөөцөлсөн үхрийн ястай мах 7700 төг/кг, хонины ястай мах 6700 төг/кг, ямааны ястай мах 6200 төг/кг-ийн үнээр худалдан борлуулна. Нөөцийн мах худалдаалж …
-
11 March
COVID-19 -ын нөхцөл байдал, 2020.03.11-ний байдлаар
Коронавирусийн халдварт (COVID-19)-ын нөхцөл байдлын мэдээ /2020.03.11) http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html
-
11 March
Үйл ажиллагааг нь түр зогсоосон ААН, байгууллагуудын жагсаалт
Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу гуравдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотын хэмжээнд 4,825 ААН, байгууллагын үндсэн үйл ажиллагааг түр зогсоосон. Тухайлбал, 55 их дэлгүүрийн хүнснээс бусад тасгийн үйл ажиллагаа, 495 барааны дэлгүүр, 1,005 үсчин гоо сайхны газар, гутал захиалга засвар, хими цэвэрлэгээ, засвар захиалгын газрууд зэрэг ААН, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоолоо гэж НХМГ-ын дарга Л.Эрдэнэчулуун өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн …
-
11 March
Л.Эрдэнэчулуун: Иргэд гэртээ өдөртөө 3-5 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, хувийн ариун цэврийг сайтар хангах хэрэгтэй
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Уг захирамжийн талаар нийслэлийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг нийслэлийн “Хэвлэл мэдээллийн төв”-д анх удаа цахим хэлбэрээр хийлээ. Хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл