Monthly Archives: March 2020

March, 2020

  • 27 March

    БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

    БНСУ руу зорчиж буй гадаад улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тусгай журмын дагуу улсын хилээр нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд эрүүл мэндийн асуумж, мэргэжлийн хяналтыг тусгай маягтыг зайлшгүй үнэн зөв бөглөж, эрүүл мэндийн үзлэг буюу халуунаа шалгуулах шаардлагатай байна. Харин онгоцонд суухын өмнө Солонгос Улсаас гаргасан эрүүл мэндийг хянах буюу “Self-diagnosis” апликейшний сүүлийн хувилбарыг гар утсандаа татан авч суулгасан байх (Google …

  • 27 March

    Хэнтий аймаг төрийн болон хувийн 400 гаруй үйлчилгээг цахимаар хүргэж байна

    “Гэрэгэ Системс” ХХК болон “Бумбат Алтай ҮЦК” ХХК-тай хамтран “Гэрэгэ Киоск” машиныг хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд ойртуулан аймаг болон дүүргүүдийн 80 гаруй байршилд байрлуулаад байгаа. Хэнтий аймаг Гэрэгэ Киоскыг суурилуулсан анхны аймаг боллоо. Ингэснээр Улсын бүртгэлийн үйлчилгээ, 1072 хувьцааны данс нээх зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 10 гаруй үндсэн үйлчилгээ, 400 орчим дэд үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ. Хувьцааны дансаа нээх, арилжаанд оролцох, үйлчилгээ авахад …

  • 27 March

    “Худалдаа аж үйлдвэрийн их сургууль”-ийн багш, ажилчид нэг өдрийн цалингаа хандивлав

     “Худалдаа аж үйлдвэрийн их сургууль”-ийн багш, ажилчид сэтгэлийн дэм үзүүлж, хандивын аянд нэгдлээ. “Худалдаа аж үйлдвэрийн их сургууль”-ийн багш, ажилчид нэг өдрийн цалин болох 4 299 300 мянган төгрөгийг хандивлан, бүхий л талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болоод үүрэг гүйцэтгэн цаг наргүй ажиллаж байгаа алба хаагчдад талархал илэрхийллээ.  Мөн “Монгол …

  • 27 March

    Н.Гантулга: Мэргэжлийн хяналтын газраас Урт цагааны барилгатай холбоотой хоёр удаагийн дүгнэлт гаргасан

    Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо, Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба “2009-2019 оны хооронд нийтдээ Мэргэжлийн …

  • 27 March

    Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн ачааг 21 хоног тусгаарлахаар боллоо

    Улсын онцгой комисс өчигдөр 14 дэх хуралдаанаа хийсэн. Хурлаар тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах ажиглалтын хугацааг 21 хоног болгон сунгасан юм. Үүнтэй холбоотойгоор эдгээр иргэний ачааг мөн 21 хоног тусгаарлах болсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдэгдлээ.  Иймд зорчигчид шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авах, биеэс тусдаа ачаандаа түргэн муудах хүнс болон тусгай хэмд хадгалах эмийн зүйлс …

  • 27 March

    Д.Нямхүү: Халдвар илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа

    СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.03.27/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн 96-аас нь коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ үргэлжилж байна. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүнийг давтан шинжилгээнд оруулахад коронавирус илрээгүй. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн хүмүүсийг ээлж дараатайгаар шинжилгээнд оруулж байгаа юм. Одоо Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээг хийх гэж байна. Эн тэргүүнд …

  • 27 March

    Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Я.Санжмятав. Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.03.27) өргөн барилаа.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн …

  • 27 March

    ББСБ, ХЗХ-доос зохицуулалтын үйлчилгээний төлбөр авах хугацааг хойшлуулжээ

    Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны ээлжит VI хуралдааныг цахимаар зохион байгуулж даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, оноосон нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн гол асуудлын нэг бол банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодоос улсын …

  • 27 March

    ТЕГ: Нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг улирал тутам олгож байхаар зохицуулсан

    2020 оны нэгдүгээр улирлын худалдан авалтын төлбөрийн баримтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу. Лавлах утас: 1800-1288, 75777507 НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгож байгаа билээ. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын …

  • 27 March

    Говь-Алтай аймагт өчигдөр 3.7-4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт гурван удаа болжээ

    Говь-Алтай аймагт өчигдөр дахин гурван удаа газар хөдлөлт болжээ.  Газар хөдлөлт тус аймгийн Тонхил сумын нутагт хоёр удаа, Бигэр сумын нутагт нэг удаа 3.7-4.1 магнитудын хүчтэй болсон бөгөөд чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн байна. Тодруулбал: Тус аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчийн-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 26-ны өдрийн 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэн Онцгой …

  • 27 March

    ММСУХ 120 сая төгрөг, 1000 хонь УОК-т хандивлав

    Дэлхий дахинд шинэ Коронавирус COVID-19 өвчний халдварын тархалт буурахгүй өргөн хүрээнд дэгдэж байгаа энэ цаг үед аюулт өвчнөөр монгол хүнийг нэмж өвчлүүлэхгүйн төлөө, өвчний дэгдэлтийг хязгаарлахын төлөө монгол түмэн хотлоороо эвийн хүчээ нэгтгэн хамтдаа даван туулахыг зорьж Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос цаг алдалгүй арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжиж ажиллаж байна. …

  • 27 March

    Мал төллөлт 98.4 хувьтай байна

    Улсын хэмжээнд хаваржилт тогтуун төлийн хорогдол бага байна. Гэхдээ цас ихтэй байгаа Архангай, Хөвсгөл, Булган, Увс, Завханд бусад аймгаас их төл хорогджээ. Тиймээс эхний ээлжинд Архангайн 7, Хөвсгөл аймгийн 3 суманд өвс тэжээлийг тусламжаар хүргэж байна.  ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх “Завхан, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймагт малын зүй бус хорогдол бусад аймгаас өндөр гарч байна. …

  • 27 March

    Ахмад тээвэрчид салбартаа хандив өргөв

    Дэлхийн 190 гаруй улсад бүртгэгдээд буй коронавирустэй тэмцэх өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй тээврийн салбарынхандаа Автотээврийн нэгдүгээр бааз /хуучнаар/-д ажиллаж байсан 50 гаруй ахмад нэгдэн тэтгэврээсээ 1,1 сая төгрөгийг хандивласнаа Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод гардууллаа. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ үеэр хэлсэн үгэндээ дэлхийн олон оронд тархаад буй аюулт өвчний үед хүн бүрийн …

  • 27 March

    Ахуйн гал түймрийн тоо 35,7 хувиар буурчээ

    Он гарсаар улсын хэмжээнд  эхний гурван сарын байдлаар 772 удаагийн ахуйн гал түймэр гарч, 4,2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 395 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад …

  • 27 March

    3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлнө

    Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж  байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү !!! Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn …