Monthly Archives: March 2020

March, 2020

  • 30 March

    Ирвэс малчны хотны ойролцоо иржээ

    Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн нутагт гуравдугаар сарын 28-нд малчны хотны ойролцоо цоохор ирвэс иржээ. Тодруулбал, тус аймгийн БОАЖГ-т малчны хотны ойролцоо цоохор ирвэс байгаа тухай дуудлага ирсний дагуу тус газрын мэргэжилтэн, сумын Засаг дарга, БОХУ-ын байцаагч, байгаль хамгаалагч, хэсгийн төлөөлөгчийн хамт газар дээр нь ажиллажээ. Тэд Баянхонгор багийн нутагт байршсан газраас цоохор ирвэсийг 18 км газар харгалзан тууж …

  • 30 March

    Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь

    БСШУСЯ Монголын телевизүүдийн холбоотой хамтран явуулж буй теле хичээл үргэлжилж байна. Теле хичээлийг Сургуулийн өмнөх боловсрол, ЕБ-ын 1-12 дугаар анги, Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан, Насан туршийн боловсролд зориулсан /давталт/,  Тусгай хэрэгцээт боловсролд зориулсан гэсэн 6 чиглэлээр хүргэж байгаа юм. Энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэлх теле хичээлийн хуваарийг танилцуулж байна. http://credit-n.ru/forex.html

  • 30 March

    НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, үр дүнтэй ажиллаж ирсэнийг сайшаан тэмдэглээд НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Гадаад …

  • 30 March

    БНХАУ-ын Засгийн газраас 320 сая төгрөгийн үнэ бүхий тусламж үзүүллээ

    БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвартай тэмцэхэд зориулж 320 сая төгрөгийн үнэ бүхий тусламж үзүүллээ. Тусламжийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албаныханд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа  энэ сарын 28-ны өдөр боллоо. Тодруулбал коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор шаардлагатай …

  • 30 March

    Тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг хуваарь гарган олгоно

    Тусгай үүргийн онгоцоор ирсэн, тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг ирсэн онгоцны дарааллаар, хуваарь гарган ар гэрийнхэнд нь олгох ажлыг гаалийн байгууллага зохион байгуулж байна. Тухайн зорчигчийг төлөөлж ачааг хүлээн авах иргэн ачааны биркийг цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай хавсаргасан байхыг анхаарна уу. Ачаа олгох хуваарь: 2020.03.15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.30-ний өдөр; 2020.03.16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ …

  • 30 March

    Гал унтраах зориулалтын автомашинуудаар 158.8 километр гудамж талбайг халдваргүйтгэлээ

    Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гал унтраах зориулалтын автомашинаар нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.  НОБГ-ын харьяа анги, байгууллагуудын Гал унтраах зориулалтын автомашинуудаар нийт 158.8 километр гудамж талбайд халдваргүйтгэл хийсэн байна. Ариутгал халдваргүйтгэлийг автомашин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, хүүхдийн тоглоомын талбай, амралт зугаалгын …

  • 30 March

    Ш.Анхмаа: Товчоодод ажиллаж буй албан хаагчдад урамшууллын мөнгө олгож байгаа

    Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон холбогдох албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэг, “Оргил Налайх” шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгийн тухайд өдөрт зургаан албан хаагч хяналт шалгалт хийж байгаа юм. Уг товчоо Ар гүнт, Өвөр гүнтийн зуслан руу чиглэсэн хөдөлгөөн болон Төв, Орхон, Дархан-Уул аймгаас ирэх зорчигчдын урсгал ихтэй …

  • 30 March

    ВИДЕО: Гэр бүлийнхэнтэйгээ хийх боломжтой иогийн дасгал

    Эрүүл мэндийн яамнаас биеийн дархлаагаа хэрхэн дэмжих, сэтгэл санаагаа амар тайван байлгах талаар зөвлөгөө мэдээллийг тогтмол хүргэсээр байна. Энэ удаад Венус Иог студийн багш Б.Ариунзаяа гэр бүлийнхэнтэйгээ хамт хийх боломжтой нарны мөргөл дасгалыг заалаа. Хүний биеийн дархлалын системийг идэвхжүүлэх хамгийн хялбар аргын нэг нь дасгал хийх юм. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр биеийн дулаан ялгарч, халдварыг эсэргүүцэх чадвараа нэмэгдүүлж байдаг хэмээн …

  • 30 March

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 6. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Барилдлага: ТүлэхШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал:  Ус Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа …

  • 30 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 31-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар болон баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говйин аймгуудын нутгийн хойд хэсгээр хур …

  • 29 March

    Эрүүл мэндийн сайд мэндчилгээ дэвшүүллээ

    Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж иржээ. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Улсын Их хурлын гишүүн, Засгийн …

  • 29 March

    НИТХ-ын дарга Сонгинохайрхан дүүрэгт ажиллаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Р.Дагва өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, цагдаагийн хяналтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор НГХУСАЗЗ-өөс “Хархорин” худалдааны төв болон Саппорогийн автобусны буудалд цагдаагийн хяналтын цэг байршуулсан юм. Тухайн цэгүүдийг байршуулсанаар нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс худалдаа эрхлэх зөрчил арилж, …

  • 28 March

    Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хийхээр болсонтой холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна. Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна. Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50,000 төгрөг буюу …

  • 28 March

    Covid19-ийн халдвараас сэргийлэх аргууд

    Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь тун чухал юм. Амны хаалт тогтмол хэрэглэхГараа сайтар савандаж угаахОлон нийтийн газраар явахгүй байхХаниаж, найтааж байгаа хүнээс хол байхХүйтэн ус, мөстэй ундаанаас татгалзахХалуун бүлээн шингэн ойр ойрхон уухДавс, чихэр, өөх тос багатай хоол хүнс хэрэглэхХүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэхНэг аяга, тавагнаас хоол идэхгүй байхДулаан хувцаслах, …

  • 28 March

    Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдэж байна

    Эрүүл  мэндийн яамны ээлжит мэдээлэл боллоо. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын шинжилгээний хариуг зарлалаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Токио -Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Нийт 206 хүнийг шинжилж дууслаа. Үүргийн онгоцоор ирсэн бүх хүмүүсийг тусгаарлаж шинжилж дууслаа. Ажиглалт, тусгаарлалтын үед эмч нар анхаарал сулруулахгүй ажиллана. Иргэд ч гэсэн өөрийгөө хамгаалж, ажиглаж,  тусгаарлалтыг …