Monthly Archives: March 2020

March, 2020

  • 28 March

    Ариутгал халдваргүйтгэлийг энэ амралтын өдрүүдэд хийнэ

    Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Гал унтраах ангийн тусгай зориулалтын машин техникээр ариутгал халдваргүйтгэлийг энэ амралтын өдрүүдэд хийхээр болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас  гаргаж буй уг тусгай зориулалтын машинуудаар бямба гарагт 96,2км, ням гарагт 62,6км буюу нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийх юм байна. Нийслэлийн Засаг даргын …

  • 28 March

    30 гаруй орны Эрүүл мэндийн сайд нар цахимаар хуралдаж, туршлага солилцлоо

    Дэлхийн 30 гаруй орны Эрүүл мэндийн сайд нар дэлхийн өнцөг булан бүрээс цахимаар хуралдаж, COVID-19 вирусийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцлоо. Уг хуралд манай улсаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сeргeй Диордица болон газар, хэлтсийн дарга нарын төлөөлөл оролцсон юм. Манай улсын төлөөлөгчид улс орныхоо талаар мэдээлэл …

  • 28 March

    УДЭТ-ын хамт олон ЭМЯ-нд 15 сая төгрөг хандивлалаа

    Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон Эрүүл мэндийн яаманд 15 сая төгрөг хандивлажээ. Тэд нэг өдрийн цалин болон “Анна Каренина” сонгодог жүжгийнхээ нэг удаагийн тоглолтын орлого нийт 15 сая төгрөгийг эрүүл энхийг сахиулах үйлсэд зориулан хандивласан байна. COVID-19 вирусийн халдвараас улс эх орон, ард иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, үе шаттай зохицуулалтуудыг хийн, өндөржүүлсэн бэлэн байдалд …

  • 28 March

    Улаанбаатар хотод өдөртөө 6-8 градус дулаан

    Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, Алтайн салбар уулсаар салхи шуургатай байна. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, …

  • 27 March

    Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр мэдээлэл хийнэ

    Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед  Хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа цаг үеийн асуудлаар олон нийтэд хандан цахим хэлбэрээр мэдээлэл хийж, нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, ХОТ-ын өмнө тулгамдсан асуудлын зохих гарц …

  • 27 March

    Хиамнаас нь бээлий гарч ирсэн үйлдвэрийг гурван сая төгрөгөөр торгожээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хиаман дотроос бээлий гарч ирсэн гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Монвурст ХХК-ийн хиамны үйлдвэрт хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар тус газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 3.000.000 / гурван сая/ төгрөгийн …

  • 27 March

    Эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулсан цахим хурал боллоо

    ЭХЭМҮТ-өөс Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны байдлаарх эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилгоор “Жирэмсний манас таталтын урьдал, манас таталтын үеийн оношилгоо, эмчилгээний зарчим” сэдэвт цахим хурлыг гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний зохицуулагч, тасгийн эрхлэгч нар, ТСА, СМЗТ-ийн …

  • 27 March

    Хүүхэд бүрт гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдвартай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээ авчээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав. ЗГ-ын хуралдаанаар дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхдийн мөнгөн дээр 10 мянган төгрөг нэмэхээр болжээ. Ингэснээр хүүхэд бүрт гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг олгоно. http://credit-n.ru/kredity-online-blog-single.html

  • 27 March

    У.Хүрэлсүх: Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандаж зээлийн хүүгээ бууруулах ёстой

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Мөн тэрбээр “Монголбанкны ерөнхийлөгч, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзсан. Монголбанк бол Засгийн газарт харьяалагддаггүй. Бие даасан хуультай. Бидний удирдлагын гадна байдаг. Тиймээс Ерөнхий сайд хүсэлт тавьсан. Бодлогын хүүг 1 хувь бууруулсан. Дахиж буулга гэж хүсэлт тавина. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой. Хадгаламжийн хүүгээ бууруулах ёстой. Зээлийн хүүгээ бууруулах ёстой. Олон …

  • 27 March

    БНХАУ-аас 500,000 маск, түргэн оношилгооны 3,000 аппаратыг манай улсад тусламжаар өгөхөөр болжээ

    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй шинэ коронавирусийн тархалттай тэмцэхэд зориулан эхний ээлжинд нийт 500,000 маск, мөн 3,000 түргэн оношилгооны аппаратыг хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд манай улсад олгохоор бэлтгэл ажлыг хангаж дуусаад байгаагаа танилцуулав. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй …

  • 27 March

    ЗГ: Зургаан сарын хугацаанд иргэдийн цалингаас Хүн амын орлогын албан татвар авахгүй

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд 15:00 цаг мэдээлэл хийлээ. Хуралдаанаар доорх долоон төрлийн шийдвэрийг гаргажээ. Дөрөвдүгээр сарын 1-ээс аравддугаар сарын 1-ийг хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс бүх  ААН, компаниудыг бүрэн чөлөөөлж, тэглэх арга хэмжээг авч байна. Дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-ийг хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс Хүн амын орлогын …

  • 27 March

    НДШ-ийг Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл бүрэн тэглэх шийдвэр гаргалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын ээлжит бус өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.  1. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгжийг бүрэн чөлөөлж, тэглэж …

  • 27 March

    Шенгений бүст богино хугацаагаар зорчиж байгаад хөл хорионд орсон Монгол Улсын иргэд визээ сунгуулах боломжтой

    Шинэ коронавирусын тархалт дэлхий даяар хурдацтай нэмэгдэж буйн улмаас улс орнууд xилээ хааж, олон улсын нислэгүүд цуцлагдаж байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас Шенгений визийн хугацаа нь дуусч буй Монгол Улсын иргэд ЕХ-ны гишүүн улсуудын холбогдох эрх бүхий байгууллагад хандан визээ үнэ төлбөргүй сунгуулах боломжтой боллоо. (Европын Парламентын Визийн тухай хуулийн 33.1 дэх заалтад давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн үед богино …

  • 27 March

    С.Одонтуяа: Эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, онцгой байдлын нэмэгдэл олгохыг ШААРДАЖ байна

    Нийслэлийн Онцгой Комиссоос 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сайжруулсан түлштэй холбогдуулж “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан. Үргэлжлээд корона вирус гарч Дүүргийн Онцгой Комиссын гишүүд 175 хоног буюу хагас жил орчим онцгой байдалд ажиллаж байна. Өдөр шөнө, цаг хугацааг ялгалгүй ажиллаж буй эмч,эмнэлгийн ажилтан, цагдаа, мэргэжлийн хяналт, хороод, шуурхай алба, онцгой комиссын бүх гишүүддээ баярлалаа! Зөвхөн Баянгол дүүрэг ч биш …