Monthly Archives: March 2020

March, 2020

  • 30 March

    Хяналт шалгалтын явцад 110 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

    Нийслэлийн Онцгой байдлын газраас амралтын өдрүүдэд болзошгүй ахуйн болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ногоон бүс, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгууллаа.  ​Нийслэлийн хэмжээнд ногоон бүсийн 59 аманд  давхардсан тоогоор 115 алба хаагч, 17 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн юм.   Эргүүл, хяналт шалгалтын явцад 168 зөрчлийг илрүүлж, ногоон бүсээс 913 автомашин, 4040 хүнийг гаргаж, галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, олон нийтэд зөвлөмж өгч ажиллалаа.  ​Түүнчлэн ногоон бүсэд хөдөлгөөнт …

  • 30 March

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, ногдол ашигтай холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн мэдээллийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хийв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна  2020 оны 03 дугаар сарын 24-29-ний хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 4356 хүн холбогдсон бол …

  • 30 March

    Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдлээ

    Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдэж, 5 170 000 төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.  Энэ үеэр дэлхий нийтээр тархаад байгаа коронавируст цар тахалын аюулаас ард иргэдээ урьдчилан сэргийлж, хамгаалан ажиллаж байгаа Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагууддаа талархал илэрхийлэн, монголын нийт гавьяат цолтнууд, уран бүтээлчдээ хандивын аянд нэгдэхийг уриалсан юм.  Хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн …

  • 30 March

    Covid19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн мэдээ

    Эрүүл мэндийн яамнаас Covid19-ийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллээ. Тус өвчнөөр 33,557 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 713,021-д хүрсэн бол 146,629 хүн эдгэрчээ. http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html

  • 30 March

    С. Амарсайхан: Эрүүл мэндийн байгууллагын гаргаж буй зөвлөгөөг хатуу чанд мөрдөх ёстой

    Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар дамжуулан цахимаар мэдээлэл хүргэлээ. …

  • 30 March

    Улаанбаатарт тусгаарлагдсан нэг иргэн тусгаарлалтаас гарахдаа гэртээ 2-3 хоног архидан согтуурсан байна

    Өнөөдөр УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн таван өдрийн байдлаар тусгаарлалтын 14 хоног нь дууссан 150 орчим иргэн тусгаарлах байрнаас гарсан бөгөөд эдгээр иргэд гэрээр дэглэм сахиж, өөрийгөө тусгаарлах ёстой. Гэтэл Сэлэнгээс ирж, Улаанбаатарт тусгаарлагдсан нэг иргэн тусгаарлалтаас гарахдаа гэртээ 2-3 хоног архидан согтуурсан байна. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Уг иргэнд тооцох хариуцлагын талаар тэрбээр “Энэ хүнд холбогдох …

  • 30 March

    МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт илгээнэ

    Шинэ коронавирус буюу COVID-19 цар тахалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо Улсын хэмжээнд 50 мянга гаруй амны хаалт оёж, ЭМЯ-нд 10.000 амны хаалт хүлээлгэн өгсөн. Тэгвэл энэ удаад БНСУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчууддаа МЭХ-ны 21 аймаг, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл /9 дүүрэг/, болон сайн дураар гэртээ амны хаалт оёж хандивласан иргэдээс цуглуулсан 10.000 амны хаалтыг илгээхэд бэлэн боллоо. Тус улс …

  • 30 March

    Дөрөвдүгээр сарын 20 гэхэд айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж дуусна

    Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд долоо хоног бүрийн даваа, пүрэв гарагт сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл өгдөг. Өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар цахимаар мэдээлэл …

  • 30 March

    БНСУ-д зорчиж буй иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргажээ

    2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний 00:00 цагаас эхлэн БНСУ-д зорчиж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргажээ. БНСУ-д оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэд өөрийн амьдарч байгаа байрандаа тусгаарлагдах боломжтой бол богино хугацаагаар /аялал жуучлал, транзит г.м/ буюу байнга оршин суух хаяггүй гадаадын иргэдийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргаж буй төвлөрсөн газарт хувийнх нь …

  • 30 March

    ДЭМБ-аас өгч буй зөвлөмж

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжийн талаар болон бусад орнуудад тархалт ямар байдалтай байгааг мэдээллээ. ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна. Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих …

  • 30 March

    Д.Нямхүү: Эмчлэгдэж байсан хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон

    Covid19-ийн халдвар тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн болон орон нутагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа. Тэрбээр “Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сайн мэдээ. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Тиймээс хоёр …

  • 30 March

    Л.Өлзийсайхан: Танхимд аль болох цөөн гишүүн, тодорхой зайд сууж хуралдана

    Улсын Их Хурлын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн халдварын онцгой нөхцөл үүссэнтэй холбоотойгоор чуулганы нээлтийг цахимаар зохион байгуулахаар болжээ. Энэ асуудлаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхантай уулзаж ярилцлаа. -Хаврын чуулган нээлтээ ч, хуралдаанаа ч цахим орчинд хийх юм байна гэж ойлголоо. Чухам ямар арга, хэлбэрийг сонгож байгаа вэ? -Ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 6-ны даваа …

  • 30 March

    Г.Занданшатар: Сорилтын үед банкууд стандарт бус шийдвэр гаргах хэрэгтэй

      Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын Байнгын хороодын зарим дарга нарын хамт холбогдох яам, газар, банкны салбарын төлөөллийг (2020.03.27) хүлээн авч уулзлаа.  Уулзалтад Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга Х.Нямбаатар, Б.Чойжилсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон Монголын банкуудын холбоо, арилжааны банкуудын удирдлага, албан тушаалтнууд оролцов.      Уулзалтын эхэнд …

  • 30 March

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Н.Аннентай утсаар ярив

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ХБНГУ-ын Төрийн сайд Нийлс Аннентай утсаар ярив. Сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд хүнд сорилттой тулгарч буй хэдий ч хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй байлгахад талууд анхаарч ажиллах нь зүйтэйг сайд нар тэмдэглэв. Үүний зэрэгцээ …

  • 30 March

    НМХГ: 200 гаруй иргэдийг хамруулсан нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагааг зогсоолоо

    Баянгол дүүргийн шуурхай штабын бие бүрэлдэхүүн мэдээллийн дагуу 03 дугаар сарын 27-ны өдрийн 19.30 минутанд Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “ИМЭКС ХХК”-ний Гэгээ цагаан ордон нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ .Шалгалтаар 200 гаруй иргэдийг хамруулсан нийтийн бүжиг зохион байгуулсан тул нийтийн бүжгийн клубийн үйл ажиллагааг зогсоолоо. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 …